Бидний өөрөө ч мэдэлгүй хийдэг үйлдлүүд ямар учиртай вэ?

Хүний тархи нь хамгийн төвөгтэй асуудлыг ч шийдвэрлэх чадвартай байдаг тул, эрдэмтэд супер компьютертэй адилтгаж үзэх нь бий. Харин бид тархины хийж байгаа үйлдэл, шинж байдлаас хамаарч, гадна төрх, үйлдэлдээ өөрчлөлт оруулж, хачин жигтэй зүйлсийг хийдэг байна. Ингээд хамтдаа бидний өөрөө ч мэдэлгүй хийдэг үйлдлүүд нь чухам ямар учиртай болохыг олж мэдэцгээе. 

Бидний өөрөө ч мэдэлгүй хийдэг үйлдлүүд ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэн нэгнээс харцаа салгаж чадахгүй байх

Тухайн хүнийг харах явцад, тархи түүний гадаад төрх байдлыг ажиглаж, мэдээллийг боловсруулснаар, та ухаанаа алдаж, ширтэхэд хүрдэг аж. 

Хэн нэгнээс харцаа салгаж чадахгүй байх

2 Маргаанд үргэлж ялагдах

Энэ нь та илүү ухаалаг нэгэн болохыг илтгэнэ. Маргааны явцад та бүх мэдээллийг хүлээн авч, заавал өөрийнхөө зөвийг батлах гэж улайрахгүйгээр, хэлэх зүйлсээ хэлж, энэ бүхнийг дуусгахыг хүснэ. Харин ухаан дутмаг хүмүүсийн тухайд заавал өөрийнхөө зөв болгохыг хичээж, ялалтаар тэрхүү хэрүүлээ дуусгахыг хүсдэг байна. 

Маргаанд үргэлж ялагдах

3 Шүүмжлэлийг эмзгээр хүлээж авах

Өөртөө итгэлгүй, эсвэл ямар нэгэн буруу зүйл хийсэн хүн шүүмжлэлийг эмзгээр хүлээж авдаг. Та магтаал сайшаалд дуртай бол, шүүмжлэл муухай үгсд дургүй. Үүнийг хүндээр тусгаж авдаг бөгөөд таныг хэн нэгэн сөрөг талаас нь ярьж эхлэхэд, тархи тань үүнд дургүйцэж, стрессийн даавар болох "кортизол"-ыг ялгаруулж эхэлдэг. 

Шүүмжлэлийг эмзгээр хүлээж авах

4 Ойлгомжгүй, муухай бичих

Таны тархи, гарнаасаа хурдан ажилладаг гэсэн үг. Муухай буюу гаргаж уншихад бэрх бичигтэй хүмүүсийн тархи нь, маш хурдан ажилладаг бөгөөд хэрхэн цэвэрхэн бичихэд анхаарлаа хандуулдаггүй аж.  

Ойлгомжгүй, муухай бичих

5 Муу зуршлаасаа салж чадахгүй байх

Маш залхуу хүн болохыг илтгэнэ. Таны байнга хийдэг муу зуршлуудыг, тархи хэвийн хэвшил болгон хүлээн авч, заавал хийхийг шаарддаг байна. Харин та үүний эсрэг тэмцэж, хэвшлийг нь үгүй болгох гэж хичээхгүй байх нь муу зуршлаа хаяж чадахгүй байгаа гол шалтгаан юм.  

Муу зуршлаасаа салж чадахгүй байх

6 Юу хийх гэж байснаа гэнэт мартах

Өөр бусад асуудалд хэт анхаарлаа хандуулснаас болдог. Бидний богино хугацааны санах ой маш жижиг байдаг бөгөөд тархи хэд хэдэн зүйлд зэрэг анхаарлаа хандуулснаар, заримыг нь хүчээр орхиж, мартах хэрэгтэй болдог байна. 

Юу хийх гэж байснаа гэнэт мартах

7 Яарснаасаа болж хайж байгаа зүйлээ олохгүй байх (Тухайн зүйл нүдний тань өмнө байхад)

Таны нүд, бодлоосоо хурдан ажиллаж байгаагийн илрэл юм. Тархи тань нүднээс ирсэн мэдээллийг боловсруулж, амжихгүй, сандралд байгаа үед тус шинж илэрдэг. 

Яарснаасаа болж хайж байгаа зүйлээ олохгүй байх (Тухайн зүйл нүдний тань өмнө байхад)

8 Өдөр болж өнгөрсөн зүйлээ зүүдлэх

Та өдөр бүр нэг зүйлээ давтаж хийдэг болохыг илтгэж байгаа юм. Таны тархи өдөр хийсэн үйлдлүүдийг хянаж, мэдээллүүдийг нь боловсруулах бөгөөд энэ нь хүнийг унтаж байхад үргэлжилж, зүүдэнд ордог аж. 

Өдөр болж өнгөрсөн зүйлээ зүүдлэх

9 Тухайн хүний царайг таньж байгаа боловч нэрийг нь санахгүй байх

Та бол аливааг харж тогтоодог төрлийн хүн юм. Шинэ хүнтэй танилцахад таны тархи хамгийн түрүүнд царай төрх, гадаад байдлыг нь тогтоож авдаг байна. Тиймдээ ч дараа таарахдаа царайг нь таньсан ч, нэрийг нь хэлж чадахгүй байх нь бий. 

Тухайн хүний царайг таньж байгаа боловч нэрийг нь санахгүй байх

10 Машинд суумагц толгой эргэж, өвдөх

Машин суумагц таны бие өөрийгөө хордсон гэж ойлгодог. Нүд болон булчин нь харьцангуй тайван байдалд очоод, огцом хөдөлгөөнд орох үед, тархи үүнийг хордсон хэмээн ойлгодог бөгөөд үүнээс болж толгой эргэж, бие өвдөж эхэлдэг. 

Машинд суумагц толгой эргэж, өвдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()