1
"La Vie en Rose"
Нээлт: 2007 оны 2-р сарын 8
Найруулагч: Оливье Дахан (Olivier Dahan)
Гол дүрд: Марион Котийяр (Marion Cotillard), Жерар Депардье (Gérard Depardieu)
Францын алдарт дуучин Эдит Пиаф (Edith Piaf)-ын амьдралаас сэдэвлэн бүтээсэн гайхалтай уран бүтээл юм. Эдит Пиаф нь багаасаа хүнд хэцүү амьдрал туулж, хар барааныг үзэж өнгөрүүлсэн нэгэн бөгөөд хэд хэдэн удаа үхэлтэй нүүр тулж, амиа хорлох гэж оролдож явсан удаатай. Тэрээр аймшиг, гамшиг бүхнийг туулсан ч, үүрд мөнхрөх гайхалтай дуунуудаа хүн төрөлхтөнд үлдээж чадсан билээ. Дайны урт жилүүдэд, хүмүүс түүний гайхалтай дуунуудыг сонсож, сэтгэлээ тайтгаруулж явсан хэмээдэг төдийгүй түүний аялгуунаас урам зориг авдаг байжээ. Дуучин бүсгүйн амьдралыг бодитоор харуулж чадсан энэхүү уран бүтээл нь эмэгтэй хүн бүрт нэгийг бодогдуулах болно.
2
"Mona Lisa Smile"
Нээлт: 2003 оны 12-р сарын 9
Найруулагч: Майк Ньюэлл (Mike Newell)
Гол дүрд: Жулиа Робертс (Julia Roberts), Кирстен Данст (Kirsten Dunst)
Энэхүү кино нь танд зорилго, нэр төр, зориг, шийдэмгий байдлын тухай өгүүлж, эдгээр нь хичнээн үнэ цэнэтэй болохыг ойлгуулна. Гэхдээ энэ нь киноны гол санаа биш. Тус уран бүтээлийн хүмүүст ойлгуулахыг хүссэн гол зүйл бол "өөрийгөө олох" юм.
3
"Million Dollar Baby"
Нээлт: 2004 оны 12-р сарын 15
Найруулагч: Клинт Иствуд (Clint Eastwood)
Гол дүрд: Клинт Иствуд (Clint Eastwood), Хилари Сванк (Hilary Swank)
Амьдрал заримдаа танд хатуу хандан унагаж байлаа ч, буцаад босох тэмцэх хүчтэй байх ёстойг сануулах төдийгүй хүн зорилго, мөрөөдөл рүүгээ зүтгэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг ойлгуулах шилдэг кино юм. 30 гаруй настай бүсгүй боксын карьераа эхлүүлэхээр шийдэж, уйгагүй хөдөлмөрлөж, олон бэрх саадыг давж байгаагаар үйл явдал өрнөдөг. Хөлс хүчээ урсгаж, бүхнийг тэвчсэний эцэст бүсгүй аварга болж чадах хэдий ч, киноны төгсгөлд харамсалтайгаар нас бардаг нь олон хүнд харуусал төрүүлдэг билээ.
4
"The Devil Wears Prada"
Нээлт: 2006 оны 6 сарын 30
Найруулагч: Дэвид Франкел (David Frankel)
Гол дүрд: Мерил Стрип (Meryl Streep), Энн Хэтэуэй (Anne Hathaway)
Загварын ертөнц үргэлж өнгөлөг, мөрөөдлийн мэт харагддаг. Харин нэгэн залуухан бүсгүй өөрийн мөрөөдлөө дагаж, загварын ертөнцөд хөл тавин, төсөөлж байснаас нь огт өөр болохыг анзаарах болно. Карьер, алдар нэр хөөж, анзааргагүй явсаар өөрт байсан үнэ цэнэтэй бүхнээ алдах аюултай болохыг та энэхүү киноноос ойлгох болно.
5
"Revolutionary Road"
Нээлт: 2007 оны 12-р сарын 15
Найруулагч: Сэм Мендес (Sam Mendes)
Гол дүрд: Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), Кейт Уинслет (Kate Winslet)
Та хүрээлэн байгаа орчноо өөрчилж чадах ч, өөрөөсөө хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг тус уран бүтээл хэлж өгөх болно. Дотроо юу ч байхгүй мэт, хоосон байдлыг мэдэрч байлаа ч, хүсэл тэмүүлэл тань хэзээ ч алга болохгүй гэдгийг ухаарах аж. Тус уран бүтээл нь гэр бүлтэй хүн бүрт зориулагдсан бөгөөд амьдралын мөн чанар, гэр бүлийн харилцаа, хайр итгэлцэл зэргийг таниулахын зэрэгцээ залуу хосуудад тулгарах асуудлыг уран яруугаар гаргаж өгсөн юм. Та энэхүү киног хайртынхаа хамт тухлан сууж үзээрэй.
6
"The Queen"
Нээлт: 2006 оны 9-р сарын 2
Найруулагч: Стивен Фриэрс (Stephen Frears)
Гол дүрд: Хелен Миррен (Helen Mirren), Майкл Шин (Michael Sheen)
Тус уран бүтээл нь Их Британий гүнж Дианагийн үхэл хааны гэр бүлийнхэнд хэрхэн нөлөөлснийг дүрслэн үзүүлсэн байдаг. Бид гүнжийн үхлийг гаднаас нь харсан болохоос хааны гэр бүл, хаалттай хаалганы цаана чухам юу болж байсныг мэдэх нь бүү хэл, гадарлаачгүй. Харин энэхүү кино нь хатан хаан болон тэдний гэр бүлд чухам юу болсныг өөр нэгэн өнцгөөс гаргаж ирсэн билээ. Энэхүү киног та үзсэнээр маш олон зүйлийг ойлгож, амьдралыг харах өнцөг тань өөрчлөгдөх болов уу.
7
"Frida"
Нээлт: 2002 оны 8-р сарын 29
Найруулагч: Жули Тэймор (Julie Taymor)
Гол дүрд: Сальма Хаек (Salma Hayek), Альфред Молина (Alfred Molina)
Мексик гаралтай, реализм, сюрреализм урсгалын нэрт төлөөлөгч, алдарт зураач Фрида Калогийн (Frida Kahlo)-гийн амьдралын түүхийг өгүүлэх тус киног эмэгтэй хүн бүр заавал үзэх ёстой хэмээдэг билээ. Фрида 20 настай байхдаа өөрөөсөө үе мултарсан, алдарт уран бүтээлч Диего Ривератай гэрлэдэг. Энэхүү кино нь зураач бүсгүйн гайхалтай ур чадварыг гайхуулаад зогсохгүй хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийг ч давхар харуулдаг юм.
8
"Eat Pray Love"
Нээлт: 2010 оны 8-р сарын 13
Найруулагч: Райан Мерфи (Ryan Murphy)
Гол дүрд: Жулия Робертс (Julia Roberts), Жеймс Франко (James Franco)
Бидний хийх ёстой хамгийн чухал зүйл бол өөрийгөө нээх, өөрийгөө олох байдаг. Хичнээн амжилттай яваа ч нэг зүйл дутуу санагдаж, өөртөө сэтгэл хангалуун биш мэдрэмж төрөх нь бий. "Eat Pray Love" киног үзсэний дараа та ч бас өөрийгөө нээх аялалд гарахыг хүсэх нь гарцаагүй.
9
"Elizabeth: The Golden Age"
Нээлт: 2007 оны 10-р сарын 12
Найруулагч: Шехар Капур (Shekhar Kapur)
Гол дүрд: Кейт Бланшетт (Cate Blanchett), Жеффри Раш (Geoffrey Rush)
Хатан хааны хүнд хэцүү, адармаатай амьдралын тухай өгүүлэх бас нэгэн кино энэхүү жагсаалтанд багтжээ. I Элизабет хатан хаан нь эмэгтэй хүн гэдгээ умартаж, 40 жил хаан ширээг барихдаа хүнтэй гэрлээгүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн хэмээж, улс орныхоо төлөө бүхнээ зориулсан байдаг. Үймээн самуун, хүсэл, урвалт, адал явдал гэхчлэн бүх зүйлсийг өөртөө багтаасан гайхалтай уран бүтээл юм.
10
"The Messenger: The Story of Joan of Arc"
Нээлт: 1999 оны 10-р сарын 18
Найруулагч: Люк Бессон (Luc Besson)
Гол дүрд: Мила Йовович (Milla Jovovich), Жон Малкович (John Malkovich)
Эмэгтэй хүний хүч чадал, сэтгэлийн хатыг энэхүү уран бүтээлээс харж болно. Бурхнаас эх орноо хамгаалах даалгавар авсан баатарлаг дайчин Жанна бол Английн эсрэг цэрэг удирдан тэмцсэн зоригт бүсгүй юм. Газар нутгаа хамгаалах нь түүний хувь заяа хэмээн итгэсэн залуу бүсгүй Францын хаан ширээг эргүүлэн авахад нь туслахын тулд, үсээ тайрч, цэрэг хувцас өмсөн тулаанд орж, олон арван ялалтыг авч байжээ.
11
"Head in the Clouds"
Нээлт: 2004 оны 9-р сарын 12
Найруулагч: Жон Дуиган (John Duigan)
Гол дүрд: Шарлиз Терон (Charlize Theron), Пенелопа Крус (Penélope Cruz)
Хүний зүрх сэтгэлийг хянах боломжгүй. Тиймдээ ч бид өөрсдийн зүрх сэтгэлээ дагаж, зөв буруу хамаагүй зүйлсийг хийж явдаг болохыг тус киноноос харж болно. Хамгийн гол нь та өөрөө жаргалтай байхад бусад зүйлс огтхон ч хамааралгүй гэх санааг илтгэхийг зорьсон байна.
12
"Amélie"
Нээлт: 2001 оны 4-р сарын 25
Найруулагч: Жан-Пьер Женет (Jean-Pierre Jeunet)
Гол дүрд: Одри Тоту (Audrey Tautou), Матьё Кассовиц (Mathieu Kassovitz)
Төсөөлөн бодох чадвар нь маш сайн хөгжсөн, залуухан бүсгүй угаалгын өрөөнөөсөө хуучны тоглоомнууд олох болно. Харин тэдгээр тоглоомыг заавал эзэнд нь аваачиж өгөх үүргийг, бүсгүй хүлээж авах бөгөөд энэ нь түүний амьдралыг өөрчлөх аж. Бүсгүй санаандгүйгээр бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож, сонирхолтой үйл явдлууд өрнөх юм Энэхүү киног үзсэний дараа таны толгойд маш олон бодлууд эргэлдэж, амьдралыг харах өнцөг тань өөрчлөгдөх болно.
13
"My Week with Marilyn"
Нээлт: 2011 лгы 10-р сарын 9
Найруулагч: Саймон Куртис (Simon Curtis)
Гол дүрд: Мишель Уильямс (Michelle Williams), Кеннет Брана (Kenneth Branagh), Эдди Редмейн (Eddie Redmayne)
Хорьдугаар зууны секс бэлэг тэмдэг, өөртөө дэндүү итгэлтэй, халуухан бүсгүй Мэрилин Монрогийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус кино нь танд гуниг, ухаарал, хайр гэхчлэн олон зүйлийг мэдрүүлэх болно. Түүний амьдралд залуухан найруулагч Колин орж ирэн, богинохон болоод нууцхан хайрыг бүтээсэн тухай өгүүлэх бөгөөд хаалттай хөшигний цаана болж байсан зүйлс таныг алмайруулж, кинон дотроо бүрэн оруулах аж.
14
"Gia"
Нээлт: 1998 оны 1-р сарын 31
Найруулагч: Майкл Кристофер (Michael Cristofer)
Гол дүрд: Анжелина Жоли (Angelina Jolie), Фей Данауэй (Faye Dunaway)
Энэхүү уран бүтээлийг нэг үгээр тодорхойлвол "гайхамшигтай" гэж хэлж болохуйц юм. "Gia" кинонд загварын тайз, моделийн карьерын итгэмээргүй үнэнийг дэлгэн харуулдаг. Зураг авалт, уулзалт, тайзны алхаа гээд л завгүй амьдрал, адармаатай үйл явдлыг тус киноноос хүлээн авч үзээрэй.
15
"Coco Before Chanel"
Нээлт: 2009 оны 4-р сарын 22
Найруулагч: Энн Фонтейн (Anne Fontaine)
Гол дүрд: Одри Тоту (Audrey Tautou), Бенуа Поелвоорд (Benoît Poelvoorde)
Уйтгартай нэгэн хэвийн даашинз, загвар нь хоцрогдсон хувцаснуудыг шинэчлэх хүсэлтэй, хүчирхэг бүсгүй Коко Шанелийн эрт амьдралын түүхийг өгүүлэх аж. Тус уран бүтээлд нэрт загвар зохион бүтээгч бүсгүйн алдарт гарахаас өмнөх үеийн амьдралыг тодотгон харуулсан байдаг.