Эрчүүдийг соронзон мэт татдаг бүсгүйчүүдийн үйлдлүүд

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг, юутай ч зүйрлэшгүй эрхэм зүйл билээ. Гэвч зарим бүсгүйчүүд маань өөрт заяагдсан гоо үзэсгэлэнгээ дутуу үнэлж, сэтгэл гундуухан явах нь бий. Тэгвэл бид дээрх асуудлыг шийдвэрлэхэд туслах үүднээс, эмэгтэйчүүдийн амьдралдаа хэрэгжүүлбэл зохих чухал зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ та эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал, ямар ч эр хүн таниас харцаа буруулж чадахгүй юм.

Эрчүүдийг соронзон мэт татдаг бүсгүйчүүдийн үйлдлүүд

1 Уруулаа хазах

Хүүхдүүд сэтгэл хөдлөх, айх болон бие организм нь ямар нэгэн байдлаар зовиурлах үед уруулаа хаздагийг бид мэднэ. Тэгвэл охид, бүсгүйчүүдийн уруулаа хазаж буй агшин эрчүүдийн харцыг булааж, анхаарлаа өөрийн эрхгүй тэдний зүг хандуулахад хүргэдэг байна.

Уруулаа хазах

2 Зөөлөн арьс

Зөөлөн арьс бол эмэгтэйчүүдийн дур булаам төрхийг илтгэдэг олон зүйлсийн нэг яах аргагүй мөн юм. Сонирхуулж хэлэхэд, эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч, илүүдэл үсээ авах болсон нь эртний Египт, Ромын үеэс анх үүсч байжээ.

Зөөлөн арьс

3 Үс засалт

Үсээ тайруулах нь охид бүсгүйчүүдийн хувьд зоригтой алхамуудын нэг билээ. Түүний хэрээр өөртөө оновчтой шийдэл хийсэн бүсгүй, өвөрмөц аятайхан харагддаг.  Ялангуяа тус зурган дээрх бүсгүйн үсний засалт нь эрчүүдийн анхаарлыг эрхгүй татдаг аж. Учир нь бүсгүйн чих болон хүзүү ил гарснаар тэднийг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Гэвч урт, задгай үсний засалтууд ч мөн бүсгүйчүүдийг гайхалтай харагдуулдгийг санаарай.

Үс засалт

4 Өвөрмөц өнгө төрх

Өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэх нь, бусдын анхаарлыг татах, нөгөөтэйгүүр олны хараанд өртөх боломжийг бий болгодог. Үүний тулд та өөрт таалагдсан, өвөрмөц утга бүхий шивээсийг хийлгэх, эсвэл загварлаг хэрнээ тод өнгийн хувцсыг өмсөж болох юм. 

Өвөрмөц өнгө төрх

5 Хайртай залуугийнхаа цамцыг өмсөх

"Чиний цамц надад тохирох юм шиг санагдлаа." гэж хэлээд, хайртай залуугийнхаа цамцыг өмссөн ямар ч бүсгүй халуухан, дур булаам харагддаг байна. Энэ нь эрчүүдэд сайхан санагдахаас гадна илүү дотно сэтгэгдлийг төрүүлдэг аж.

Хайртай залуугийнхаа цамцыг өмсөх

6 Мөрөө давуулж харах

Мөрөө давуулан харж буй бүсгүйчүүдийн харц цаанаа л шийдэмгий, өөртөө итгэлтэй харагддаг. Энэ нь тэднийг хүчирхэг, хайр татам харагдуулдаг байна.

Мөрөө давуулж харах

7 Өөртөө итгэлтэй байдал

Өөртөө итгэлтэй байдал нь, ямар ч бүсгүйг үзэсгэлэнтэй, эрч хүчтэй харагдуулдаг. Тэд ямар ч үед бардам, ихэмсэг харагдаж чаддаг нь гайхалтай. Ийм бүсгүйгээс харцаа буруулах залуу тун ховор биз ээ.

Өөртөө итгэлтэй байдал

8 Мөрөө ил гаргах

Мөрөө ил гаргасан хувцас өмссөн ямар ч бүсгүй, дур булаам харагддагаас гадна, олон залуусын харцыг өөртөө татдаг юм.

Мөрөө ил гаргах

9 Өндөр өсгийт

Магадгүй зарим бүсгүйчүүд өндөр өсгийт өмсөх тийм ч дуртай биш байж болно. Гэвч энэ нь тэдний урт сайхан хөлийг илүүтэй тодотгож, гоо үзэсгэлэнг нь чимдэг гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

Өндөр өсгийт

10 Тачаангуй дуу хоолой

Эмэгтэйчүүдийн тачаангуй дуу хоолойнд татагдахгүй эр хүн ховор гэдэгт та бүхнийг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тэдний тачаангуй дуу хоолой мансууруулах бодисноос ч илүү хүчтэй нөлөөг эрчүүдэд үзүүлдэг гэж хэлж болох юм.

Тачаангуй дуу хоолой

11 Булбарай уруул

Булбарай уруулаа тод өнгийн будгаар будсан охид, бүсгүйчүүд дэндүү гоо үзэсгэлэнтэй, халуухан харагддаг аж.

Булбарай уруул

12 Хээнцэр байдал

Хээнцэр байдал нь, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгдөг бөгөөд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх нь бий. 

Хээнцэр байдал

13 Бариу өмд

Бариу загвартай, зөөлөн материалтай өмд охид бүсгүйчүүдийн гоолиг биеийг илүү тодотгож өгөхөөс гадна, дур булаам харагдуулдаг. Тэр тусмаа фитнес зааланд бариу өмд өмсөж, хөлсөө дуслуулан дасгал хийж буй эмэгтэйчүүд олон залуусын харцыг өөрийн эрхгүй булаадаг билээ. 

Бариу өмд

14 Сэвх

Зарим охидын нүүр нь, хүүхэд байхаасаа сэвхтдэг. Энэ нь  тэдний өдөр тутмын буруу арчилгаа, удамшилтай  холбоотой байж мэднэ. Барууны бүсгүйчүүдийн хувьд, тэд эрчүүдийг өөртөө татахын тулд, сэвхээрээ өөрийн гоо үзэсгэлэнг чимэх нь бий. Харин манай орны нөхцөлд охид бүсгүйчүүд сэвхээ аль болох нууж, арилгахыг зорьдог. Учир нь Ази бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүрт, өөгүй цэвэрхэн царай ордогтой холбоотой юм.

Сэвх

15 Будаггүй төрх

Олон эрчүүд нүүрээ будаагүй, байгалаараа байгаа бүсгүйчүүдэд харцаа унагадаг нь нууц биш юм. Гэхдээ нүүрэндээ бага зэрэг крем түрхэж, сормуусаа бага зэрэг будахад гэмгүй билээ. 

Будаггүй төрх

16 Нүдний шил

Та залуусыг соронз мэт татахыг хүсч байна уу? Тэгвэл өвөрмөц өнгө төрх бэлэглэх, гайхалтай хийц, загвартай нүдний шилээр гангарч, түүний өмнө нүдний шилээ аваарай.

Нүдний шил

17 Инээмсэглэл

Ихэнх охид бүсгүйчүүд үнэн сэтгэлээсээ инээвэл, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлнэ гэж эмээдэг. Гэвч үнэн хэрэгтээ залуучууд тэднийг үнэн сэтгэлээсээ гайхалтай инээмсэглэхийг нь харахыг туйлаас их хүсдэг байна.

Инээмсэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()