Хэвлийгээрээ турахын тулд юу хийх ёстой вэ?

Өнөө цагт жингээ хасаж турах нь, олон хүний шүдний өвчин болсон билээ. Учир нь ихэнх хүмүүс, хооллох буруу хэв маяг болон хөдөлгөөний дутагдлаасаа болж, хүссэндээ хүртэл турж чадахгүй байгаа нь нууц биш юм. Иймд тэдгээр хүмүүст зориулан уг асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, үр дүнтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэвлийгээрээ турахын тулд юу хийх ёстой вэ?

1 Тараг уухаа болих

Тараг уух нь хоолны дэглэм баримталж буй хүмүүсийн хувьд эхний сонголт байдаг нь нууц биш юм. Гэвч тарганд их хэмжээний "сүүний сахар" агуулагддаг. Энэ нь хоолны шингэцийг удаашруулдаг байна. Түүнчлэн хавагнах, өвчнийг үрэвсүүлэх зэрэг сөргөөр нөлөөлөх нь бий. Хэрвээ танд зайлшгүй шаардлагаар тараг уух хэрэг гарвал, 8 гр буюу түүнээс бага сахарын агууламжтай тараг уухыг зөвлөе.

Тараг уухаа болих

2 Найман минут дасгал хөдөлгөөн хийх

Та өдөр бүрийн ердөө 8 минутыг л дасгал хөдөлгөөн хийхэд  зарцуулахад хангалттай юм. Тэр тусмаа орондоо орохын өмнө дасгал хийвэл, маргааш өглөө нь эрч хүчтэй сэрэхээс гадна, жин тань бага хэмжээгээр ч болов багассан байх бөгөөд энэ мэтчилэн дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маягаа болговол, бүр илүү үр дүнг мэдрэх болно.

Үүний тулд та хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, өвдгөө доош нугалан суугаарай. Энэ үед таны гуя шалтай "параллель" болох ёстойг анхаарна уу. Түүнчлэн мөрөн дээрээ өөрийнхөө жинд тохируулан "штанг" байрлуулах хэрэгтэй бөгөөд хүмүүс уг дасгалыг ихэвчлэн "суулт хийх" гэж нэрлэх нь бий. Өдөрт ядартлаа хийж болох ба дунд нь 20-30 секунд завсарлах хэрэгтэй. 

Найман минут дасгал хөдөлгөөн хийх

3 Орондоо орохын өмнө хүйтэн шүршүүрт зогсох

Орой бүр орондоо орохын өмнө хүйтэн шүршүүрт зогссоноор биеийн температурыг багасгаж, илүүдэл өөх болон калорийг шатаах ач тустай. Хэрвээ та хүйтэн шүршүүрт орохыг төдийлөн таашаадаггүй бол, бүлээн усанд орсон ч болох аж.

Орондоо орохын өмнө хүйтэн шүршүүрт зогсох

4 Амттай хөнгөн зууш бэлтгэж идэх

"Тосны хүчил" нь өвчний үрэвслийг намдааж, инсулины тэнцвэржилтийг хангах үйлчилгээтэй аж. Найрлагандаа тосны хүчил агуулдаг хоол хүнсэнд овъёос, хар шоколад, улаан өнгийн жимснүүд, шанцай зэргүүд багтдаг. Иймд дээрх хоол хүнсийг ашиглан, өглөөний хөнгөн зууш бэлтгэж, идээрэй.

Амттай хөнгөн зууш бэлтгэж идэх

5 Хятад хоолнуудаас татгалзах

Хятад хоолнууд нь ихэвчлэн натрийн агууламж өндөртэй байдаг тул, гэдэс дүүргэх шалтгаан болдог. Жишээ нь, нэг порц хятад шөлөнд, хүний 7 хоногийн турш хуримтлуулах ёстой натрийн хэмжээ бүхэлдээ агуулагдсан байдаг. Мексик хоолнууд ч мөн ялгаагүй натриар баялаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Хятад хоолнуудаас татгалзах

6 Сахарын агууламжгүй бохь зажиллахаа болих

Бохины найрлаганд агуулагдах "сорбитол" хэмээх бодис нь хоолны шингэцийг сайжруулдаг. Гэвч энэ нь нянг үржихэд хүргэж, биеийг хавагнуулах, гэдэс дүүргэх үндэс болдог тул та бохь зажиллах бүртээ тархиндаа "өлсөж байна" гэх мэдээллийг дамжуулдаг гэсэн үг юм. 

Сахарын агууламжгүй бохь зажиллахаа болих

7 "Энержи бар"-аас татгалзах

Уг бүтээгдэхүүнээс татгалзах ёстой 4 шалтгааныг танд дуулгая. Үүнд:

  1. Бие хавагнахад хүргэдэг сүүний сахарын агууламж ихтэй.
  2. Гэдсийг хийгээр дүүргэдэг шар буурцаг агуулсан.
  3. Дахин боловсруулсан бүтээгдэхүүн учраас их хэмжээгээр жин нэмдэг.
  4. Их хэмжээний илчлэг агуулах нь бий.

"Энержи бар"-аас татгалзах

8 Хатаасан жимснээс татгалзах

Хатаасан жимс нь биед хэрэгтэй төмрөөр баялаг боловч, "фруктоз"-ыг найрлагандаа агуулдаг байна. Энэ нь сахарын хэмжээг нэмэгдүүлж, улмаар биеийг хавагнуулж, гэдсийг хийгээр дүүргэх үндэс болдог аж. Иймд та жингээ хасахаар хичээж байгаа бол, хатаасан жимсийг аль болох хэрэглэхгүй байхыг анхаараарай.

Хатаасан жимснээс татгалзах

9 Тураах үйлчилгээтэй "смүүти" бэлтгэх

Олон нийтэд сурталчилж буй "смүүти"-нүүд нь бүгд химийн найрлагатай байдаг учраас эрүүл мэндэд хор хөнөөлтэй байх нь бий. Иймд та гэрийн нөхцөлд тураах үйлчилгээтэй, амтат смүүти хийж сураарай. Хэрхэн хийж уухыг мэдэхийг хүсч байвал ЭНД дарна уу.

Тураах үйлчилгээтэй "смүүти" бэлтгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()