Хосууд харилцаагаа бат бөх байлгах 10 алхам

Мэдээж хүн бүр л хайртай хүнтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсдэг. Харамсалтай нь, бүх зүйлс санаснаар болдоггүй бөгөөд хосууд амьдрал дээр хоорондоо таарамжгүй байх, муудалцах зэргээр асуудлууд ундран гарч ирдэг. Эхэндээ бүх зүйлс сайхан, аз жаргалаар дүүрэн санагдах хэдий ч, хамт амьдраад эхлэхээр маргалдах нь ихсэж, хайр сэтгэл хөрч эхлэх нь бий. Гэвч энэ үед, хосууд ухаантай байж, зөв арга хэмжээг авснаар харилцаагаа аварч чаддаг. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хосуудын харилцааг гайхалтай болгодог нууцаас хуваалцаж байна. 

Хосууд харилцаагаа бат бөх байлгах 10 алхам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эерэг хандлагатай байх

Аливаа зүйлсийг эерэгээр харж сэтгэх нь, амьдралыг тэр тусмаа хосуудын харилцааг аз жаргалтай, илүү амттай болгодог. Хүнд бэрх зүйлс тохиолдсон ч бухимдаж, түүндээ шаналахын оронд хамтдаа арга эрэлхийлж, аль болох болж бүтэх сэтгэлээр хандаарай. Цаг ямагт инээж, хоорондоо муудалцдаггүй хосуудын нууц нь ердөө эерэг хандлага байдаг аж. Бие биедээ инээд, хайрыг бэлэглэж, сөрөг энергиэс аль болох хол яваарай хосуудаа.

Эерэг хандлагатай байх

2 Өөрийгөө хайрла

Та хайртай хүнээ жаргалтай, сэтгэл хангалуун байлгах гэж бүхнээ зориулдаг уу? Тийм бол одооноос эхлэн өөртөө бага ч болов цагийг гаргаж, түүнийхээ хэрээр хайртаасаа халамж, хүндлэлийг нь хүртэж байгаарай. Хосуудын харилцаа нь хоёр хүнээс хамаардаг тул, зөвхөн ганцаараа хичээх хэрэггүй юм. Түүний оронд хайрттайгаа сайтар ярилцаж, цагийг хөгжилтэй эсвэл бүр халуухан өнгөрөөвөл зохино. Маш олон хүмүүс өөрийгөө гаргуунд гаргаж, үнэ цэнээ алдсаныхаа дараа л ухаан суудаг тул та өөрийгөө эртнээс халамжилж, энхрийлж байгаарай. Ингэж байж л амраг хайртын тань нүд нээгдэж, таныг ахин хайрлах сэдэл төрдөг юм шүү.

Өөрийгөө хайрла

3 Хайртынхаа хүсэл, сонирхлыг нь хүндэтгэ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр зүйлсийг хүсч байдаг. Үүнтэй ижил мөрөөдөл нь ч гэсэн өөр байж болно. Харин та нэгэнт л тухайн хүнтэй амьдралаа хамтдаа туулна гэж итгэсэн бол түүнийхээ хүсэл сонирхлыг ч мөн хүндэтгэж байгаарай. Хосуудын тухайд би, чи гэх үзэл байх ёсгүй бөгөөд бүхнийг хамтдаа хийж, зүтгэх нь амьдралыг илүү амттай болгож, аз жаргалыг бэлэглэхээс гадна харилцааг улам бат бөх болгодог байна.

Хайртынхаа хүсэл, сонирхлыг нь хүндэтгэ

4 Түүнийгээ хичнээн их хайрлаж, бахархдаг болохоо харуул

Хайртдаа урам, магтаалын үгсийг үргэлж хэлж, гаргасан амжилт бүрийг нь сайшааж байгаарай. Энэ нь тэдэнд халуун дулаан мэдрэмжийг төрүүлж, хайрын галыг улам бүр бадраах болно. Тэр танд хичнээн эрхэм хүн болохыг ч мөн дурдаж, өдөр бүр хайрын үгс шидэж, харилцаагаа шинээр нь хадгалаарай. 

Түүнийгээ хичнээн их хайрлаж, бахархдаг болохоо харуул

5 Хэлэх үгсээ бод

"Үгээр хүнийг алж бас амьдруулж болдог" хэмээх үгийг үргэлж санагалзаж, хэлж байгаа үг бүрээ бодож байгаарай. Хичнээн муудалцаж, хэрэлдсэн байлаа ч хэлж болох үг, болохгүй үг гэж байдаг. Ялангуяа дутагдал, сул талыг нь сэдэв болгож, доромжлох нь хамгийн бүдүүлэг бөгөөд хэрүүл маргаандаа гэр бүлийнхнийг нь хэзээ ч битгий оруулаарай.  Таны бодолгүй хэлсэн хэдхэн үгс, хайртын тань бодол санаанд үүрд хадагдаж, хэзээ ч арилашгүй сэтгэлийн шархыг бий болгож мэднэ. 

Хэлэх үгсээ бод

6 Бие биенээ хүндэл

Хосууд аз жаргалтай урт удаан амьдрахад хамгийн чухал нөлөөг үзүүлдэг зүйл бол "хүндлэл" билээ. Зөвхөн хайртай хүнээ ч бус түүний гэр бүл, найз нөхөд гээд ер нь түүний хүндэлж явдаг бүхнийг хүндлэх хэрэгтэй. Энэхүү хүндлэл нь эргээд та болон таны гэр бүлд найрсаг дотно харилцаа, чин үнэнч байдлыг авчирах болно. Хэдий хоорондоо муудалцаж, маргалдсан байлаа ч хүндлэл гээчийг хэрхэвч мартаж болохгүй. Нэг нэгнээ хүндлэхээ больсон цагт хайр дуусдаг юм шүү.

Бие биенээ хүндэл

7 Уян зөөлөн бай

"Зөөлөн нь хатуугаа иддэг" гэх мэргэн үг байдаг. Тиймээс үргэлж зөөлөн, эерэг байхыг зөвлөж байна. Хайрт тань хичнээн их уурлаж, бухимдсан байлаа ч түүнийг зөөлөн үгсээр аргадан тайтгаруулж, ярилцаж байгаарай. Өөдөөс нь гал мэт дүрэлзэн уурлавал, хосуудын харилцаанд сэв сууж, хэзээ ч асахгүйгээр унтарч болзошгүй юм. 

Уян зөөлөн бай

8 Гайхалтай дурсамжийг бүтээ

Хамт байгаа хором мөч бүрээ хадгалж, хожимоо нандигнах дурсамжыг үлдээгээрэй. Хамтдаа аялж, үдэшлэг цэнгүүнд явж хэзээ ч мартагдашгүй зүйлсийг тогтмол хийж хэвших хэрэгтэй аж. Эдгээр нь хосуудыг муудалцаж, хөндийрсөн үед эргээд нийлүүлж, эвлэрэхэд  нь том тусыг хүргэдэг. 

Гайхалтай дурсамжийг бүтээ

9 Нэг нэгэндээ буулт хийх

Маргалдсан тохиолдолд хэн нэгэн нь заавал буулт хийх ёстой байдаг. Хосууд өөрсдийн биеэ өмөөрч, нуруугаа харуулах аваас тэдний харилцаа хэзээ ч амжилт олохгүй бөгөөд тэр дороо л хэзээ ч дахин асахгүйгээр унтардаг билээ. Тиймээс бусдаас бурууг хайхын оронд "би яалаа" гээд бодоод нэг үзээрэй. Мөн хэрэгтэй үед буулт хийж байх нь таны уужим ухаан, чин хайраас хамаарах юм. Заавал уурлаж бухимдахын оронд яагаад тайван суугаад ярилцаж болохгүй гэж? 

Нэг нэгэндээ буулт хийх

10 Сексийн амьдралаа илүү шинэлэг болго

Секс нь хосуудын харилцааг сайжруулж, урт удаан оршин тогтнох гол хүчин зүйл болох ч бий. Та харилцаагаа шинээр нь хадгалж үлдэхийг хүсч байвал үргэлж сонин содон зүйлсийг эрэлхийлж байх ёстой юм. Энэ нь унтарч байсан харилцааг асааж, гундаж байсан сэтгэлийг дүрэлзүүлж өгдөг. Ямар ч идэвхигүй байдал нь хайр сэтгэлийг улам л хэврэг болгодог гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Сексийн амьдралаа илүү шинэлэг болго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()