1
Нунтаг сувдны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Сувд чанасан усны ачаар элэгний өвчин, архаг цус багадалтаас сэргийлдэг бол нунтаг сувдыг сүүтэй хольж ууснаар, энергиэ сайжруулж, муу муухай бүхнийг биеэсээ зайлуулдаг байна.
Сувдыг буцалсан усанд хийж, хэсэг байлгасны дараа төмөр хэрэгслээр нухаж, бэлтгэнэ. Үүнээс гадна та гадуур худалдаалагдах нунтаг сувдыг аван хэрэглэж болно.
2
Кальци агуулдаг
2008 онд хийгдсэн нэгэн судалгаагаар нунтаг сувд нь хүний биед хангалттай хэмжээний кальцийг нөхдөг болохыг тогтоожээ. Харин кальци нь ясны ургалт, бат бөх байдлыг дэмжих төдийгүй хорт хавдар тусах магадлалыг бууруулж байдаг. Иймд та үүнийг хоол хүнсэндээ бага хэмжээгээр хэрэглэж болох юм. Нунтаг сувд нь хоол боловсруулах системийг сайжруулах давхар тустай.
3
Ууж хэрэглэх
Орц:
- Нунтаг сувд - 1/4 цайны халбага
- Тараг - 1/4 цайны халбага
Хэрэглэх арга:
Нунтаг сувд, таргаа хольж, сүүтэй эсвэл устай хамт ууж хэрэглээрэй. Энэ нь таны ходоод гэдсийг цэвэрлэхийн зэрэгцээ царай төрхийг шингэрүүлнэ.
4
Арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нунтаг сувд нь арьсыг гадны хорт бодисоос хамгаалж, зөөлрүүлдэг болохыг Хятадын гоо сайхны мэргэжилтнүүд баталсан байдаг. Арьсанд хангалттай хэмжээний чийгшил өгч, үрчлээс үүсэх явцыг удаашруулна. Харин одоо та бүхэндээ нунтаг сувдыг ашиглаж, хэрхэн маск хийх аргыг танилцуулъя.
5
Нүүрний маск бэлтгэх
Орц:
- Өндөгний цагаан - 1 ширхэг
- Оливын тос - 2 цайны халбага
- Алимны шүүс - 1 цайны халбага
- Нунтаг сувд - 1 цайны халбага
Бэлтгэх арга:
Нэг ширхэг өндөгний цагаан дээр 2 цайны халбага оливын тос, 1 цайны халбага алимны шүүс, нунтаг сувдаа хийж хутгана. Үүнийгээ нүүр болон гарын арьсандаа түрхэж, 8-10 минутын дараа угааж цэвэрлээрэй.