Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хувцаслах вэ?

Хувцаслалт гэдэг нь тухайн хүнийг таньж мэдэх томоохон хүчин зүйлсийн нэг билээ. Иймд та хэрхэвч таарсан бүхнээ өмсөж, тоолгүй орхиж болохгүй. Биеийнхээ сул тал, өө сэвийг далдалж, давуу талаа тодруулж хувцаслах хэрэгтэй. Харин хэрхэн хувцаслахаа мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн хувцаслах аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Биеийн хэлбэртээ тохируулан хэрхэн зөв хувцаслах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лийрэн хэлбэр

Өргөн ташаа, мөр, нарийн цээжтэй бүсгүйчүүдийг "лийрэн" хэлбэрийн биетэй гэж үзнэ. Тус төрлийн биетэй бүсгүйчүүдэд "А" хэлбэртэй буюу доошоо сул загвартай даашинзууд сайхан харагддаг. Мөн тааз, гуя хэсгийг хэт тодруулах чимэглэл ихтэй, тод өнгийн өмд, юбка зэргээс татгалзаарай. Харин үүний оронд шулуун загвартай, даруу өнгийн өмд, юбкыг өмсөж болно. Дээгүүрээ тод өнгийн, загварлаг цамц, хүрмийг өмсөж, өөрийн гоо сайхнаа тодотгоорой. 

Лийрэн хэлбэр

2 Элсэн цаг хэлбэр

Элсэн цаг мэт галбиртай бүсгүйчүүд төрөлхийн том хөх, махлаг гуя, өгзөгтэй байдаг. Тэд өндөр суудалтай өмдийг сул цамцтай хослуулан өмссөнөөр, тун ч халуухан харагддаг. Хэрвээ та биеэ галбирлаг харагдуулахыг хүсвэл, өвдөгнөөс дээгүүр татах урттай шулуун загварын хүрмийг, цув, коктейл даашинзны хамт өмсөөрэй. Мөн хэт бариу, тод өнгийн чимэглэл ихтэй хувцаснаас татгалзаж, аль болох зөөлөн даруу хувцаслалтыг сонголтоо болгосноор, та илүү үзэсгэлэнтэй харагдах болно. 

Элсэн цаг хэлбэр

3 Тачаангуй, махлаг

Өргөн ташаа, махлаг бие нь сүүлийн үеийн охидын дунд "трэнд" болоод байгаа билээ. Ийм биетэй бүсгүйчүүд нь махлаг хэрнээ, чанга биетэй байх бөгөөд хувцсаа тохируулж өмсөх шаардлагатай. Тэднийг нэг үгээр дөрвөлжин биетэй гэж хэлж болно. "Трапец" загвартай өмд, дэрвэгэр, доош сул загвартай даашинз, юбкыг өмсөөрэй. Мөн шулуун, бариу өмд, хувцаснаас татгалзах нь зохино.

Тачаангуй, махлаг

4 Туранхай, гоолиг бие

80-аад оны бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон гоолиг, туранхай биенд ямар ч хувцас сайхан зохидог. Тухайн үед бүсгүйчүүд туранхай биетэй болох аеробикээр хичээллэж, биедээ ихээхэн анхаарал хандуулдаг байжээ. Харин гоолиг бүсгүйчүүдийн тухайд хэт бариу, биеийн галбир тодотгох хувцаснаас татгалзах хэрэгтэй. Учир нь өнөө цагт туранхайгаас илүү махлаг бүсгүйчүүд олны анхаарлыг татах болсон тул хэт туранхай гэдгээ аль болох нууж байгаарай. Ингэхдээ шулуун загвартай, чимэглэл ихтэй өмд өмсөж, тод өнгийн дэрвэгэр цамц, даашинзыг сонгож өмсөхийг зөвлөе. 

Туранхай, гоолиг бие

5 Өндөр, таарсан бие

Тарган, туранхай нь яг таарсан, өндөр бүсгүйчүүд нь эрчүүдийн хүслэн гэхэд хилсдэхгүй. Тэд ямар ч хувцас өмссөн сайхан харагдах бөгөөд тэдний сайхан биед бариу хувцас илүүтэй зохицох аж. Биеийн галбираа гайхуулахуйц даашинз, өндөр өсгийтийг сонгож өмсөөрэй. Энэ нь таныг илүү дур булаам, үзэсгэлэнтэй болгох юм. Мөн нүүр будалтын тухайд аль болох зөөлөн будах нь зохимжтой. Учир нь халуухан хувцасласан үед, хэт тод будах зохицдоггүй билээ. 

Өндөр, таарсан бие

6 Өндөр, туранхай бие

Хэрэв та өндөр, туранхай биетэй бол 2000 оны трэнд болсон хувцаслалтуудыг сонирхоод үзээрэй. Өндөр суудалтай жинс, богино загвартай цамц, савхин хүрэм гээд л 10 гаруй жилийн өмнө ид моодонд орж байсан хувцаснууд таны өндөр, гоолиг биед сайхан харагдах болно. Мөн та боломжтой бол 2000 оны загварын сэтгүүлийг олж, хувцаслалтын санаа авч болох юм. 

Өндөр, туранхай бие

7 Хэт туранхай, ясархаг бие

40, 50, 60-аад оны загвар өмсөгчдийн төрх болсон хэт туранхай, ясархаг биетэй охид бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Харин үүндээ гутарч, өөрийгөө  туранхай гэж голох хэрэггүй. Та өөртөө тохирсон хувцсыг өмсөж чадвал маш загварлаг, дэгжин харагдах боломжтой. Ингэхийн тулд сул загвартай цамц, өмд болон нэвсгэр загвартай даашинзыг сонгож өмсөөрэй. Таны үзэсгэлэн гоог тодотгох хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байдал гэдгийг бүү мартаарай. Мөн та 20, 30 жилийн өмнө моодонд орж байсан хувцаснуудыг сонирхож, өмсөж болно. 

Хэт туранхай, ясархаг бие

8 Цээж хэсгээрээ махлаг

Цээж хэсгээрээ махлаг боловч тааз, хөл хэсгээрээ туранхай бүсгүйчүүдийг "буруу харсан гурвалжин" биетэй хэмээн нэрлэдэг. Тэд аль болох даруу загвартай, зөөлөн өнгөтэй цамцыг өмсөх хэрэгтэй. Харин тод өнгөтэй, чимэглэл ихтэй өмд болон юбкыг өмсвөл, биеийн харьцаа илүү тохиромжтой харагддаг. Тус төрлийн биетэй бүсгүйчүүдэд 1950-аад оны загвар тун ч гайхалтай зохидог юм. 

Цээж хэсгээрээ махлаг

9 Намхан, махлаг бие

Намхан биетэй бүсгүйчүүд өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй. Гэхдээ та хувцаслалтаар өө сэвээ дарж, үзэсгэлэнтэй харагдаж чадна. Ингэхдээ та өндөр өсгийтэй гутлыг тогтмол өмсөж, биеийн галбирыг тодотгох хувцсаар гоёорой. Бэлхүүсээ тодотгох, бариу хувцсыг сонгох хэрэгтэй төдийгүй богино загвартай хувцаснууд танд гайхалтай зохих болно. Яг л зурагт үзүүлсэнтэй ижил, дэгжин атлаа мэдрэмжтэй хувцаслаж байгаарай. 

Намхан, махлаг бие

10 Галбиргүй, туранхай бие

Ямар ч галбиргүй, туранхай биетэй охид бүсгүйчүүд анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь танд ямар хувцас хамгийн сайхан зохихыг дуулгах гэж байна. Тус төрлийн галбиртай бүсгүйчүүдэд 1990-ээд оны рок болон сул загварын хувцаснууд гайхалтай тохирно. Чөлөөтэй, хайнга стиллээр хувцаслаж, өөрийгөө өөрчлөөд үзээрэй. 

Галбиргүй, туранхай бие

11 Эрэгтэйлэг бие

1920-1930 оны хооронд эмэгтэйчүүд спортын ертөнцөд гарч ирэн, мандаж эхэлсэн юм. Харин тухайн үеийг санагдуулам эрэгтэйлэг, хүчтэй биетэй бүсгүйчүүд хэт бариу хувцас өмсөх гэсний хэрэггүй. Үүний оронд аль болох сул, чөлөөтэй загварлаг хувцаснуудыг өмсөж болох юм. Энэ нь таны сул талыг далдалж, халуухан харагдуулна. 

Эрэгтэйлэг бие

12 Намхан, туранхай бие

Намхан атлаа туранхай биетэй бүсгүйчүүд дэрвэгэр даашинз, сул загвартай хувцсыг өмсөж болно. Тус төрлийн биетэй бүсгүйчүүд 20-оод оны үед шуугиулж байсан тул та тухайн үеийн кинонуудыг үзэж, загварлаг хувцаслалтын санаа аваарай. Мэдээж өндөр өсгийт өмсөж, богино загвартай хувцсаар гоёх хэрэгтэй. 

Намхан, туранхай бие

13 Булчинлаг бие

Фитнесээр хичээллэж, булчинлаг биетэй болсон бүсгүйчүүдийн тухайд галбираа тодотгосон хувцас өмсөж болно. Энэ нь таны хөлс хүчээ урсгаж, бий болгосон сайхан биеийг бусдад гайхуулж, гэрчлэх болно. 

Булчинлаг бие

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()