Хэдэн сард төрснөөр нь хүүхдэдээ хэрхэн нэр өгөх вэ? /Сонжоо/

Хүүхдэд нэр өгөх нь маш нарийн нандин ёслол юм. Учир нь ямар нэр өгөхөөс шалтгаалж, хүүхдийн хувь заяа өөрчлөгддөг гэж үзэх нь бий. Тиймээс хүмүүс хүүхдэдээ нэр өгөхдөө ихээхэн ач холбогдол өгч, мэргэн нэгнээс асуудаг билээ. Бидний бэлтгэсэн дараах мэдээллээс та хүүхдэдээ төрсөн сард нь тохируулан хэрхэн нэр өгөхийг мэдэх болно.

Хэдэн сард төрснөөр нь хүүхдэдээ хэрхэн нэр өгөх вэ? /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэгдүгээр сар

Нэгдүгээр сард төрсөн хүүхдүүд маш хүчирхэг, шийдэмгий зан чанартай байдаг. Энэ нь, тэдний амьдралд тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн давж буйгаас ихээхэн харагддаг. Иймд тэдний зан чанарт тохируулан, тэнцвэрийг хадгалах үүднээс аль болох зөөлөн нэрийг сонгох нь зүйтэй.

Нэгдүгээр сар

2 Хоёрдугаар сар

Энэ сард төрсөн хүүхдүүд маш шургуу, хөдөлмөрч зантай хэдий ч, түүнийхээ хэрээр зөрүүд юм. Иймд тэдэнтэй харилцахад, бага зэрэг хүндрэл үүсэх нь бий. Гэсэн хэдий ч, тус сард төрсөн хүүхдүүд өөрийн сул талыг мэддэг бөгөөд тэдгээрийг засахад анхаарлаа хандуулж чаддаг байна.

Хоёрдугаар сар

3 Гуравдугаар сар

Тус сард төрсөн хүүхдүүд, маш эмзэг мэдрэмтгий байдаг. Тиймдээ ч амьдралын хүнд мөч бүрт гомдоллож, өөртөө гутрах нь бий. Иймд тэнцвэрийг хадгалахын тулд, аль болох хүчирхэг нэр өгөх нь зүйтэй.

Гуравдугаар сар

4 Дөрөвдүгээр сар

Энэ сард төрсөн хүүхдүүд мэдрэмжтэй, шийдэмгий байдаг. Өөрийгөө илэрхийлэх, нөхцөл байдлыг мэдрэх мэдрэмж нь сайн тул амжилтанд түргэн хүрдэг. Тиймээс бусдын анхаарлыг татах содон нэрнээс сонголтоо хийгээрэй.

Дөрөвдүгээр сар

5 Тавдугаар сар

Нээлттэй, нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог хүмүүс тус сард мэндэлсэн байх нь бий. Бусдад хорсох, атаархах хандлагатай тул өөрт нь ээлтэй, аль болох байгалийн нэрийг сонгох нь тохиромжтой.

Тавдугаар сар

6 Зургаадугаар сар

Тус сард төрсөн хүүхдүүд аймхай, зүрх муутай байх нь бий. Тиймээс аль болох шийдэмгий, хүчирхэг нэрийг өгөөрэй.

Зургаадугаар сар

7 Долоодугаар сар

Зөрүүд, эмзэг зантай хүүхдүүд энэ сард төрдөг. Тэд аливаад шийдвэр гаргах, бусдаас шүүмжлэл сонсохдоо тааруу юм. Тиймээс тэдний энэхүү сөрөг хандлагыг илүү гэгээлэг нэрээр засч болно.

Долоодугаар сар

8 Наймдугаар сар

Энэ сард төрсөн хүүхдүүд маш хүчирхэг зан чанартай байдаг. Амьдралын идэвхитэй хэв маягтай бөгөөд бага зэрэг түрэмгий байх нь бий. Иймд аль болох зөөлөн нэрийг сонгох нь зүйтэй. 

Наймдугаар сар

9 Есдүгээр сар

Гайхалтай хүсэл тэмүүлэлтэй, шийдэмгий хүүхдүүд байдаг. Тэд өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо сайн мэддэг. Тэдний амьдралыг илүүтэй тодотгож өгөх, содон нэрийг өгөөрэй.

Есдүгээр сар

10 Аравдугаар сар

Тэд бүхий л салбарт ажилласан, өөрийн үүргээ сайтар ухамсарладаг бөгөөд маш мэдрэмжтэй, хөдөлмөрч зан чанартай байх нь бий. Тиймээс тэднийг ухаалаг харагдуулах нэрнээс сонголтоо хийгээрэй.

Аравдугаар сар

11 Арваннэгдүгээр сар

Тус сард төрсөн хүүхдүүд сэтгэлийн тэнхээ муутай, сул дорой байх нь бий. Тиймээс түүний эерэг чанаруудыг илүүтэй тодотгох нэрийг өгөөрэй.

Арваннэгдүгээр сар

12 Арван хоёрдугаар сар

Хүсэл тэмүүлэл ихтэй, эрх дураараа хүмүүс юм. Өөрийн хүссэн бүхнийг авч байж санаа нь амардаг зөрүүд нэгэн байх нь бий. Иймд аль болох зөөлөн, тайван нэрийг өгөөрэй.

Арван хоёрдугаар сар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()