1
"Давхар эрүү арилгах"
Эрүүгээ урагш, хойш болон баруун, зүүн тийш болгох хэрэгтэй бөгөөд нэг хийхдээ 5-8 удаа хийх ёстойг анхаарна уу.
2
"Хувин"
Амаа нээж, доод уруулаа доод шүднийхээ дээр гаргана. Дараа нь доод уруулаа дээд уруулаараа хавчиж өгөөрэй. Ингэх үедээ та толгойндоо, доод уруулаараа шанагаар ус авч, хувинд хийж байгаагаар төсөөлөөрэй. Амныхаа булчинг чилтэл хэт их хийсний хэрэггүй бөгөөд 5-7 удаа дээрх үйлдлээ давтаж хийнэ.
3
"Хэлээ хамрандаа хүргэх"
Хэлээ гаргаж, хамрандаа хүргэх гэж хичээгээрэй. Гэхдээ заавал ч үгүй хүргэх шаардлагагүй юм. Өдөрт дунджаар 5 удаа хийхэд хангалттай.
4
"Зууван"
Энэхүү дасгал нь давхар хацрын арьсыг чангалах нөлөөтэй юм. Дасгалыг хийхдээ толгойгоо зүүн тийш болгож, эрүүгээ аль болох урагш сунгаж, хүзүүнийхээ булчинг ажиллуулах гээд үзээрэй. Нэг хийхдээ 5 удаа хийхээс гадна, эсрэг талдаа хийхээ мартуузай.
5
"Анааш үнсэх"
Толгойгоо дээш болгож, хүзүүнийхээ булчинг ажиллуулах бөгөөд ингэхдээ уруулаа урагш цорвойлгоно. Энэ байрлалаа 5-8 секунд хадгалах хэрэгтэй бөгөөд дунджаар 5 удаа хийгээрэй.
6
"Эсэргүүцэл"
Зурганд үзүүлсний дагуу, эрүүнийхээ доор хоёр гараа тавьж, дээрээс нь толгойгоороо сайтар дарж өгнө. Нэг удаа дарахдаа 3 секунд орчим байлгаж, дараа нь 3 секунд амраарай. Энэ мэтчилэн өдөрт 5-7 удаа хийхэд болох юм.
7
"Инээх"
Хоёр хацраа хойш нь болгож, шүдээ гаргаж инээгээрэй. Энэ үед, хэлээ тагнаандаа давхар хүргэх ёстойг анхаарна уу. Нэг удаа хийхдээ энэ байрлалаа 5 секунд хадгалж, дараа нь 3 секунд амарна. Хэрвээ та уг дасгалыг зааврын дагуу хийвэл, богино хугацаанд үр дүнгээ өгөх болно. Өдөрт дунджаар 5-8 удаа хийх хэрэгтэй.
8
"Хацраа үлээх"
Уруулаа хааж, хацраа үлээгээрэй. Ингэхдээ хоёр гарын алгаараа хацраа сайтар дарж өгнө. Нэг удаа хийхдээ, уг байрлалаа 3-5 секунд хадгалах бөгөөд дасгалаа хийж дуусмагц амандаа агаар оруулахаа мартуузай. Энэхүү дасгалыг 5-6 удаа хийхэд хангалттай аж.