Хосуудыг унтдаг байрлалаар нь хэрхэн шинжих вэ?

Сэтгэл судлаачид "Edinburgh International Science Festival"-ийн үеэр, хосуудын харилцааг унтаж буй байрлалаар нь тодорхойлж болохыг олж, түүнийгээ олон нийтэд танилцуулжээ. Гэхдээ энэ нь хосуудын унтахаасаа өмнө бие биенийгээ тэвэрч буйтай ямар ч холбоогүй бөгөөд харин унтаж байх үедээ ямар байрлалаар хэвтэж, маргааш өглөө сэрж байгаа нь чухал гэнэ. Ингээд хамтдаа хосуудын харилцааг унтаж буй байрлалаар нь хэрхэн тодорхойлж болдгийг мэдэж авцгаая.

Хосуудыг унтдаг байрлалаар нь хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү сонирхолтой сонжоог "University of Hertfordshire"-ийн профессор Ричард Уайсмэн (Richard Wiseman) болон сэтгэл судлаач Коринн Свийт (Corinne Sweet) нар судалж, тогтоосон байна.

 

1 "Бал сарын тэврэлт"

Хэрвээ хосууд унтахдаа уг байрлалаар бие биенээ тэвэрч унтдаг бол, энэ нь болзож эхлээд удаагүй, шинэхэн хосууд болохыг илтгэдэг. 

Харин гэр бүл болсон хосуудын хувьд гэр бүлийн харилцаа нь одоог хүртэл сэтгэл хөдлөлөөр дүүрэн, хайранд умбасаар байгааг харуулж байна.

"Бал сарын тэврэлт"

2 "Харилцан яриа"

Бие биенээсээ юу ч нууж хаадаггүй, маш дотно харилцаатай хосууд энэхүү байрлалаар унтдаг. Гэхдээ тэд хойшдоо хоорондоо илүү дотно байж, бие биедээ цаг гаргах хэрэгтэй болохыг судлаачид хэлж байна.

"Харилцан яриа"

3 "Одон орон судлагч"

Хосууд нуруун дээрээ дээш харан унтах бөгөөд ингэхдээ аль нэг нь, нэгнийхээ мөр юм уу, гаран дээр толгойгоо тавьж, унтдаг бол, бие биенээсээ хараат бус болохыг илэрхийлдэг байна. Тэд мөн сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд зарим нэг асуудалд өөр өөрийнхөө өнцгөөс хандаж, бага зэрэг маргалдах нь бий. 

"Одон орон судлагч"

4 "Хайрын өлгий"

Энэхүү байрлал нь дээр дурдсан байрлалтай төстэй боловч, илэрхийлэх утга нь өөр байдаг. Хэрвээ хосууд зурган дээр үзүүлсэнтэй ижил байрлалаар унтдаг бол, бие биедээ илэн далангуй биш бөгөөд хойшдоо нэгэндээ илүү их анхаарал тавих хэрэгтэйг сануулж байна. Түүнчлэн энэ төрлийн хосуудын эрэгтэй нь харилцаандаа илүү санаачлагатай ханддаг аж.

"Хайрын өлгий"

5 "Би чамд хайртай"

Хэрвээ хосууд доорх зурган дээрх шиг байрлалаар унтдаг бол, аз жаргалтайгаас гадна, бие биедээ сэтгэл хангалуун байдаг гэж ойлгож болох юм. Түүнчлэн нэгнийхээ хувийн орон зайг маш их хүндэтгэдэг. Бие бие рүүгээ нуруугаа харуулж унтаж байгаа нь хаана ч байсан, үргэлж нэгэнтэйгээ ойр байхыг хүсдэгтэй нь холбоотой юм.

"Би чамд хайртай"

6 "Эрх чөлөө"

Бие бие рүүгээ нуруугаа харуулж, хоорондоо зайтай унтах нь шалих, шалихгүй зүйлсээс болж маргалддаг, амархан ам зөрдөг хүмүүс болохыг илтгэдэг. Тэд хоёул өөрсдийн үзэл бодолдоо бат зогсдог бөгөөд хувийн орон зайгаа хайр сэтгэлээсээ илүүд үзэх нь бий.

"Эрх чөлөө"

7 "Орны хаан"

Хөнжлөөрөө хоорондоо тусгаарлагдан унтаж буй хосууд хоорондоо тэгтлээ дотно биш бөгөөд юу бодож байгаагаа нэг нэгэндээ хэлэхийг хүсдэггүй аж. Хайр сэтгэлийн харилцаандаа хувиа хичээсэн байдлаар ханддаг.

"Орны хаан"

8 "Халбаганууд"

Аз жаргалтай, амар тайван амьдралтай хосууд энэхүү байрлалаар унтдаг бөгөөд гэр бүл болоод удаагүй байгаа хосууд эхэндээ уг байрлалаар унтах нь элбэг байдаг. Хайртынхаа араас нь тэвэрч унтаж буй хүн харилцаандаа давамгай байх нь бий. Харин тэврүүлж унтаж байгаа нь хайртынхаа хайр халамжинд сэтгэл хангалуун байдгийг илэрхийлдэг.

"Халбаганууд"

9 "Зайтай халбаганууд"

Ингэж унтах нь хосуудад тав тухтай боловч, тэдний харилцаа асуудалтай болохыг итгэдэг. Энэ нь дараах хоёр шалтгаантай байдаг. Үүнд:

  1. Тэдний харилцаа ямар ч хүсэл тэмүүлэлгүй болсон гэж хэн нэг нь хэдийнээ бодож эхэлсэн бөгөөд энэ нь хамтрагчид нь сөргөөр нөлөөлдөг.
  2. Хайрт руугаа нуруугаа харуулж унтаж байгаа нь түүнээс илүү их анхаарал, хайр халамж хүсч байна гэж ойлгож болно.

"Зайтай халбаганууд"

10 "Хөл"

Хосууд ойрхон унтахыг хүсэхгүй боловч, хөлнүүд нь хоорондоо хүрч байвал, тэд бие биедээ хэн хүнээс ч илүү итгэдэг бөгөөд нэгнийхээ эрх чөлөөг нь төдийлөн хязгаарлаад байдаггүй байна.

"Хөл"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()