Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 8 зүйл

Бүсгүй та загварлаг, гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг л биз дээ? Гэвч зарим тохиолдолд гоо сайхандаа анхаарч байна гэх нэрийдлээр буруу зүйлс хийж, гадаад төрх, гоо үзэмжээ хохироох нь бий. Иймд өнөөдөр охид, бүсгүйчүүддээ зориулан яг одооноос хийхээ болих хэрэгтэй сөрөг зуршлуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр зүйлсийг хийхээ болисноор гоо үзэсгэлэнтэй харагдах юм. 

Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 8 зүйл

1 Нарны тосыг гар болон мөрөн дээрээ түрхэх

Нарны тосыг мөр болон гаран дээрээ түрхснээр нөсөө толбо үүсэх үндсийг тавьдаг байна. 

Нарны тосыг гар болон мөрөн дээрээ түрхэх

2 Хөлөө ачиж суух

Хэрвээ та хөлөө ачиж суудаг бол, яг одооноос энэ зуршлаа болих хэрэгтэй. Учир нь ингэж суух нь цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлж, хөлийн судас өвчлөх болон хөл хавагнахад хүргэдэг аж.

Хөлөө ачиж суух

3 Шүршүүрт орсны дараа үсээ самнах

Шүршүүрт орсныхоо дараа үсээ самнах нь үсийг илүү эмзэг болгож, амархан өвчлүүлэх нь бий.

Шүршүүрт орсны дараа үсээ самнах

4 Үсээ боох

Үсээ доорх зурган дээр үзүүлсэн шиг боох нь загварлаг, хөөрхөн харагдуулдаг нь нууц биш юм. Гэвч урт хугацааны турш үсээ ингэж боосноор үр дүнд нь халзрах аюултай байдаг байна.

Үсээ боох

5 Их хэмжээгээр сүү уух

Их хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны нүхийг бөглөж, бохирдоход хүргэдэг аж.

Их хэмжээгээр сүү уух

6 Хөмсгөө зулгаасны дараа нүүрээ будах

Хөмсгөө зулгааж дуусмагц, нүүрээ будах нь арьсыг гэмтээдэг байна.

Хөмсгөө зулгаасны дараа нүүрээ будах

7 Нүүрэндээ шууд нунтаг будаг түрхэх

Нунтаг будаг нүүрэндээ түрхэхийн өмнө арьсныхаа тослогийг арилгаж байгаарай. Ингэснээр арьсны нүх бөглөрөхөөс сэргийлдэг аж.

Нүүрэндээ шууд нунтаг будаг түрхэх

8 Цүнхэндээ хэрэггүй зүйлс хийх

Цүнхэндээ их хэмжээний хэрэггүй зүйлс хийж, авч явах нь олон цагаар гадуур ажилтай байх үед нуруунд ачаалал өгдөг байна. Иймд та чухал хэрэгтэй гэсэн зүйлсээ цүнхэндээ хийж, авч явж байгаарай.

Цүнхэндээ хэрэггүй зүйлс хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()