Цээж хорсолтыг үгүй хийх хоолны дэглэм

Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа мэт хорсохыг хэлдэг. Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед илэрнэ. Уг өвчин улаан төмс, цулхир зэрэг "крахмал" ихтэй хоол хүнс хэрэглэх,  их хэмжээгээр идэх, архи уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс болж үүсдэг байна. Харин бид та бүхэндээ уг өвчнөөс ангижирч, эрүүл мэндээ сайжруулах 15 өдрийн хоолны дэглэмийг хүргэхээр бэлтгэлээ.

Цээж хорсолтыг үгүй хийх хоолны дэглэм

1 Ямар хоол хүнс ходоодны хүчлийг ихэсгэдэг вэ?

Бидний бэлтгэн хүргэж буй уг 15 өдрийн хоолны дэглэмийг баримтлахдаа дараах ходоодны хүчлийг ихэсгэдэг хоол хүнсийг идэж хэрхэвч болохгүй болохыг анхаарна уу. Ингэж чадсанаар та цээж хорсохыг үгүй хийгээд зогсохгүй, эрүүл мэнддээ олон эерэг нөлөөллийг бий болгох юм. Үүнд: 

  • Сахарын агууламж өндөртэй амттангууд
  • Дахин боловсруулсан гурил
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Мах болон зайдас
  • Шарсан болон устөрөгчтэй хоол хүнс
  • Архи, хийжүүлсэн ундаа, жүүс 
  • Кофе, шоколад 

Мөн та 15 өдрийн турш дараах хорт, муу зуршлуудыг хийхгүй байх ёстой аж. Ингэснээр ходоодны хүчил их хэмжээгээр ялгарахаас сэргийлэх болно. Үүнд:

  • Тамхи татах
  • Стресстэх
  • Мансууруулах бодис хэрэглэх
  • Их хэмжээгээр ус уух
  • Дутуу болгосон хоол хүнс идэх
  • Өмнөх идсэн хоол шингээгүй байхад дахин хооллох
  • Олон төрлийн хоол хүнсийг хольж идэх

Ямар хоол хүнс ходоодны хүчлийг ихэсгэдэг вэ?

2 Шүлтээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

Энэхүү хоолны дэглэмийн гол зорилго нь ходоодон дахь шүлт болон хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, их хэмжээгээр ялгарч буй хүчлийг зогсоох юм. Иймд шүлтээр баялаг бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ ашиглах хэрэгтэй аж. Үүнд:

  • Нимбэг: Ходоодон дахь хүчлийг хэмжээг саармагжуулна.
  • Цагаан шавар: Хүчлийн эсрэг үйлчилгээтэй, эм бэлдмэл болгон ашигладаг бүтээгдэхүүн юм.
  • Оливын тос болон түүхий төмс: Хоол хүнсэнд хамтад нь хэрэглэвэл, хүчлийн хэмжээг бууруулна.
  • Ногоон цай: Үрэвслийг намдаахаас гадна, биед хэрэгтэй "антиоксидант"-аар баялаг юм.
  • Далайн давс: Дахин боловсруулаагүй, цэвэр давсанд шүлт агуулагддаг.
  • Ногоон өнгийн хүнсний ногоонууд
  • Бүйлс, хушиг самар

Шүлтээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

3 Цээж хорсохыг үгүй хийх 15 өдрийн хоолны дэглэм

Өглөө сэрмэгцээ: 15 мл оливын тосыг төмстэй хольж, шүүс гаргаж авах бөгөөд үүнээсээ нэг аягыг ууна.

Өглөөний цай: Дээрх шүүсээ ууснаас 20 минутын дараа ногоон өнгийн "смүүти" бэлтгэж иднэ. "Блендерт" нэг ширхэг алим, ногоон өнгийн хүнсний ногооны навч /бууцай, цоохор майлз, шанцай, аругула болон усан кресс гэх мэт/, тал авокадо, нэг атга бүйлс самар хийж, хооронд нь сайтар хольж бэлтгэж, идэх аж.

Хэрвээ махан төрлийн зүйл идэхийг хүсч байвал, талхан дээр цацагт хяруулын мах тавьж идээрэй.

Өдрийн хоол: Тал нимбэгийг ногоон цайнд хийж уугаарай.

Үд дундын хоол: Ногооны салат болон хүйтэн ногоотой шөл идвэл тохиромжтой. Мөн хоёрдугаар хоол болгож, цагаан загас, өндөг болон үр идэж болно. Мөн алим, лийр зэрэг жимсийг дессерт болгон идээрэй.

Хөнгөн зууш: Тал нимбэгийг ногоон цайнд хийж ууна. Хэрвээ өлсөж байвал, алим, лийр, кокос, ханборгоцой, инжир болон хар чавга идэж болно.

Оройн хоол: Чанаж болгосон хүнсний ногоо /Хаш, броккли, аспарагус гэх мэт/ болон уураг, амин дэмээр баялаг /өндөг, цагаан загас, бүйлс, мөөг, вандуй, сэвэг зарам/ хоол хүнснээс өөрийн сонголтоор иднэ.

Орондоо орохын өмнө: Цагаан шавар дээрээ нэг халбага /метал болон хуванцар биш байх ёстой/ ус хийж, холих бөгөөд үүнийгээ 10 минут хэртэй байлгасны дараа уугаарай. Харин цусны даралттай хүмүүс үүнийг ууж болохгүй гэдгийг анхаараарай!

Цээж хорсохыг үгүй хийх 15 өдрийн хоолны дэглэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()