1
Боловсролтой, хүмүүжилтэй оюутнууд
Японы оюутан сурагчид хүмүүжил сайтай байдаг. Тэд гадны жуулчдад туслахаасаа хэзээ ч дургүйцдэггүй бөгөөд бусдыг сайн сонсож, тулгамдаж буй саад бэрхшээлийг нь даван туулахад туслах нь бий. Өөрөөр хэлбэл, тэд харилцаанд ярихаас илүү сонсох нь чухал байдаг гэдгийг сайн ойлгож авсан байдаг аж.
2
Тэд хэзээ ч товлосон цагаасаа хоцордоггүй
Гадны хүмүүсийн Япончуудаас сурч авах ёстой хамгийн эрхэм чанар бол, цаг баримтлах ёс юм. Тэд цаг товлосон л бол хоцорно гэж үгүй. Энэ нь бусдыг хүндэтгэж буй илэрхийлэл бөгөөд төдий чинээ ажил үйлс нь амжилттай бүтдэг байна.
3
Токио бол дэлхийн хамгийн аюулгүй их хот
“The Economist Intelligence Unit” сэтгүүлд дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтыг хувь хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, хотын дэд бүтэц зэргийг үндэслэн гаргажээ. Харин дэлхийн хамгийн аюулгүй их хотоор Токио шалгарч, араас нь Сингапур, Японы Осака хотууд жагссан байна.
4
Нарийвчилсан заавар
Япон улсад хаа саагүй ямар ч хүн ойлгож чадахуйц заавруудыг наасан байдаг. Гадны жуулчдад ч мөн зориулан Англиар тайлбарлаж бичсэн байдаг бөгөөд энэ нь дэлхийн олон улс орнуудад үлгэр жишээ болсон юм.
5
"Баасан гараг"-ийн тогтолцоо
Япон улсад ард иргэд нь үргэлж илүү цагаар ажиллаж, 2-3 цагийн дараа тарах нь түгээмэл үзэгдэл аж. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэж, хүмүүсийг бага ч атугай амраах үүднээс тус улсын засгийн газраас сар бүрийн сүүлчийн Баасан гарагт ажилчдыг эрт тарж, гэртээ харих хуулийг баталсан юм. Тус хуулийг анх Эдийн засгийн сайд Хирошигэ Сэко санаачилж байжээ.
6
Зам засвар
2014 онд Фүкүокэ хотын гудамжинд 15 метрийн гүн ангал үүссэн билээ. Метроны барилгын явцад тус аймшигт ангал үүссэн ч, азаар хэн нэгэн бэртээгүй юм. Харин ердөө 48 цагийн дараа гэхэд тус замыг завсарлаж, хуучин хэвэнд нь оруулсан байв. Энэ нь дэлхий нийтийг шуугиулж, алмайруулаад амжсан билээ.
7
Аюулгүй байдлыг хангах
Тус улсын иргэдэд “ J-Alert” гэх мэдээлэл ирдэг аж. Энэ нь байгалийн ямар нэгэн аюул, осол болох даруйд бүс нутаг харгалзахгүйгээр бүх хүмүүст 4-20 секундын дотор мэдээлэл илгээж, сэрэмжлүүлдэг байна.
8
Шүд ломбодох үйлчилгээтэй оо
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Японы эрдэмтэн Казүо Ямагаши гэх эрхэм цоорсон шүдийг ломбодож, өвдөлтийг үгүй хийх үйлчилгээтэй оо зохион бүтээжээ. Уг оо-ны найрлаганд байгалийн гаралтай паалан агуулагдсан бөгөөд шүдээ угааснаас хойш 3 минутын дараа шүдийг гялалзсан мэт болгож, цоорсон хэсгийг паалангаар бөглөх аж.
9
Соёлтой ажилчид
Тус зургаас харахад зам засч байгаа ажилчид хажууд байрлах машиныг бохирдуулж, бусдад хохирол учруулахгүй гэсэндээ гялгар уутаар бүтээсэн байна. Аргагүй соёлч ард түмэн шүү.
10
Архи уулаа ч, айх аюулгүй
Олон улс орнуудад шөнийн цагаар архи уусан хүмүүс хотын гудмаар явахад аюултай байдаг. Харин Японд айгаад байх ямар ч зүйлгүй бөгөөд тэд өөрийгөө удирдах чадваргүй болсон нэгнийгээ дээрэмдэх, зодох зэргээр бие болон сэтгэл санааны хохирол учруулдаггүй аж. Түүнчлэн гэртээ харих боломжгүй бол, хотын гудманд унтсан ч болох бөгөөд эргэн тойронд гэртээ унтаж, амарч буй хүмүүст саад учруулахгүй бол, үүнийг хориглодоггүй байна.
11
Баярлалаа гэж хэлдэг
Тэд ямар ч хүнтэй харилцсан төгсгөлд нь үргэлж баярлалаа гэж хэлдэг. Энэ нь дараагийн удаа тэр хүнтэйгээ тааралдахад үед хоорондоо халуун дулаанаар мэндчилж, дахин харилцах үндэс болдог аж. Түүнчлэн бие биедээ их, бага гэлтгүй тодорхой хэмжээгээр туслах бүртээ баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлдэг ажээ.
12
Өвөрмөц үндэстэн
Япончууд дэлхийд олон зүйлээрээ тэргүүлэгчийн статустай байдгийг бид мэднэ. Мөн хачирхалтай ёс заншил, уламжлалтай ард түмэн гэдгээрээ олон нийтэд алдартай байдаг билээ. Үүнд өвөрмөц хэлбэрийн жигнэмэг, чихэр болон төрөл бүрийн хачин жигтэй баяр ёслолуудыг дурдаж болно.
13
Амласандаа хүрдэг
Япон хүн хэн нэгэнд амлалт өгсөн бол, түүнийгээ заавал биелүүлдэг. Хэрвээ биелүүлж чадахгүй бол, биелүүлэхийн тулд 100 хувь хичээдэг аж. Энэ нь тэдний соёлч, боловсон зан чанартай салшгүй холбоотой юм.
14
Ард түмэн нь хэтэрхий соёлтой
Хэрвээ та сайн санаж байгаа бол, 2014 онд болсон хөл бөмбөгийн ДАШТ-нд багаа дэмжихээр Бразилыг зорьсон Японы хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэн дэх хүмүүсийн хаясан хогийг өөрсдийн сайн дураараа цэвэрлэж байсан билээ.
Түүнээс гадна, та Япончуудыг гэртээ урьвал, тэд зоог барьж дууссаны дараа аяга таваг угаахад тань туслах болно.
15
Бие биенийгээ хүндэтгэдэг
Хэрвээ хэн нэгэн гудамжинд шүхрээ унагавал тэд тэр даруйд нь авч өгөх болно. Япончууд бусдад туслаж, бусдыг хүндэтгэхдээ дэндүү гаргууд хүмүүс юм. АНУ, ОХУ зэрэг бусад өндөр хөгжилтэй орнуудын ард иргэд зарим тохиолдолд бусдын хэрэг надад хамаагүй гэсэн байдлаар ханддаг бол, Япончууд энэ тал дээр өөр байр суурьтай байдаг байна.
16
Мянга мянган жилийн түүхтэй компаниуд
Компанийн эзэмшигчийг солих, худалдах тал дээр тус улс маш чанга, хатуу хяналт тавьдаг. Тиймдээ ч олон зууны нүүрийг үзэж, гэр бүлээрээ удирдаж яваа компаниуд маш олон байдаг аж. Тэдгээрийн нэг болох “Hoshi” зочид буудал нь байгуулагдаад 718 жил болсон бөгөөд анх үүсгэн байгуулагч эрхмээс хойш 46 үе удам нь ээлжлэн удирдсаар өнөөг хүрчээ.
17
Хүнсний ногоонууд нь урлагийн бүтээл шиг харагддаг
Японд "Мүкимоно" буюу хүнсний ногоог урлагийн бүтээл болгож, урладаг заншил байдаг. Энэ нь тэдний хувьд уламжлагдан ирсэн соёл бөгөөд хүнсний ногоонуудыг "Hocho" гэх тусгай хутгаар хэрчиж, янз бүрийн хэлбэр дүрстэй болгодог гэнэ.
18
Үнэг хооллох
Японы Хонсю арлын Мияги мужид байрлах “Цao” тосгонд зэрлэг үнэг олон тоогоор амьдардаг аж. Хүмүүс тус тосгонд зочилж, үнэгийг хооллож, харах боломжтой байдаг. Харин бага насны хүүхдүүдийг үнэгэнд ойртохыг хориглодог аж.
19
Сондгой настай хүүхдүүдийн баяр
11-р сарын 15-нд 3, 5 болон 7 настай хүүхдүүд “Shichi-Go-San” гэх баярыг тэмдэглэдэг байна. Сондгой тоонууд Япон улсад ид шидийн тоо хэмээгддэг бөгөөд дээр дурдах наснууд нь маш онцгой байх тул заавал тэмдэглэж, баяр наадам зохион байгуулах нь бий.
20
Жижиг зайг зөвөөр ашиглах
Япончууд ихэвчлэн жижиг орон сууцанд амьдардаг бөгөөд ихэнх шинээр баригдсан орон сууцны тактнууд нь ус авах бүрэн боломжтой байхаар барьсан байдаг. Энэ нь оршин суугчдад цэцгээ усалж, арчлахад томоохон тус хүргэдэг.