1
Кофе
Олон хүн өглөө бүр кофе уудаг нь нууц биш юм. Учир нь кофе ууснаар өглөөг сэргэг эхлүүлж, бүхэл өдрийн турш эрч хүчтэй байх боломжтой байдаг билээ. Гэвч кофе нь эсрэгээрээ хүний биед сөргөөр нөлөөлдөг байна.
Үүний тод жишээ бол, кофены найрлаганд агуулагдах кафейн нь бөөрөнд чулуу үүсгэдэг аж.
Кафейн нь дан ганц кофенд агуулагддаггүй бөгөөд олон төрлийн цай, хийжүүлсэн ундаанд мөн байдаг болохыг анхаараарай.
2
Мах
Уураг, өөх тосоор баялаг амьтны мах нь бөөрний чулуу үүсгэдэг байна.
Хэрвээ та өдөр тутмын хоол хүнсэндээ их хэмжээний мах хэрэглэдэг бол, таны бие организм үүнийг шингээх гэж багагүй зовдог гэдгийг мэдэх хэрэгтэй.
Мах нь "пурин" болон хүчил агуулдаг учраас бөөрөнд чулуу үүсгэхээс гадна, тулай өвчин тусахад нөлөөлдөг.
"Пурин" агуулдаг хоол хүнсэнд махнаас өөр "аспарагус", үр болон байцаа ордог. Иймд болж өгвөл энэ төрлийн хоол хүнсийг тогтмол идэхгүй байхыг хичээгээрэй.
3
Чихэр орлуулагч
Бид чихэр орлуулагчийг ихэвчлэн дессерт болон шингэн зүйлсэд амт оруулах үүднээс хэрэглэдэг.
Та магадгүй үүнийг сахарнаас илүү эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж бодож байж болох ч, үнэн хэрэгтээ тийм биш юм. Учир нь тус бүтээгдэхүүн бөөрөнд чулуу үүсгэдэг байна.
4
Давс
Хоол боловсруулах эрхтний тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл бол давс юм.
Бид давсыг хоолонд амт оруулах зорилгоор хэрэглэдэг. Харин чихэрлэг болон хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнүүдийн найрлаганд давс агуулагддаг болохыг тэр бүр сайн мэддэггүй.
Их хэмжээний давс хэрэглэх нь бөөрний чулуутай болгоход хүргэдэг. Үүний шалтгаан нь давс бие дэх шингэнийг гадагшлуулах үйл ажиллагаанд саад учруулдаг байна. Ингэснээр бөөрөнд чулуу үүсч, ходоод гэдэс давхар өвчилдөг аж.
Мөн цусны даралт ихэсгэж, жин нэмэхэд нөлөөлөх нь бий.
5
Далайн гаралтай хоол хүнс
Энэ төрлийн хоол хүнсэнд "оксалат" гэх хүчил агуулагддаг бөгөөд бөөрөнд чухал хэрэгтэй натри болон кальцийг үгүй хийдэг байна.
Дан ганц далайн гаралтай хоол хүнсэнд дээрх хүчил агуулагддаггүй.
Ногоон өнгийн хүнсний ногоонууд болон шоколад, самарны найрлаганд мөн байдаг.
Харин газрын самар, улаан буудайн хивэг, хүрэн манжин идвэл бөөрний чулуутай болохоос сэргийлдэг аж.
Гэхдээ тус бүрээс нь нэг өдөрт хамгийн ихдээ 50 мг идэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Мөн хоол боловсруулах эрхтний тогтолцоогоо сайжруулахын тулд калциар баялаг хоол хүнс идэх хэрэгтэй юм.
6
Сүүн бүтээгдэхүүн
Бид өдөр тутмын хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ.
Калциар баялаг учраас ясыг бэхжүүлэх сайн нөлөөтэй байдаг. Гэвч бөөрөнд чулуу үүсгэх хоол хүнсний төрөлд багтдаг аж.
Сүү, тараг болон бяслаг нь шээсэн дэх калцийн хэмжээг ихэсгэж, бие дэх илүүдэл шингэн болон бөөрөнд бүрэлдэж буй чулууг гадагшлуулахад саад учруулдаг байна.
Иймд сүүн бүтээгдэхүүн бөөрний чулуутай болох магадлалыг ихэсгэх нь бий.
Гэвч энэ нь калциар баялаг хоол хүнс идэхээ болих хэрэгтэй гэсэн үг биш юм. Калцийг өөр бүтээгдэхүүнээс авч болох бөгөөд үүний тод жишээ бол бүйлс самар юм.
Тэгвэл бөөрний чулуунаас салахын тулд юу хэрэглэх ёстой вэ?
Бид та бүхэндээ бөөрний чулуутай болгодог хоол хүнсийг хүргэсэн бол, одоо үүнээс сэргийлж, ангижрахад туслах зүйлийг хүргэе.
Хүмүүс эрүүл, зөв амьдралын хэв маяг /дасгал хөдөлгөөн хийх, тамхинаас гарах гэх мэт/-ийг хэвшүүлэх гэж хичээдэг. Харин бидний зүгээс өдөрт 3 литр ус уухыг танд зөвлөж байна.
Судалгаагаар өдөрт 2 буюу түүнээс бага литр ус уудаг хүн бөөрний чулуутай болох магадлал өндөр болох нь тогтоогджээ.
Хүн өдөрт 3 литр ус уух юм бол, 2 литр шээсийг гадагшлуулна. Энэ нь шээсний замаар бие дэх хорт бодис болон илүүдэл шингэнийг гадагшлуулах үндэс болдог. Ингэснээр бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, ангижирч чадах юм.
Хэрвээ та ус ууж чадахгүй бол, үүний оронд коктэйл, жүүс зэргийг уугаарай. Эдгээр нь таны биеийг шингэний дутагдалд орохоос сэргийлээд зогсохгүй, шим тэжээл өгөх болно.
Харин кофе, архи болон хийжүүлсэн ундаа бүү уугаарай!