Кокосын тос
Кокосын тос нь "триглицерид" гэх өөх тосоор баялаг учраас сүү, тарагнаас авч буй амин дэмээс дутахааргүй шим тэжээлийг хүний биед өгдөг байна. Мөн "лауриевую" болон "каприлик" зэрэг хүчлүүдийг агуулдаг бөгөөд энэ нь нян, вирусын гаралтай өвчин тусахаас сэргийлдэг. Түүнээс гадна, витамин Е, К болон төмрөөр баялаг аж. Ингээд та бүхэндээ эрүүл мэндэд гайхалтай сайнаар нөлөөлдөг кокосын тосны 8 хэрэглээг танилцуулъя.
1
Өтгөн хаталтыг зогсооно
Кокосын тос нь төмрөөр баялаг учраас дан ганц бодисын солилцоог сайжруулаад зогсохгүй, өтгөн хаталтыг зогсоодог байна. Үүний тулд та 1/2 цайны халбага кокосын тосыг 230 гр байгалийн гаралтай шүүстэй сайтар хольж, түүнийгээ хоол идэхээсээ 30 минутын өмнө ууж, хэрэглэнэ. Өдөрт 3-4 удаа уувал тохиромжтой. Үр дүнд нь өтгөн хатах зовлонгоос ангижрах болно.
2
Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлнэ
Бамбайн булчирхай өвчлөх хамгийн том шалтгаан бол үрэвсэл болон дархлааны систем муудсантай холбоотой байдаг. Харин кокосын тос нь өвчний үрэвслийг намдааж, дархлааны системийг сайжруулах үйлчилгээтэй аж. Иймд та өдөр тутмын хоол хүнсэндээ кокосын тосыг хэрэглэж байгаарай.
3
Бодисын солилцоог сайжруулна
Хэрвээ таны бие организм бодисын солилцоо идэвхитэй явуулах шаардлагатай болсон бол, танд хамгийн ихээр тус хүргэх зүйл бол өөх тосны хүчлээр баялаг кокосын тос юм. Доктор Жон Демпстер (John Dempster) хэлэхдээ: "Кокосын тос хүний бие дэх илүүдэл өөх болон шингэнийг цэвэрлэдэг" хэмээн тайларлажээ.
4
Нарны хурц туяанаас хамгаална
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, эрүүл, зөв хооллолт нь нарны хурц туяанаас таны арьсыг хамгаалдаг аж. Үүний тулд та ургамлын гаралтай цайг кокосын тостой хольж уугаарай. Ингэснээр нарны хурц туяанаас таны арьсыг хамгаалах өөх тосны хүчлүүд идэвхждэг байна.
5
Халдвараас сэргийлэх хамгаалалт болно
Кокосын тос нь "лауриевую" болон "каприлик" зэрэг хүчлүүдээр баялаг болохыг бид дээр дурдсан. Тэгвэл эдгээр хүчлүүд нь халдвараас сэргийлэх хамгаалалт болж өгдөг аж. Өөрөөр хэлбэл халдвар үүсгэгч нян, вирусуудыг устгадаг гэсэн үг юм. "Naturopathic Physician and President of the Coconut Research Center"-ийн эрдэмтэн, доктор ноён Бриус Файф (Bryus Fayf) хэлэхдээ: "Хүн байгалийн гаралтай кокосын тосноос өдөрт 3.5 хоолны халбагыг хэрэглэвэл төрөл бүрийн халдвар тусахгүй байх боломжтой." хэмээжээ.
6
Арьс өвчлөхөөс сэргийлнэ
"National Eczema Association"-ийн хийсэн судалгаагаар байгалийн гаралтай кокосын тос нь хүүхдийн арьсан дээр төрөл бүрийн толбо үүсэх болон "дерматит" зэрэг арьсны өвчин тусахаас сэргийлдэг болохыг олж тогтоосон байна.
7
Харшилтай болохоос сэргийлнэ
Хүмүүс улирлын чанартай төрөл бүрийн харшлаас болж, багагүй хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулгардаг билээ. Тэгвэл кокосын тос нь уг асуудлыг хялбархан шийдвэрлэх үйлчилгээтэй байгалийн гаралтай антибиотик юм. Үүний тулд та кокосын тосыг ус, давс болон хүнсний содатай сайтар хольж, хамрын дусаалга болгон ашиглаж болох аж. Ингэснээр харшлаас үүдэлтэй хамар битүүрэлтийг мөн үгүй хийх юм.
8
Батга эмчилнэ
Батга ихэвчлэн нянгаас үүдэлтэй арьсан дээр гарах нь бий. Нүүрэн дээр улаан толгойтой батга гарах нь асуудал болдог шүү дээ. Тэгвэл кокосын тос нь микроб, үрэвслийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг байна. Шилэн саванд 1/4 аяга кокосын тос (хэрэглэхээс өмнө 10-15 секунд богино долгионы зууханд халаасан байх) хийж, дээр нь 10 дусал нимбэг, "лаванда" цэцэг, цайны модны тос нэмж, хутгана. Үүнийгээ өглөө оройдоо нүүрээ угаасны дараа батгатай хэсэгтээ түрхээрэй. Шилэн савтай тосоо өрөөний температурт хадгалж, хэрэглэж болох юм.
Танд эрүүл энх, урт удаан амьдралыг хүсье!