1
Гадуур хооллох үедээ бага порцтой хоол идэх
Гадуур хооллох үедээ эхлээд менюг нь харах хэрэгтэй. Тэр тусмаа таны үйлчлүүлэхээр орсон газар зөвхөн гамбургер болон бусад эрүүл мэндэд хор хөнөөлтэй бүтээгдэхүүн зардаг байлаа ч, тухайн хоолноос бага порц /жижиг гамбургер, бага хэмжээтэй попкорн болон салат, зүсэм пицца/-оор зарж байгаа эсэхийг нь мэдээрэй. Саяхны нэгэн судалгаагаар хүмүүс бага порцоор хоол авч идэн, цадсан бол, дахин хоол нэмж захиалдаггүй болох нь тогтоогджээ.
2
Өөдрөг байх
Цаг ямагт сайхан зүйлс бодож, өмнөө тавьсан зорилгоо өөртөө үргэлж сануулж байгаарай. Тухайлбал, "Би хагас кг жингээ хасч чадсан байна. Үнэхээр үр дүнтэй байна шүү! Хэдийгээр багагүй хугацаа зарцуулсан ч гэлээ, жингээ хасах боломжтой юм байна. Би бага порцоор хоолоо идсээр байх болно. Амттангууд идэхгүй." гэх мэтээр өөрийгөө зоригжуулж, жингээ хасах гэсэн зорилгодоо хүрэхийн тулд тэмцээрэй.
3
Ганцаараа идэх нь олуулаа хооллохоос илүү дээр
Хэрвээ та хоолны дэглэмээ өөрчлөхөд хүрвэл, хамгийн түрүүнд таны гэр бүлийнхэн болон ойр дотны найз нөхөд тань мэдэх болно. Тэд энэ өөрчлөлтийг тань дэмжиж, ойлгохыг хичээх нь гарцаагүй. Харин судлаачдын үзэж буйгаар хүн өөрөөсөө гадна, хэд хэдэн хүмүүстэй хооллох үедээ илүү их иддэг болох нь тогтоогджээ. Энэ нь хоол идэх үеэрээ бусадтай харилцаанд орж, хэр их идэж байгаагаа анзаарах боломжгүй байдагтай холбоотой аж.
Гэвч энэ нь таныг цаг ямагт ганцаараа хоолло гэж хэлж байгаа хэрэг биш юм. Харин зөвхөн өөрийнхөө идэх хэмжээгээр хоолоо идэж байгаарай.
4
Хэрвээ өлсөөд байвал, гадил үнэрлээрэй
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, алим, гаа юм уу, эсвэл гадил үнэрлэх нь тархинд хооллож байна гэсэн мэдээллийг дамжуулдаг байна.
Саяхан 3000 хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд тэд бүгдээрээ тодорхой хэмжээгээр хоол идээгүй, өлссөн байжээ. Эдгээр хүмүүст гадил үнэрлүүлсэн бөгөөд үр дүнд нь хоол идэх хүсэл нь буурсан гэнэ. Гайхалтай биш гэж үү?
5
Цэнхэр өнгийг сонго
Нэгэн судалгаагаар, цэнхэр өнгө хоолны дуршлийг бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Тиймээс та цэнхэр өнгийн хоолны ширээ, аяга таваг болон халбага, сэрээ хэрэглээрэй.
Үр дүнд нь таны хоол идэх дуршил тань буурах болно.
6
Толины өмнө идэх
Ийм утгагүй зүйл байж болно гэж үү дээ хэмээн та магадгүй бодож болох юм. Гэвч хүн толины өмнө юм идэх аваас хоол идэх дуршил нь их хэмжээгээр буурдаг болох нь судалгаагаар батлагджээ.