Нурууны бөгтөр засах шалгарсан 9 арга

Хүн бүр тэгш сайхан мөртэй, тэнэгэр цээжтэй байхыг хүсдэг. Гэвч зарим тохиолдолд өөрийн мэдэлгүй бөгтийж, энэ байдал үргэлжилсээр бөгтөр болох нь бий. Тэгвэл нийт уншигчиддаа зориулан бөгтөх нурууг засах шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Нурууны бөгтөр засах шалгарсан 9 арга

1 Биеийн галбир засах дасгал

Биеийнхээ галбирыг засахын тулд, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Та өдөр бүр 10-20 минутыг дасгал хийхэд зарцуулах хэрэгтэй бөгөөд гол нь өөрийгөө хэт ядрааж болохгүй. Хэрэв та оффисын ажилтан бол тогтмол нуруу, хүзүү болон мөрөө хөдөлгөж, халааж байхаа мартуузай. 

Биеийн галбир засах дасгал

2 Ажиллахад хамгийн тохиромжтой байрлал

Та компьютерийн өмнө олон цаг сууж ажилладаг бол сандал, ширээгээ тохируулж, зөв суугаарай. Сандал дээр суухдаа хөлөө газар бүтэн хүрэхүйц тавих ёстой бөгөөд компьютерынхоо эгц харалдаа байхаар суугаарай. 

Ажиллахад хамгийн тохиромжтой байрлал

3 Гар утсаа зөв барих

Бид гар утас, таблетаа ашиглахдаа ямар байрлалтай зогсож байгаагаа мартаж орхидог. Үүнээс болж бөгтийж байгаагаа мэдэлгүй, энэ нь бусдын нүдэнд таагүй харагдуулдаг. Харин та гар утсаа ашиглахдаа болж өгвөл яг нүүрнийхээ урд байхаар барьж байгаарай. Харин алхаж явахдаа болж өгвөл гар утас ашиглахгүй байсан нь дээр юм.

Гар утсаа зөв барих

4 Аппликейшн суулгах

Та нуруугаа тэгш байгаа эсэхийг хянахын тулд төрөл бүрийн аппликейшн суулгаж болох юм. Тэдгээрийн нэг болох "Nekoze" аппликейшнийг та утсандаа суулгаж, ашиглаарай. Танд үр дүнгээ үзүүлж, бөгтийхөөс сэргийлэх бөгөөд таныг бөгтийж суумагц дохио өгч, тэгш суухыг сануулах аж. 

Аппликейшн суулгах

5 Зөв амьсгалах

Зөв амьсгалах нь биеийн харьцааг зөв болоход тусладаг. Та гүнзгий амьсгаа авч, аль болох тайвширч байгаарай. 

Зөв амьсгалах

6 Үргэлж анхаарлаа хандуулах

Та цаг тутамд нуруугаа цэх байлгаж байгаарай. Хаана ч байсан ямар байрлалаар зогсож, нуруу цэх байгаа эсэхээ бодож, бөгтийхөөс сэргийлэх хэрэгтэй. Зөвхөн ажиллаж байхдаа ч бус унтаж, машин барьж явахдаа хүртэл нуруугаа цэх байлгах нь чухал юм. 

Үргэлж анхаарлаа хандуулах

7 Зөв суух

Та үргэлж 135 хэмийн өнцөг үүсгэж сууж байгаарай. 

Зөв суух

8 Йог хийх

Йог нь бие болон сэтгэлийг тайтгаруулж, зөв зүйтэй байлгах шидтэй билээ. Ингэснээр та дотоод амар амгаланг олоод зогсохгүй цэх нуруутай, гоолиг биетэй болох боломжтой. 

Йог хийх

9 Зөв зогсох

Цэх зогсох гэсэндээ нуруугаа хэт хотойлгох нь буруу юм. Таны хөл, мөр, толгой нэг шугамд байх ёстой бөгөөд болж өгвөл халаасандаа гараа хийж явах хэрэггүй. 

Зөв зогсох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()