1
Ханиадыг эмчилнэ
Өдөр бүр цөцгийтэй сүү ууснаар дархлааны системийг бэхжүүлж, цэрний ялгаралтыг бууруулдаг. Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, таныг эрүүл байлгах болно. Та цөцгийтэй сүү уухаас гадна, их хэмжээний усыг давхар уух хэрэгтэй.
2
Ходоодны өвчнийг намдаах
Тус сүүг ууснаар ходоодны шарх эдгэрч, гэдэсний үйл ажиллагаа сайжирдаг. Мөн сүүний шим тэжээл нь гэдсэнд шингэж, бодисын солилцоог дэмжиж өгнө.
3
Суулгалтыг эмчилнэ
Суулгаж, жин алдаж яахаа мэдэхгүй байвал өдөр бүр цөцгийтэй сүүг ууж хэвшээрэй. Энэ нь гүйлгэж, суулгахыг зогсоохоос гадна, өтгөн хаталтыг эмчилдэг гайхалтай чанартай юм.
4
Эрч хүчийг нэмэгдүүлнэ
Цөцгийтэй сүүнд агуулагдах В2 амин дэм нь биеийг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Тиймдээ ч тус сүүг байгалийн гаралтай энергийн ундаа хэмээн нэрийдэх нь бий. Нэг аяга цөцгийтэй сүүнд 8.1 гр уураг агуулагдах бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөрт авах ёстой уургийг 15-17 хувийг бүрдүүлэх аж.
5
Элгийг хамгаална
Дээр дурдсанчлан, цөцгийтэй сүүнд В2 амин дэм агуулагддаг. Харин энэ нь танд эрч хүчийг бэлэглээд зогсохгүй элэгний үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг байна.
6
Улаан хоолойн сөргөө
Ходоодон дахь хоол хүнс ходоодноос улаан хоолой руу сөргөж гарах явцыг "улаан хоолойн сөргөө" гэж нэрлэдэг. Харин цөцгийтэй сүүг ууснаар энэхүү төвөгтэй байдлаас сэргийлж, цээж хорсохыг болиулж чадах юм.
7
Цусны даралтыг бууруулна
Хэрэв таны цусны даралт өндөр бол өдөр бүр алгасалгүй цөцгийтэй сүү ууж байгаарай. Энэ нь холестролын хэмжээг тэнцвэржүүлж, эрүүл амьдрахад туслах болно.
8
Шингэний дутагдалд орохоос сэргийлнэ
Энэтхэг улсад цөцгийтэй сүүг маш түгээмэл хэрэглэдэг. Учир нь тус улсад 40 хэмийн халуун болж, хүмүүс ангаж цангах аюулд ордог бөгөөд цөцгийтэй сүү ууж, шингэний дутагдалд орохоос сэргийлдэг байна.
Та сүүгээ дангаар нь уухыг хүсэхгүй бол цагаан гаа, куркума зэрэгтэй хольж, өтгөрүүлэн уугаарай. Энэ нь илүү сайхан амттай байх болно.