1
Йогоор хичээллэх
Өглөө босонгуутаа йогийн дасгалууд хийж, амар амгаланг мэдрээрэй. Ингэснээр та тухайн өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх болно. Харин гар утсаа оролдож, кофе уух гэж яарсны хэрэггүй.
2
Талархах
Йогийн дасгалуудаа хийж дууссаны дараа дээр дурдсанчлан та эрч хүч, эерэг энергээр цэнэглэгдэнэ. Одоо харин энэ хүртэл олон саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн өөртөө талархах хэрэгтэй. Энэ нь танд асар их урам зоригийг өгөх болно.
3
Төлөвлөгөө гаргах
Төлөвлөгөө гаргахад тийм ч их цаг орохгүй бөгөөд тухайн өдрийнхөө зорилго, зорилтыг гаргах нь өдрийг эрч хүчтэй өнгөрөөх үндэс болдог нь нууц биш юм.
4
Хийх ажлын хуваарь гаргах
Төлөвлөгөөг өдөр өдөрт нь гаргах ёстой бол, хуваарийг 7 хоногооор гаргавал илүү тохиромжтой байдаг. Тухайлбал, 1 дэх өдөр эмчид үзүүлнэ, 6 дахь өдөр гэртээ цэвэрлэгээ хийнэ гэх мэт... Харин хуваарь дээр бичсэн зүйлсээ биелүүлсэн эсэхээ яг 7 хоногийн дараа шалгаж байгаарай.
5
Ус уух
Ус уух бол хамгийн чухал зүйл юм. Өглөө сэрэх үед хүний бие шингэний дутагдалд орсон байдаг. Тиймээс өглөө бүр нэг аяга ус ууж байгаарай.
6
Дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн хийхэд танд бүтэн өдөр шаардлагагүй. Ердөө хэдэн хором хангалттай бөгөөд гэдэсний таталт, гар дээр суниах зэрэг суурь дасгалуудыг хийхэд л болох юм.
7
Хөгжим сонсох
Хөгжим сонсох нь хүнд эрч хүч бэлэглэхээс гадна, тархийг амрааж, алжаал ядаргааг тайлдаг гэдгийг эрх биш та сайн мэдэх биз ээ. Тиймээс тухайн өдрийг хөгжимгүйгээр эхлүүлнэ гэдэг байж боломгүй зүйл юм.
8
Инээмсэглэх
Өглөө бүр ажил, сургууль руугаа явахын өмнө толинд өөрийгөө хардаг биз дээ? Тэгвэл энэ үедээ сайхан инээмсэглэж байгаарай. Танд өөртөө итгэх итгэл, урам зоригийг бэлэглэх болно.
9
Гэрээ цэвэрлэх
Та магадгүй ажил, сургууль руугаа явах гээд яарч байж болох юм. Гэсэн хэдий ч, багахан цаг гаргаж, гэрээ хөнгөхөн цэвэрлээрэй. Орой ажлаа тараад ирэхэд тань таныг цэвэрхэн гэр угтвал сайхан биш гэж үү?
10
Тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхэл
Өдөр бүр зорилго, зорилтуудыг өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг дээр дурдсан. Тэгвэл та үүнийгээ тодорхойлсны дараа тухайн өдрийг хамгийн хүнд зүйлээс эхлүүлээрэй. Ингэснээр дараа дараагийн ажлууд тань хурдан бүтэх болно.
Танд амжилт хүсье!