Нимбэгний гайхалтай 15 хэрэглээ

Айл бүрийн хөргөгчинд байдаг нимбэгээр, хоол салатыг амтлахаас гадна, төрөл бүрийн шүүсийг бэлтгэдэг. Гэхдээ энэхүү жимс нь маш олон төрлийн ашигтай шинж чанартай бөгөөд цэвэрлэгээ хийхэд онцгой тустай юм. Ингээд та бүхэндээ нимбэгний гайхалтай хэрэглээнүүдийг танилцуулъя. 

Нимбэгний гайхалтай 15 хэрэглээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэвэрлэгээнд тусална

150 мл цагаан цуунд нэг ширхэг нимбэгний хальсыг хийж, хонуулаарай. Харин өглөө нь үүндээ 150 мл ус нэмж, шүршигч саванд хийх хэрэгтэй. Та үүнийг ашиглаж, гэрээ цэвэрлэж болох бөгөөд энэ нь бүх төрлийн толбыг арилгаж, гэрийг тань гялалзуулах болно. 

Цэвэрлэгээнд тусална

2 Махны мод цэвэрлэх

Та махны модоо шинэхэн мэт болгохыг хүсч байвал, нимбэгийг ашиглаад үзээрэй. Нимбэгээ голоор нь зүсч бэлтгэнэ. Дараа нь махны модон дээрээ давс цацаж, нимбэгээрээ сайтар дарж үрэх хэрэгтэй. 10-15 минутын дараа лимоноор ахин нэг удаа үрэхэд махны мод шинэхэн мэт болно. 

Махны мод цэвэрлэх

3 Цагаан зүйлсийг цайруулах

Цагаан хувцас, эдлэлээ цайруулахыг хүсч байвал, нимбэгний шүүс, хүнсний соданы холимог усанд хагас цаг байлгаарай. Дараа нь хувцсаа угаахад хангалттай бөгөөд өмнөхөөсөө илүү цагаарч, өнгө нь сэргэсэн байхыг та анзаарах болно. 

Цагаан зүйлсийг цайруулах

4 Хумс арчилгаа

Хумсаа бат бөх, эрүүл болгохыг хүсвэл нимбэгийг ашиглаад үзээрэй. Та 4-5 дусал нимбэгний шүүсийг багахан хэмжээний бүлээн усанд хийж, бэлтгэх бөгөөд үүндээ хумсаа дүрж, суух хэрэгтэй. 

Хумс арчилгаа

5 Сэвх толбыг бүдгэрүүлнэ

Нимбэг нь сэвх толбыг бүдгэрүүлэх шидтэй. Та нимбэгийг зүсч, үүгээрээ сэвх, толботой хэсгээ үрэхэд л хангалттай юм.

Сэвх толбыг бүдгэрүүлнэ

6 Хоол боловсруулах системийг сайжруулна

Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг аяга нимбэг, зөгийн балтай ус ууж хэвшээрэй. Энэ нь таны хоол боловсруулах системийг дэмжээд зогсохгүй, дархлааг сайжруулах тустай.

Хоол боловсруулах системийг сайжруулна

7 Гар угаах зориулалттай нимбэгтэй ус

Та ширээн дээрх хоол хүнсийг гараараа барьж идэхээс өөр аргагүйд хүрсэн бол, аяганд нимбэгтэй ус хийж тавиарай. Ингэснээр та гараа бохирдох бүрт нимбэгтэй усанд дүрж, цэвэрлэх боломжтой юм. 

Гар угаах зориулалттай нимбэгтэй ус

8 Эвгүй үнэр арилгах

Хөргөгчөө цэвэрлэж, эвгүй үнэрийг арилгахдаа нимбэгийг ашиглаж болно. Нимбэгний шүүсийг аяга угаагч шингэнтэй хольж, усанд хийж хөөсрүүлээд, үүгээрээ хөргөгчөө угаагаарай. Хир толбо нь амархан арилахаас гадна, сэнгэсэн үнэр бэлэглэнэ.

Эвгүй үнэр арилгах

9 Өвс, ногоо тарих

Та нимбэгийг голоор нь хувааж, дотор хэсгийг нь аваарай. Одоо харин үүндээ хөрс шороо суулгаж, ногоо тарьж болох юм. Энэ нь ногоог хурдан ургуулах тустай.

Өвс, ногоо тарих

10 Гуталны эвгүй үнэрийг арилгах

Гуталнаас тань эвгүй үнэр гараад байвал нимбэгний хальсыг гутал дотроо хийж хонуулаарай. Өглөө гэхэд эвгүй үнэр нь арилсан байх болно. 

Гуталны эвгүй үнэрийг арилгах

11 Лааны суурь болгох

Нимбэг, жүрж зэрэг жимсийг голоор нь хувааж, бэлтгээд гоёмсог лааны суурь болгоорой. Жимсний доторх хэсгийг авч, зөвхөн хальсыг үлдээх бөгөөд лаагаа байрлуулаад л болох аж.  

Лааны суурь болгох

12 Эрүүл мэнддээ анхаарах

Нимбэгний шүүс, хүнсний соданы хослол нь шүлт ихтэй бөгөөд холестерины хэмжээг зохицуулж, элэг цэвэрлэж, хоол боловсруулах системийг дэмжихээс гадна С витаминаар тэтгэдэг байна. Та тал нимбэгний шүүс дээр цайны халбага хүнсний сода нэмж, өглөөдөө ууж байгаарай. Хоёр долоо хоног уусны дараа хоёр долоо хоног завсарлаж, цааш үргэлжлүүлэн уух хэрэгтэй. 

Эрүүл мэнддээ анхаарах

13 Төмөр эдлэлийг цэвэрлэх

Та нимбэгний хальс, хүнсний содыг хольж, төмөр эдлэлээ гялалзуулаарай. 

Төмөр эдлэлийг цэвэрлэх

14 Жимсний толбыг арилгах

Төрөл бүрийн жимсийг хэрчиж, бэлтгэсний дараа гар толбо болох нь бий. Ялангуяа нэрс, хад зэрэг жимсэнд хүрсний дараа толбо тогтдог. Харин энэ үед нимбэгний шүүсээр гар болон толботой болсон эд зүйлсээ угаагаад үзээрэй. Хувцасны толбыг арилгахдаа, эхлээд хүйтэн усаар угааж, дараа нь нимбэгний шүүсэнд 5 минут байлгана. 

Жимсний толбыг арилгах

15 Шавж зайлуулах

Шавж, хорхойг гэрээсээ холдуулахыг хүсвэл багахан нимбэгний шүүсийг цонх болон хаалганыхаа ойролцоо тавиад үзээрэй. Харин шумуулыг үргээхийн тулд талласан "нимбэгт цэцгийн хатаасан нахиа"-г (cloves) хатгаж, орхих хэрэгтэй. 

Шавж зайлуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()