Та гутлаа буруу арчилдаг юм биш биз?

Ихэнх залуус пүүзээ угаалгын машинд угаачихдаг бөгөөд энэ нь ч боломжтой зүйл. Хэрэв та тодорхой хэдэн зарчмыг мэддэг болчихвол угаалгын машин дотроос цоо шинэ мэт пүүз гарч ирэх болно. Гэхдээ гараар угаасан нь илүү аюулгүй байдаг. Ингээд угаалгын машин дотор пүүзээ хэрхэн аюулгүй угаах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Та гутлаа буруу арчилдаг юм биш биз?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та пүүзний төрөлд анхаарал хандуулдаггүй

Автомат угаалгын машинд угаах хориотой хэд хэдэн төрлийн пүүз байдаг.

Үүнд:

  • Арьсан: хэлбэрээ алдах магадлалтай
  • Элгэн: элэг тэр чигтээ арилах болно
  • Төрөл бүрийн гоёл чимэглэлтэй: угааж байх зуур таны пүүзэн дээрх гоёл чимэглэл унах болно. Үүнээс гадна угаалгын машиныг эвдэх магадлалтай.
  • Асдаг: гэрэл нь ажиллахаа болино.
  • Фосфортой: тасарч унах магадлалтай
  • Улны асуудалтай: хэрвээ ул нь бага зэрэг салсан байвал угаасны дараа салж унах болно.
  • Төмөр чимэглэлтэй, цайвар пүүз: даавуу нь зэвэрнэ.

Та пүүзний төрөлд анхаарал хандуулдаггүй

2 Өмсөж байсан чигээр нь угаах

Пүүзээ угаахын өмнө тусгайлан бэлдэх хэрэгтэй.

  • Нэн түрүүнд үдээсийг нь тайлж авах шаардлагатай. Харин үдээсээ гараараа угаах, эсвэл тусгай даавуун уутанд хийж пүүзтэйгээ цуг угааж болно.
  • Улавчийг нь гаргаж аван тусад нь угаагаарай.

Өмсөж байсан чигээр нь угаах

3 Угаалгын машин эвдрэх боломжтойг бүү мартаарай

Энэ хэсгийг алгасвал та цэвэрхэн пүүз, эвдэрхий угаалгын машинтай үлдэх аюултай.

  • Нэг удаад хоёр хос пүүз угааж болно.
  • Хүчтэй мушгих горим дээр тавихгүй байх.
  • Пүүзээ тусгай уутанд угаах.
  • Пүүзнийхээ улнаас бүх төрлийн шороо, шавар, чулуу гэх мэт бохирдлыг нь цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэхдээ ширүүн урсгал усанд урсгах, эсвэл чихний хөвөнгөөр ухаж гаргасан ч болно.

Угаалгын машин эвдрэх боломжтойг бүү мартаарай

4 Буруу горимыг сонгох

  • 30-40 градусын температурт угаах: Хэт хүйтэн ус нь бохирдлыг арилгахгүй, харин хэт халуун ус нь гутлын хэвийг алдагдуулна.
  • Тохирсон горимыг сонгох: Зарим угаалгын машинд “гутал угаах” горим бий.
  • Хамгийн бага дээр мушгих: Сайн мушгих боломжгүй учир хамгийн бага дээр нь мушгих горимыг сонгоорой.
  • Хатаагчийг унтраах: хатаагч нь таны гутлын хэвийг алдагдуулах магадлалтай.

Буруу горимыг сонгох

5 Угаалгын нунтаг хэрэглэх

Угаалгын нунтгийг арилгахад хэцүү байдаг учир зураас, толбо үлдээдэг. Тиймээс шингэн угаалгын бодисыг хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ цагаан пүүзтэй бол бага зэрэг цайруулагч нэмж болно.

Угаалгын нунтаг хэрэглэх

6 Буруу хатаах

Хэрхэн зөв хатаах вэ?

  • Өрөөний температурт, пааран дээр тавихгүй байх.
  • Хэлбэрийг нь алдагдахаас урьдчилан сэргийлж, дотор нь цаас хийх. Пүүзэн дотроо бүх төрлийн алчуур, салфетка, даавуу хийх боломжтой. Харин сонин хийж болохгүй. Учир нь сонингийн цаасны өнгө үлдэх магадлалтай байдаг.
  • Пүүз тань бараг хатсан бол гутал хатаагчийг ашиглаж болно.

Буруу хатаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()