1
Түүний хувьд өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдарч буй бүсгүй бөгөөд хувийн блог хөтөлдөг, загвар өмсөгч, дизайнер, хэд хэдэн бизнесийн компаниудтайгаас гадна, 5 орны хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн ажээ.
2
Тэрээр 30 нас хүрмэгцээ хүн эцсийн эцэст өөрийгөө хайрлаж, хүндэтгэх ёстой гэдгийг ойлгосон бөгөөд энэ талаараа хэлэхдээ: "Хүн нэг л амьдарна. Тиймээс хийхийг хүсч буй зүйлээ яг одооноос хийж эхэл. Эс бөгөөс цаг хугацаа чамайг хүлээхгүй." гэжээ. Энэ нь түүний амьдралдаа баримталдаг гол зарчим нь гэнэ.
3
Загвар өмсөгч бүсгүй маань цахим ертөнцөд өөрийн гэсэн олон мянган фэнүүдтэй бөгөөд тэрээр интернетээр дамжуулан олон нийтэд хүргэж буй зургуудаараа "Нас бол зүгээр л тоо. Жинхэнэ гоо үзэсгэлэнг хэзээ ч нууж, далдалж чадахгүй." гэсэн санааг хүргэхийг зорьдог байна. Түүний уг мессеж олон охид, бүсгүйчүүдэд урам зориг өгдөг аж.
4
Жаквилин мөн цахим хуудсуудаараа дамжуулан хэрхэн амжилтанд хүрсэн тухайгаа болон зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой талаар бусадтай санал бодлоо хуваалцах дуртай байдаг байна.
5
Хамгийн гайхалтай нь түүний хувьд хоёр ач охинтой бөгөөд үүнийг мэдсэн хүмүүс өөрийн эрхгүй гайхширдаг байна. 47 настай хэрнээ гайхалтай гоо үзэсгэлэнтэй, мөн хоёрын хоёр ач охинтой гэхээр итгэж ядах хүн олон байх нь гарцаагүй юм. Харин Жаквилин үүндээ сэтгэл хангалуун байдаг бөгөөд ач охидуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай аж.
Хэрвээ та түүний бусад халуухан зургуудыг үзэхийг хүсч байвал ЭНД дарж инстаграм хаягаар нь зочлоорой.