Гоолиг биетэй болохын тулд өглөө бүр идэх ёстой хоол хүнс

Гоолиг, сайхан биетэй болох нь эмэгтэй хүн бүрийн хүсэл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Харин үүнийг өөртөө цогцлоохын тулд таниас багагүй хичээл зүтгэл шаардагдах бөгөөд хамгийн гол нь өглөөг хэрхэн эхлүүлж байгаагаас бүх зүйл хамаардаг аж. Та өглөө нь зохисгүй хооллосноор тухайн өдрийн зөв хооллолт алдагдаж, жин нэмж эхэлдэг байна. Иймд бид өнөөдөр гоолиг биетэй болохын тулд өглөө хэрхэн хооллох тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Гоолиг биетэй болохын тулд өглөө бүр идэх ёстой хоол хүнс

1 "Гранола" биед тустай юу?

Гранола нь самар, үзэм, зөгийн бал гэхчлэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг багцалсан амтат зууш билээ. Бид үүнийг эрүүл хооллолт хэмээн үздэг боловч, үнэн хэрэгтээ тус амттан нь өөртөө их хэмжээний илчлэг, чихрийг агуулдаг байна. Нэг ёсондоо та үүнээс татгалзах хэрэгтэй. Гэхдээ бүү сэтгэлээр унаарай. Учир нь та үүнийг гэртээ хийж, бэлтгэх боломжтой юм. Ингэснээр хэт их чихэр, илчлэгээс татгалзах бөгөөд амт чанар нь илүү сайжрах аж. Та овъёос, самар, кокос, шанцай, зөгийн бал зэргийг нийлүүлж, шарах шүүгээнд шаргал болтол нь хуурч болгоорой. Харин үүнийгээ өглөөний цайндаа ууснаар ходоод гэдэс цэвэрлэгдэж, үйл ажиллагаа нь сайжрах болно. 

"Гранола" биед тустай юу?

2 Өөх тосыг нь шүүж авсан бүтээгдэхүүн хэрэглэх зөв үү?

Өөх тосыг нь тусгайлан шүүж авсан бүтээгдэхүүнийг бид эрүүл хэмээн ташаа ойлгодог. Үнэндээ өөх тосыг нь шүүж аваад, амт оруулах зорилгоор хэт их чихэр, төрөл бүрийн амтлагч нэмэх нь бий. Ингэснээр бидний тустай гэж бодсон бүтээгдэхүүн эсрэгээрээ хэт их чихэртэй болж хувирч байгаа юм. Харин үүний оронд өөх тосны агууламжтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаарай. Энэ нь ямар нэгэн амтлагч агуулаагүй тул бодисын солилцоог сайжруулах төдийгүй гэдэс дүүрсэн мэдрэмжийг төрүүлж, өлсгөхгүй байх ач тустай юм.

Өөх тосыг нь шүүж авсан бүтээгдэхүүн хэрэглэх зөв үү?

3 Өглөөний цайнаас татгалзах

Өглөөний цайнаас татгалзах нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдэл гэдгийг санаарай. Та өглөөний цайндаа уургийн өндөр агууламжтай өндөг, үр тариа, тараг зэргийг хэрэглэж байгаарай. Эдгээр нь таны биеийг уургаар тэтгэж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд туслах болно. 

Өглөөний цайнаас татгалзах

4 Өндөгний цагаан уу? Өндөг үү?

Бид өндөг идэхдээ цагааныг нь тусад нь идэх үү? Эсвэл бүтнээр нь идэх үү? гэж бодол болдог. Тэгвэл бүтнээр нь идэж байхыг зөвлөе. Учир нь өндөгний шар төмөр, В, С витаминыг агуулдаг байна. Иймд та өглөөний цайндаа өндгийг бүхлээр нь шарж, чанаж идсэнээр хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжиж, гоолиг болоход онцгой нөлөө үзүүлэх аж. 

Өндөгний цагаан уу? Өндөг үү?

5 Органик шүүс

Өглөөний цайндаа нэг аяга жүржийн шүүс ууна гэдэг сайхан санаа юм. Гэхдээ дэлгүүрт худалдаалагддаг шүүсэнд их хэмжээний чихэр агуулагддаг бөгөөд энэ нь жин нэмэх явцыг түргэсгэдэг. Харин та үүний оронд шинэхэн алим, лууван, жүржийг авч, гэртээ шүүс хийх боломжтой. Энэ нь ходоод гэдсийг цэвэрлэж, таныг эрүүлээр тураах болно. 

Органик шүүс

6 Амттан

Бид эрүүл буюу самар, жимстэй амттанг авч идэж, турахад сайн нөлөөтэй гэж эндүүрдэг билээ. Гэхдээ ямар ч төрлийн савласан бүтээгдэхүүн байлаа ч гэсэн, тодорхой хэмжээний чихрийн агууламжтай байдаг гэдгийг бүү мартаарай. Иймд та өглөөний цайндаа өөрийн гараар овъёос, жимс, самартай хольж чанаж, амттан бэлтгэх боломжтой юм.  

Амттан

7 Өглөөний цайгаа замдаа уух

Яарч, сандарч, цаг хожих гэсэндээ өглөөний цайгаа замдаа идэх нь тийм ч сайхан санаа биш аж. Энэ нь огт юм идсэн болдоггүй бөгөөд хэсэгхэн хугацааны дараа ахин өлсөж эхэлдэг байна. Иймд та эртлэн босч болж өгвөл гэртээ тухлан сууж өглөөний цайгаа ууж байгаарай. Хэрэв үнэхээр яаруу ажилтай байгаа бол чихэргүй тараг, жимс, самар зэргийг идэж болох юм. 

Өглөөний цайгаа замдаа уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()