Таны хэвлийгээр өвдөөд байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Хэвлий хэсгээр тань огцом өвдөж, шаналгаж зовоодог бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хэвлийгээр өвдөх шалтгаануудыг дуулгаж, ямар арга хэмжээ авах тухай мэдээллийг хүргэх гэж байна. Тус өвдөлтийг тоолгүй орхиж хэрхэвч болохгүй бөгөөд энэ нь даамжирвал том асуудалтай тулгарч мэдэх юм. Үүнээс гадна хэвлийгээр өвдөх нь стресс бухимдал болон хооллолтоос шалтгаалдгыг санаарай. 

Таны хэвлийгээр өвдөөд байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэвлийн зүүн хэсэг

Таны хэвлийн зүүн хэсэгт дарж өвдөж байвал энэ нь бөөрний үйл ажиллагаа муудсантай холбогдоотой. Мөн шээхэд зовиуртай болж, өтгөн хатаж эхэлбэл яаралтай эмчид үзүүлээрэй. Учир нь эдгээр шинж тэмдгүүд бөөрний үрэвсэлтэй болсныг илтгэнэ. Хэрэв энэ нь бөөртэй холбоогүй бол сээр нуруутай холбоотой байж мэдэх юм. 

Хэвлийн зүүн хэсэг

2 Хэвлийн төв хэсэг

Хүйсний нүхний дээд хэсэг буюу хэвлийн төв хэсэгт хөндүүрлэж, өвдвөл мухар олгойн (дотор муухайрч, баруун доош дарж өвдвөл) эсвэл нойр булчирхайн үрэвсэл байх магадлал өндөртэй. Хэрэв өвдөлт нэмэгдэж эхэлвэл эмчид яаралтай үзүүлээрэй.  

Хэвлийн төв хэсэг

3 Хэвлийн баруун хэсэг

Хэвлийн баруун дээд хэсэгт хөндүүрлэж өвдөх нь мөн л бөөртэй холбоотой асуудал үүссэнг илтгэнэ. Ингэхдээ өтгөн хатаж байвал бөөрний үрэвсэл байх магадлал улам бүр нэмэгдэх аж. Үүнээс гадна уйланхай бүдүүн гэдэсний хана руу ургаснаас болж хоол боловсруулах системийн өвчлөл үүсэх бөгөөд үүний шинж тэмдэг нь хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх юм. 

Хэвлийн баруун хэсэг

4 Хэвлийн зүүн доод хэсэг

Ихэнх гэдэсний өвчнүүд хэвлийн доод хэсгээр хөндүүрлэж, илрэх нь бий. 

Хэвлийн зүүн доод хэсэг

5 Хэвийн доод хэсэг

Таны хүйсний нүхнээс доод хэсгээр хатгуулж өвдөх нь шээсний замын халдварт өвчин болон гэдэсний үрэвсэлт өвчин байж болзошгүй. Мөн эмэгтэйчүүдийн тухайд нөхөн үржихүйн эрхтний үрэвслээс болж, тус хэсгээр өвдөж болно. Иймд та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, эрүүл байгаа эсэхээ мэдэж аваарай. 

Хэвийн доод хэсэг

6 Хэвлийн баруун доод хэсэг

Булчингийн архаг ядаргааны улмаас хэвлийн баруун доод хэсгээр өвдөж, хатгуулдаг. Хэрэв өвдөлт чангарч, тэвчихэд хэцүү болж ирвэл яаралтай эмчид үзүүлээрэй. 

Хэвлийн баруун доод хэсэг

7 Хэвлийн зүүн талын хамгийн дээд хэсэг

Ходоод өвдөж, шархлах үед хэвлийн зүүн талын дээд хэсэгт зовиурлаж, дарж өвдөх болно. Өөр нэг шалтгаан нь нойр булчирхайн үрэвсэл байж болох төдийгүй өвдөлт нь хурцдаж эхэлвэл цөсний чулуутай болсон байж магадгүй юм. Хэрэв өвдөлт нь намдахгүй 1-2 хоновол эмчид хандаарай. 

Хэвлийн зүүн талын хамгийн дээд хэсэг

8 Хэвлийн дээд хэсэг

Гэдэсний дээд хэсэгт өвдөх нь, улаан хоолойн сөргөө өвчин болон гэдэсний бусад өвчинтэй холбоотой. Өвдөлт нэмэгдэх нь цөсний үрэвслийн шинж тэмдэг байж болзошгүй аж. 

Хэвлийн дээд хэсэг

9 Хэвлийн баруун талын хамгийн дээд хэсэг

Ходоодны хүчлийн шүүрэл, ходоодны шарх зэргийн шинж тэмдэг нь хэвлийн баруун талын дээд хэсэгт дарж өвддөг. 

Хэвлийн баруун талын хамгийн дээд хэсэг

Хэвлийгээр өвдөх нь олон хоногийн турш үргэлжлэх юм бол заавал эмчид үзүүлж, шинжлүүлээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()