Одооноос эхлээд ногоон иштэй сармис хэрэглээрэй! Яагаад гэвэл...

Сармис, сонгино зэрэг ногоон өнгийн иштэй хүнсний ногоонууд нь биед хичнээн их ач тустай болохыг бид сайн мэднэ. Гэхдээ сармисыг хэрэглэхдээ ногоон ишийг авч хаях нь маш буруу аж. Таны хаясан ногоон ишинд төрөл бүрийн бактерийн эсрэг бодис, "антиоксидант"-ууд агуулагддаг байна. Ингээд та бүхэндээ сармисыг яагаад заавал ногоон иштэй нь хамт хэрэглэх ёстой болохыг дуулгая. 

Одооноос эхлээд ногоон иштэй сармис хэрэглээрэй! Яагаад гэвэл...

1 Яагаад ногоон иштэй сармис хэрэглэх ёстой вэ?

  • Сармис нь соёолох явцдаа төрөл бүрийн өвчнийг эсэргүүцэх чадвартай хүчирхэг "ферментүүд"-ийг бий болгодог байна. Харин энэ бүхэн нь ногоон ишиндээ хуримтлагдаж, тод ногоон өнгөтэй, хурц үнэртэй болдог аж.
  • Ногоон иштэй сармисыг хэрэглэснээр дархлааны систем сайжирна.
  • Сармис нь зүрхний үйл ажиллагааг тогтворжуулж, судсыг цэвэрлэдэг бол ногоон иш нь илүү их үр дүнг үзүүлж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
  • Тус хүнсийг эртнээс цус харвалтаас сэргийлэх уламжлалт анагаах ухааны нэгээхэн хэсэг болгож хэрэглэсээр иржээ.
  • Хоолны хордлого,  суулгалт зэргийг эмчлэхэд сармисны ногоон иш танд туслах болно.
  • Хавдар үүсэх магадлалыг бууруулна.
  • "Антиоксидант"-аар баялаг ногоон иш нь арьсны хөгшрөх үйл явцыг удаашруулж, үрчлээг багасгадаг аж. 

Яагаад ногоон иштэй сармис хэрэглэх ёстой вэ?

2 Хэрхэн хэрэглэх вэ?

  • Гадуур худалдаалагдаж байгаа сармисыг авч хэрэглэхээс илүүтэй гэртээ тарьж ургуулаарай. Хэрвээ тарих боломжгүй байвал сармис авахдаа сайтар анхаарч, заавал шинэхэн, ногоон иштэйг сонгоорой.
  • Сармисыг ганцааранг нь тарьж ургуулахад тохиромжтой байдаг. 
  • Хэрэглэхээс өмнө сармисаа голоор нь хувааж, ногоон ишийг нь шалгаж, ямар нэгэн хар өнгөр тогтсон байгаа эсэхийг анзаараарай. 
  • Та заавал чаналгүйгээр сармисны ишийг хэрчиж хоолоо амталж болно.
  • Сармисны ногоон иш нь маш хурц амттай тул тохируулан хэрэглээрэй. 

Хэрхэн хэрэглэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()