Хамгийн аюултай 10 хоол хүнс

Бид дэлгүүрээс хоол хүнс худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацааг нь хардаг. Гэвч энэ нь тухайн хүнсийг аюулгүй гэдгийг батлах хангалттай мэдээлэл болдоггүй байна. Хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоол хүнснүүд яг үнэндээ биед хортой байх нь бий. Иймд бид хамгийн аюултай хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Хамгийн аюултай 10 хоол хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "GMO"-гийн агууламжтай бүтээгдэхүүн

"GMO" буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг. Тухайлбал:

  • Газрын самар
  • Лаазалсан ногоон вандуй
  • Лаазалсан эрдэнэшиш
  • Гадны улс орнуудаас оруулж ирсэн төмс
  • Савласан хавч
  • Уусдаг кокоа 

Газрын самар нь "петуни" хэмээн хорт ген агуулсан байдаг бөгөөд үүнийг их тунгаар хэрэглэх нь аймшигтай үр дүн дагуулдаг. 

Харин савласан хавчийг бэлтгэхдээ генийн өөрчлөлттэй "Soy" соус хэрэглэдэг байна. 

"GMO"-гийн агууламжтай бүтээгдэхүүн

2 Натрийн глуматат (Sodium glutamate) буюу "Е - 621"

Та бүтээгдэхүүн худалдаж авахдаа орц найрлагыг нь сайтар уншиж байх хэрэгтэй юм. Хэрэв тухайн бүтээгдэхүүний орцонд натрийн глуматат (Е-621) орсон байвал хэрхэвч авч болохгүй бөгөөд буцаагаад тавиур дээр нь тавиарай. Өнөөдөр үүнийг бүх төрлийн бүтээгдэхүүнд хийх болсон тул анхааралтай байхад илүүдэхгүй биз ээ. Харин оронд нь та илүү органик давс, перец, элсэн чихрийг сонгон хэрэглээрэй. 

Натрийн глуматат (Sodium glutamate) буюу "Е - 621"

3 Чихэр орлуулагч

Чихэр орлуулагч нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна, нэг сав нь 12 кг элсэн чихрийг орлодог. Гэвч энэ нь эдийн засагт тус нэмэр болох хэдий ч, эрүүл мэндийг үгүй хийдэг байна. Мөн улаан хоолойнд чихэрлэг амтыг мэдрүүлж, улам ихээр өлсгөх үндэс болдог байна.

Чихэр орлуулагч

4 Хуванцар савалгаатай давсалсан "май загас"

Тус бүтээгдэхүүнийг үргэлж тосонд хадгалах ёстой байдаг. Цагаан цуу, болон дарсгүйгээр май загас нь шинэхэн, амт чанар сайтай байж чаддаггүй аж. Иймд та давсалсан май загас авахдаа үргэлж найрлага, хаана, яаж савласан болохыг нь сайтар уншиж байгаарай. Хэрэв савлагаанд нь тос ороогүй бол тус загасыг худалдаж авах шаардлагагүй юм. 

Хуванцар савалгаатай давсалсан "май загас"

5 Хурдан болдог амтлагчтай үр тариа

Нэмэлт амт оруулагч ашигладаг үр тарианы төрлийн бүтээгдэхүүнүүд үүнд хамаарах аж. Алим, гадил, лийр гэх зэрэг жимсний амттай үр тарианууд гэж байдаг бөгөөд эдгээр нь байгалийн гаралтай биш болохыг эрдэмтэд баталсан билээ.

Хурдан болдог амтлагчтай үр тариа

6 "Барбарис"

Бидний сайн мэдэх "Барбарис" чихэр нь ширээг, бүтээлэгтэй нь түлэх хүчтэй. Та чихрээ багахан усаар норгоод даавуун дээр тавиарай. Хэсэг хугацааны дараа даавуу түлэгдэж, таныг алмайруулах болно. Тус чихрэнд хүчтэй химийн "эссэнс" агуулагддаг бөгөөд энэ нь пластик гадаргууг түлэх чадалтай аж. Харин таны ходоодонд яаж нөлөөлдөг бол? 

"Барбарис"

7 Транс тос (Trans-Fats)

72.5 хувиас доош тослогтой цөцгийн тосыг худалдаж авч болохгүй. Үүнийг транс тос гэж ойлгож болох бөгөөд энэ нь бага хэмжээний ургамлын тос, ус төрөгчийг агуулсан байдаг. Байгалийн гаралтай цөцгийн тос нь 82.5 хувиас багагүй тослогтой байх ёстой. Хэрэв та байгалийн гаралтай цөцгийн тосыг олж чадахгүй бол сайн чанарын ургамлын тосыг оронд нь хэрэглэж болох юм.  Хэдхэн халбага транс тостой бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд нэг сав цөцгийн тос идсэн нь хамаагүй дээр болохыг бүү мартаарай.

Транс тос (Trans-Fats)

8 Давсалсан салмон загасны түрс

Давсалсан салмон загасны түрсийг удаан хугацаанд хадгалж болдоггүй. Харин хөлдөөсөн, хэт их давсалсан түрсийг хадгалж болох аж. Тус төрлийн бүтээгдэхүүнд "methenamine", нимбэгний хүчил, "формальдегид" гэх бодисууд агуулагддаг. Эдгээрийг нэмэлт амт оруулагч гэж үзэж болох хэдий ч, "формальдегид" нь харшил үүсгэж, ген гэмтээх аюултай, хорт бодис гэдгийг анхаараарай. 

Давсалсан салмон загасны түрс

9 Эрдэнэшишийн нэвс

Эрдэнэшишийн нэвсийг идэж, хоол хүнсэндээ хэрэглэх нь маш аюултай. Үйлдвэрт элсэн чихэр 140 хэмд шатдаг учир ашигладаггүй бөгөөд үүний оронд чихэр орлуулагч хэрэглэж, "цикломат"-ийг үүсгэдэг байна. 

Эрдэнэшишийн нэвс

10 Мармелад

ЗХУ-ын үед мармеладыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж үйлдвэрлэдэг байжээ. Харин одоо дэлгүүрт тэр үеийнх шиг амт, чанар сайтай мармелад гэж байхаа больсон байна. Өнөөдөр тус бүтээгдэхүүнийг химийн салбарын "бүтээгдэхүүн" хэмээн нэрлээд байгаа юм.

Мармелад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()