Согтууруулах ундаатай хэзээ ч хамт хэрэглэж болохгүй зүйлс

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд эрүүл мэнд, зөв хооллолттой холбоотой маш чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэснээ дуулгахад таатай байна. Бид заримдаа мэдлэг дутуугаас болж, хамтад нь хэрэглэж болохгүй хоол хүнсийг мэдэлгүй идэж, эрүүл мэнд бие болон организмаа хохироодог билээ. Тэгвэл хамтдаа согтууруулах ундаатай хэзээ ч хамтад нь хэрэглэж болохгүй 5 хоол хүнсийг мэдэж авцгаая.

Согтууруулах ундаатай хэзээ ч хамт хэрэглэж болохгүй зүйлс

1 Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн

Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэх нь элгийг гэмтээдэг. Мөн энэ үедээ архи уувал энгийн үеийнхээс хоёр дахин илүү гэмтээж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог доголдуулах "галанин" гэх бодисыг ялгаруулахад хүргэдэг байна. Ингэснээр хүний бие дэх өөх тосны хэмжээг ихэсгээд зогсохгүй, ходоод гэдсийг цочроодог ажээ.

Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн

2 Хийжүүлсэн ундаа

2013 онд Америк эрдэмтдийн хийсэн судалгаагаар архийг хийжүүлсэн ундаатай цугт нь хэрэглэвэл илүү амархан согтдог болохыг баталжээ. Энэ нь хийжүүлсэн ундаанд агуулагдах сахарын хэмжээнээс болж, архи цусанд нөлөөлж буйтай холбоотой гэнэ. Мөн зүрх болон тархины судсыг гэмтээдэг учраас, архи уухдаа хийжүүлсэн ундаа битгий уугаарай.

Хийжүүлсэн ундаа

3 Давстай хөнгөн зууш

Өмнө нь та "Цэнгээний газар болон ресторанууд шар айрганд яагаад заавал давстай хөнгөн зууш дагалдуулж өгдөг юм болоо?" гэж бодож байсан уу? Тэгвэл хариулт нь маш энгийн. Давстай хоол хүнс идэх нь ам цангахад хүргэдэг. Ам тань цангаж байгаа учраас та шар айраг уухаас өөр арга байхгүй. Гэхдээ их хэмжээгээр шар айраг уух нь хүний биед сөрөг нөлөөтэйгөөс гадна, жин нэмэхэд нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай.

Давстай хөнгөн зууш

4 Кофе болон энергийн ундаа

Архи, согтууруулах ундаа нь хүний мэдрэлийн системд дээд зэргээр нөлөөлдөг. Харин кофе болон энергийн ундаанд кафейн их хэмжээгээр агуулагддаг билээ. Тэгэхээр архийг дээрх зүйлстэй хамтад нь хэрэглэвэл амархан согтохоос гадна, хүний биед хордлого өгдөг байна.

Кофе болон энергийн ундаа

5 Шингэн ялгаруулагч бодистой хоол хүнс

Архийг шингэн ялгаруулагч бодис агуулсан хоол хүнстэй хамтад нь хэрэглэснээр биеэс шингэн гарах үйл явцыг түргэсгэдэг ажээ. Нэг ёсондоо ойр ойрхон таны шээс хүрч, тав тухгүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг юм. Шингэн ялгаруулах бодистой хоол хүнсэнд цагаан гаа, яншуй, үсүү, аньсны жүүс багтдаг байна. 

Шингэн ялгаруулагч бодистой хоол хүнс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()