Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс

Мэргэжилтнүүд өглөөний хоол маш чухал болохыг үргэлж сануулж, хүмүүсийг анхаарч байхыг зөвлөдөг. Таны өглөө идсэн хоол хүнснээс тухайн өдрийн эрч хүч, эрүүл мэнд хамаарах тул хэрхэвч хайхрамжгүй хандаж болохгүй аж. Бид өнөөдөр та бүхэндээ өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс

1 Гадил

Өглөөний цайндаа буюу өлөн элгэн дээрээ гадил идсэнээр цусан дахь магнийн хэмжээ өсч, зүрхэнд сөргөөр нөлөөлдөг байна.

Идэж болох - Тарвас  

Ус болон "lycopene" хэмээх бодисоор баялаг тарвас нь зүрхний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ харааг сайжруулдаг. 

Гадил

2 Ногоонууд

Төрөл бүрийн ногоон өнгөтэй хүнсний ногоог өглөөний цайндаа хэрэглэж болохгүй. Энэ нь цээж хорсох, гэдэс дүүрэх шалтгаан болдог. Цаашлаад хэвлийгээр хөндүүр болгож, ходоодыг өвтгөж ч мэднэ. 

Идэж болох - Овьёос 

Овьёос идэж өдрийг эхлүүлэх нь холестриныг бууруулж, бодисын солилцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ ходоод үрэвсэхээс сэргийлдэг аж. 

Ногоонууд

3 Исгэлэн жимс

Нимбэг, жүрж, бэрсүүт жүрж зэрэг исгэлэн жимснүүд нь өөртөө их хэмжээний С витамин агуулдаг боловч энэ нь өглөөний цайнд тохиромжгүй юм. Энэ нь ходоодны шархлаа үүсгэх аюултайгаас гадна цээж хорсгодог байна. 

Идэж болох - Нэрс  

Шим тэжээл, витаминаар баялаг нэрсийг өглөөний цайндаа идсэнээр бодисын солилцоо сайжирч, тархи сэргэдэг аж. Мөн тус жимс нь цусны даралтыг тэнцвэржүүлэх тустай. 

Исгэлэн жимс

4 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундааг өлөн элгэн дээрээ уух нь хамгийн буруу сонголт билээ. Энэ нь их хэмжээний сахар агуулдаг тул хоол боловсруулах системийг доголдуулж, сөрөг нөлөө үзүүлдэг. 

Идэж болох - Зөгийн бал

Өглөөний цайндаа зөгийн балыг хэрэглэвэл таны эрч хүч нэмэгдэж, тархи сэргэх болно. Энэ нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, үрэвсэхээс сэргийлдэг тул тогтмол хэрэглэж байхыг зөвлөе. 

Хийжүүлсэн ундаа

5 Халуун ногоотой хоол

Ихэнх тохиолдолд халуун ногоотой хоол нь биед эерэг сайнаар нөлөөлдөг. Гэвч үүнийг өглөө идсэнээр хоол боловсруулах системийн үйл ажиллагааг доголдуулж, цээж хорсгож, ходоодны салстыг гэмтээдэг аж. 

Идэж болох - Өндөг 

Өглөөний цайнд өндөг идэх нь хамгийн тохиромжтой. Энэ нь уураг, амин дэмээр таныг тэтгэж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах бөгөөд эрч хүчийг нэмэгдүүлдэг. Өндөг нь мөн таны өдөрт авах калорийн хэмжээг бууруулдаг юм. 

Халуун ногоотой хоол

6 Лийр

Лийрийг өглөөний цай болгож идсэнээр үүнд агуулагдах түүхий "ширхлэг" нь ходоодны салстыг гэмтээх аюултай юм.  

Идэж болох - Гурвалжин будаа 

Төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, төмрийг их хэмжээгээр агуулсан гурвалжин будааг өлөн дээрээ идээрэй. Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, сайжруулдаг билээ. Мөн уургаар баялаг тул таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. 

Лийр

7 Улаан лооль

"Танник" хүчлийн агууламжтай улаан лоолийг өлөн элгэн дээрээ идсэнээр ходоод цочирч, шархлаа үүсэх магадлал өндөр болдог юм. Иймд та улаан лоолийг өглөө идэхээс татгалзаж байгаарай. 

Идэж болох - Самар 

Самрыг өглөөний цайндаа идсэнээр ходоодны "pH" балансыг тэнцвэржүүлж, хоол боловсруулалтыг дэмждэг. 

Улаан лооль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()