Уг өвчнийг туссан болохыг илтгэх шинж тэмдгүүд нь мартах, цаг болон байршлыг үл санах, ямар нэгэн юм төлөвлөх гэж зовох, хэлье гэснээ хэлж чадахгүй байх зэргээр илэрдэг. Түүнээс гадна эрт үед нь дараах шинжүүд илэрдэг ажээ.
1
Ач холбогдол өгөхгүй байх
Эхэн үеийн шинж тэмдэг илэрч байх үед өвчтөн нийгмийн идэвхгүй болдог. Кино театр руу очиж кино үзэх, найзуудтайгаа зоог барих, хүүхдүүд, ач зээ нартайгаа тоглох гэх мэт. Гэрээсээ хол явбал төөрөх, ямар нэгэн юм мартах вий гэхээс эмээдэг.
Энэ нөхцөл байдал, өөрчлөлт нь өвчнийг хүндрүүлж, ой санамжаа алдахад хүргэдэг байна.
2
Ариун цэвэр алдагдаж, гадаад төрх өөрчлөгдөнө
"Alzheimer"-ийн өвчин туссан хүмүүс заримдаа олон өдөр нэг хувцастайгаа явах юм уу, эсвэл үсээ самнахгүй байх нь бий. Хэрвээ тухайн гэр бүлийн ээж нь 7 өдрийн турш усанд орохгүй бол, энэ мартсан гэсэн үг биш юм. Харин дээр дурдсан ач холбогдол өгөхгүй байгаагийн шинж гэж ойлгож болно. Аав нь өмсөж буй хувцсаа ямар харагдаж байгаа болон цэвэрхэн байгаа эсэхэд анхаарахгүй байгаа бол тэднийг халамжлах цаг нэгэнт иржээ.
3
Сэтгэл түгших, сэтгэлээр унах
Хэтэрхий их санааширч, санаа зовж эхлэнэ. Өвчтөнд олон зүйлийг бодогдуулна. Жишээ нь "Хаашаа явах уу?", "Бүгдийг орхиод явахдаа юу хийх үү?" гэх мэт. Үүнийгээ бусдаас нууна. Харамсалтай нь бодсон зүйлсээ бүгдийг нь эргээд санахгүй.
Эрдэмтэд сэтгэл гутрал үргэлжилсээр ой санамжаа алдахад хүргэдэг болохыг одоог хүртэл судлаж байгаа юм.
4
Нүдний харааны асуудал
Уг өвчнөөс болж, тархинд сөрөг нөлөө учирч, хараа муудахад хүргэдэг. Заримдаа үнэрлэх болон сонсох эрхтний үйл ажиллагаа муудна. Энэ нь гэхдээ сэтгэцийн олдмол өвчин байх нь ч бий.
Хэрвээ эдгээр шинж тэмдэг таны хайртай, дотны хүнд илэрч байвал яаралтай эмчид үзүүлээрэй.