Бидний сексийн үеэр гаргадаг 9 алдаа

Хүн төрөлхтний амьдралыг сексгүйгээр төсөөлөх аргагүй. Бурхан хүнийг бүтээхдээ хүсэл тачаал гэх зүйлийг бие организмд бий болгосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүн өөр хоорондоо уусч, нэгэн бие болохыг секс гэж тайлбарлах нь бий. Хосуудын хайр дурлалыг улам бүр бадрааж, харилцааг тогтвортой болгодог сексийг хийхдээ анхаарах ёстой зүйлс гэж байдаг. Бид үүнийг ердөө өөрсдийн дур хүслээр хийдэг тул дараа нь гарч болох эрсдлийг тооцоолдоггүй нь том алдаа болдог билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ сексийн үеэр гаргадаг алдаануудыг танилцуулж, одооноос ч болов засч залруулахыг зөвлөе.

Бидний сексийн үеэр гаргадаг 9 алдаа

1 Сексийн дараа бэлэг эрхтнээ угаадаггүй

Секс хийсний дараа шээсний сүвний амсарт олон тооны бактери хуралдсан байдаг. Харин энэ үед та бие зассан бол заавал тухайн хэсгээ угааж, цэвэрлэх хэрэгтэй. Эс бөгөөс биед бактери шингэж, үрэвсэл үүсэх магадлалыг өндөр болгодог байна.

Сексийн дараа бэлэг эрхтнээ угаадаггүй

2 Анал секс хийх

Шулуун гэдсэнд маш олон төрлийн бактери байдаг. Харин анал секс хийсний дараа бэлэг эрхтнээ эмэгтэйн үтрээ рүү хийх нь маш аюултай. Нэг ёсондоо шулуун гэдсэн дэх бактерийг үтрээ рүү зөөвөрлөж байна гэсэн үг юм. Иймд эрэгтэй нь анал секс хийсний дараа угаалгын өрөө орж, бэлэг эрхтнээ угааж, нян бактерийг арилгах хэрэгтэй бөгөөд үүний дараа үтрээ рүү нь бэлэг эрхтнээ хийх боломжтой юм. 

Анал секс хийх

3 Секс хийхээс өмнө гараа угаадаггүй

Нэгэнт сэрэл хөдөлсөн бол үүнийг зогсоох амаргүй ч гэлээ, та цаашид тулгарч болох асуудлыг бодолцож, хамтдаа угаалгын өрөө орж, гараа угаагаарай. Эс бөгөөс төрөл бүрийн халдварт өвчин төдийгүй үтрээний мөөгөнцөртэй болохыг үгүйсгэхгүй ажээ.

Секс хийхээс өмнө гараа угаадаггүй

4 Ариун цэврээ сахиагүй

Сексийн харилцаанд орохоос өмнө хосууд усанд орсон байх ёстой. Хирээ үнэртүүлсэн хүнийг хараад үнсэх, хайрлах хүсэл төрөхгүй л болов уу. Тэвчээд хийж болох ч гэсэн, энэ нь эрүүл мэндэд аюул учруулж байдгийг хэрхэвч мартаж болохгүй. Иймд та амрагтайгаа цуг эхлээд усанд орчихвол төвөгтэй асуудал гарахгүй юм. 

Ариун цэврээ сахиагүй

5 Бэлгэвч хэрэглэдэггүй

Хүмүүс бэлгэвчийг зөвхөн жирэмслэлтээс хамгаалах үүрэгтэй хэмээн ташаа ойлгож, зарим тохиолдолд хэрэглэхээс татгалзаж, илүү таатай мэдрэмж авахыг зорьдог. Гэхдээ энэ нь та эрүүл мэндээ маш том эрсдэлд оруулж байгаа хэрэг гэдгийг ойлгоорой. Бэлгэвч ашиглалгүй секс хийснээр төрөл бүрийн бэлгийн замын халдварт өвчинтэй болох аюултай билээ. 

Бэлгэвч хэрэглэдэггүй

6 Хамтрагчаа эрүүл эсэхэд санаа зовнидоггүй

Таны сексийн хамтрагч ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчинтэй байвал энэ нь танд ч бас шууд халдварлана гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэхдээ хүмүүс ихэнхдээ хамтрагчдаа итгэж, бэлгэвч хэрэглэхээс татгалзаж, хувийн ариун цэврээ сахиж, усанд орохыг ч шаардаж чадалгүй эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Таны гаргасан шийдвэр бүхэн үхэл амьдралтай холбогдож байдаг гэдгийг бодолцож ичиж нэрлэхэлгүй шууд хэлж, хамтдаа сэргийлээрэй. 

Хамтрагчаа эрүүл эсэхэд санаа зовнидоггүй

7 Секс тоглоомоо цэвэрлэдэггүй

Унтлагын өрөөндөө шинэ содон зүйлсийг туршиж үзэх дуртай хүмүүс гэж байдаг. Мэдээж үүнд болохгүй зүйл гэж байхгүй ч гэлээ та секс тоглоомоо цэвэрлэж байхаа мартуузай. Үүнийгээ тогтмол угааж, цэвэрлэж байхаас гадна тусгай зориулалтын цэвэрхэн газар хадгалж байгаарай. 

Секс тоглоомоо цэвэрлэдэггүй

8 Бэлгэвчийг шүдээрээ онгойлгох

Бэлгэвч онгойлгоход шүд эсвэл ямар нэгэн хурц зүйлийг ашиглах нь бэлгэвчийг урах, цоолох магадлалтай. Бэлгэвчний бүрэн бүтэн байдал үгүй болсон тохиолдолд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин гээд гарах асуудал дуусахгүй олон билээ. Иймд та дээрх алдааг засч, хянуур байх хэрэгтэй. 

Бэлгэвчийг шүдээрээ онгойлгох

9 Бэлгийн замын өвчний шинжилгээ өгдөггүй

Хосууд нэг нэгэндээ итгэх итгэлээс болж бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгдөггүй нь тэдний гаргаж буй том алдаа юм. "Би түүндээ итгэдэг" гэж явсаар өвчин нь хүндэрч, амь насанд халтай болох нь тогтоогдвол та харамсаад ч барахгүй болов уу. Тиймээс хайрттайгаа хамт шинжилгээ өгч, эрүүл эсэхээ мэдэж авч байгаарай. Бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой байдаг ажээ.

Бэлгийн замын өвчний шинжилгээ өгдөггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()