Хөршүүдээсээ мэдэж авсан, сая долларын үнэтэй жор!

Хүн амьдралдаа олон зүйлийг бусдаас, ойр дотны хүмүүс, хөршөөсөөө сурч мэдэж авдаг. Харин үүнийгээ зөв зүйтэй ашиглан, аз жаргалтай, эрүүл саруул амьдралыг цогцлоох ч боломжтой билээ. Өнөөдөр бид та бүхэндээ Жорж гэх нэгэн залуугийн хөршөөсөө мэдэж авсан юугаар ч үнэлж барамгүй гайхалтай жорыг танилцуулахаар шийдлээ. Энэ нь бидний хамгийн үнэтэй эрдэнэ болсон биеийг эрүүл байлгахад чухал нөлөө үзүүлэх хушганы жор юм.

Хөршүүдээсээ мэдэж авсан, сая долларын үнэтэй жор!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хушга ямар ач тустай вэ?

Хушга нь эрт дээр үеэс хүний биед ашиг тустай гэдгээрээ гайхагдсаар ирсэн билээ. Зарим улс орнуудад үүнийг бүх өвчнийг анагааж, эрч хүч хайрлах байгалийн шидэт бүтээл хэмээн нэрийдэж, өдөр тутамдаа хэрэглэдэг байсан юм. Харин чухам ямар эрхтэнд хэрхэн нөлөөлдөг болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Хушга ямар ач тустай вэ?

2 Тархины үйл ажиллагаанд нөлөөлнө

Хушга нь яг л тархи шиг хэлбэртэй харагддаг төдийгүй тархинд сайн нөлөө үзүүлж, ой тогтоолтыг сайжруулж, тархины эсүүдийг дэмждэг юм. Хушганд агуулагдах "Омега 3" нь тархины эрүүл мэнд, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг билээ. Та хушгыг өглөө болон өдрийн цайндаа нэмэлтээр идэж болох юм. Энэ нь таны тархийг сэргээж, эрч хүч нэмэгдүүлэх аж. 

Тархины үйл ажиллагаанд нөлөөлнө

3 Зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ

Эрдэмтэд хушга нь судасны ханын эсийн давхаргын ажиллагааг дэмжиж, цусны даралтыг тогтворжуулдаг болохыг судалгаагаар нотолсон байна. Энэ нь зүрх судасны өвчин, зүрхний шигдээс зэргээс таныг сэргийлж, эрүүл, аз жаргалтай амьдралыг бэлэглэх аж. Та тус самрыг түүхийгээр нь эсвэл төрөл бүрийн жимстэй хольж идэж болох юм. 

Зүрх судасны өвчин тусахаас сэргийлнэ

4 Арьсыг гялалзсан болгоно

Энэ нь зөвхөн эрүүл мэндэд тус болоод зогсохгүй гадаад үзэмж, гоо үзэсгэлэнд ч мөн нөлөөгөө үзүүлдэг байна. Хушганы тос нь арьсыг толигор, гэрэлтсэн болгодог төдийгүй арьс үрчлээтэх явцыг удаашруулдаг байна. Үүнээс гадна "Омега 3", кали, биотиноор баялаг хушганы тос нь үсний уутанцрыг бэхжүүлж, халзрах, үс унахаас сэргийлэх ба хагны эсрэг үйлчилгээтэй аж. 

Арьсыг гялалзсан болгоно

5 Биеийг иодоор хангана

Иодын агууламж өндөртэй хушгыг идэж хэрэглэснээр бамбай булчирхайн өвчнөөс ангижирч, сэргийлж чадах юм. Мөн иод нь хоол боловсруулах системийг дэмжиж, биеийг эрүүлжүүлдэг билээ. Иод нь хушганы хальсанд байдаг аж.

Та өдөрт 4-5 ширхэг хушгыг идэж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах боломжтой бөгөөд үүнийг хүрэн манжин, зөгийн бал зэрэгтэй хольж идэхээс гадна дангаар нь ч идэж болдог байна.

Биеийг иодоор хангана

6 Сая долларын үнэтэй жор

Хушгыг усанд дэвтээж идсэнээр болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна урт удаан амьдралын баталгааг олж авч байгаа тул "Сая долларын үнэтэй жор" юм. 

Жор:

  • Хушга - Идэх хэмжээгээрээ
  • Ус - Хушгаа далд орох хэмжээтэй

Бэлтгэх арга:

Та хушган дээрээ ус хийж бэлтгээрэй. Ингэхдээ хушга усанд далд орсон байх ёстой. Устай хушгаа хуурай, сэрүүн нөхцөлд 2 долоо хоног байлгах хэрэгтэй бөгөөд өдөр бүр усыг нь сольж байхыг мартаж болохгүй. Товлосон хугацаа болмогц усанд дэвтээсэн хушгаа гаргаж, өглөө, өдөр, орой тус бүр 3 ширхгийг идэж байхад хангалттай юм.

Гэхдээ энэ нь бүх хүнд тохирохгүй бөгөөд нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүст сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажээ.

Сая долларын үнэтэй жор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()