Амтат төмстэй шарсан үхрийн мах хийх жор

2019-12-14, 12:01
6,549

Амралтынхаа өдрөөр хайртай дотны хүмүүстээ ямар хоол хийж өгөхөө мэдэхгүй сууж байна уу? Тэгвэл уншигч эзэгтэй нартаа зориулж гайхалтай амттай төмстэй шарсан үхрийн мах хийх жорыг хүргэж байна. 

Амтат төмстэй шарсан үхрийн мах хийх жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • Үхрийн цул мах
  • Том шаргал төмс - 1 ширхэг
  • Дунд зэргийн улаан төмс-1 ширхэг
  • Дунд зэргийн сонгино
  • Давс
  • Хар перец
  • Нунтаг сармис
  • Оливын тос

Орц:

Хийх арга:

1. Богино долгионы зуухаа 180 градус дээр тавьж  халаана

Хийх арга:

2. Үхрийн махаа жижиг дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. 

3. Төмсөө мөн ижил хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Хальслах хэрэггүй. 

4. Том саванд мах, төмс, сонгиноо хольж хийгээд дээрээс нь тос хийж хутгаад хэсэг амраана. 

5. Дараа нь давс, амтлагч, нунтаг сармисаа хийж хутгана. 

6. Бэлэн болсон хольцоо халаасан богино долгионы зуухандаа хийж,  40-45 минутын турш жигнэж болгоно.  Хэрвээ богино долгионы зуух байхгүй хайруулын тавганд хийж, зөөлөн галаар шарж болно. 

7. Ингээд таны гайхалтай амттай төмстэй шарсан үхрийн мах бэлэн болно. Сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()