Аз жаргалтай амьдралын энгийн нууц

Бид бүгд л алдаж, онон, жаргаж зовсоор нэг насны амьдралаа туулж өнгөрүүлдэг билээ. Тэгвэл бидний амьдрал хэрхэн өрнөдөг юм бол? Саяхан Америкын зохиолч, нийтлэлч Стефен Коуви (Stephen Covey) гэгч эрхэм хүн бүрийн амьдрал "90/10" гэсэн зарчим дээр үндэслэгдэн үргэлжилж байдаг болохыг олж тогтоожээ. Өнөөдөр та бүхэндээ түүний гаргаж ирээд буй уг зарчмын тухай өгүүлэх сонирхолтой мэдээллийг нэмэлт хачиргүйгээр хүргэе. 

Аз жаргалтай амьдралын энгийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 90/10-ын харьцаа гэж юу вэ?

Энэ харьцаа нь бидний өдөр тутмын амьдралын үндэс болдог байна. Тухайлбал хүмүүс амьдралд тохиолдож буй бүхий л зүйлсийн 10 хувийг хянаж, удирдах ямар ч боломжгүй, бусдаас хамааралтай байдаг ажээ. Тэгвэл үлдэж буй 90 хувийг хүн удирдаж, хянах бүрэн боломжтой байдаг гэнэ. Үүнд стресс бухимдал, уур хилэн, сэтгэл гутрал гэх мэт дандаа тухайн хүнээс шалтгаалдаг зүйлс багтдаг аж. 

90/10-ын харьцаа гэж юу вэ?

2 Хэрхэн нөлөөлдөг вэ?

"90/10"-ын харьцаа бидний өдөр тутмын амьдралд дараах байдлаар нөлөөлж байдаг. Тухайлбал өглөөний цайгаа уугаад сууж буй гэр бүл дээр жишээ татъя. Охин нь санамсаргүй байдлаар аавынхаа цамцан дээр кофегоо асгачихжээ. Аав нь ихэд уурлан, охин руугаа хашгичиж, тэнэг мангар, бүтэлгүйгээр нь дуудаж, хамаг цагаа барна. Дараа нь өрөө рүүгээ яаран очиж, хувцсаа солиод, охиноо автобусны буудал руу хүргэж өгнө. 

Үр дүнд нь охин автобуснаасаа хоцорч, аав нь хүргэж өгөхөөс өөр аргагүйд хүрч, ажил дээрээ хоцорч ирнэ. Харин гэрээсээ яарч гарсан тул хэрэгтэй бичиг баримтаа орхиж, нэг ёсондоо түүний өдөр там шиг л эхлэх аж. Үүндээ бухимдаж ажлын хамт олон, найз нөхөддөө муухай ааш гаргаж, орой гэртээ ирээд энэ бүхэн эхнэр, охин хоёроос нь болсон гэж хэрүүл маргаан үүснэ.

Хэрхэн нөлөөлдөг вэ?

3 Энэ бүх төвөгтэй асуудлын гол шалтгаан юу вэ?

А. Энэ бүхэн охин аавынхаа цамцан дээр кофе асгасанаас болсон.

В. Охин автобуснаасаа хоцорсон тул аав нь хүргэж өгч асуудал үүссэн.

С. Замын түгжрэл их байсан ажлаасаа хоцорсон.

D. Аав нь уураа барьж дийлэлгүй бухимдсанаас болсон.

Зөв хариулт бол "D" юм. Аав нь биеэ барьж, уураа дарсан бол бүхэл өдөржингөө бухимдаж, стрессдэх шаардлага гарахгүй байсан. Та цамцан дээр кофе асгарахыг болиулж, хянаж чадахгүй байлаа ч уурлаж, хүн бүрийг бухимдуулах эсэхээ хянаж чадах юм. 

Энэ бүх төвөгтэй асуудлын гол шалтгаан юу вэ?

4 Бүх зүйл өөрөөр байсан бол?

Охин аавынхаа цамцан дээр кофе асгахад аав нь уурлаж бухимдалгүй хурдхан очиж, цамцаа солиод охиноо автобусанд суулгаж өгнө. Охин ч аав руугаа баяртай гэж даллаж, инээмсэглээд сургууль руугаа явж, эхнэр нь ч мөн адил хацар дээр нь зөөлөн үнсээд ханийгаа үдэж өгөх байсан. Харин аажуу тайван ажил дээрээ ирсэн аавын амин чухал бичгийг эхнэр нь аль хэдийн цүнхэнд нь хийгээд явуулчихсан байх болно. Ингээд өглөө бага зэрэг бүтэлгүйтсэн хэдий ч инээмсэглэл, эерэг энергиэр дүүрэн ажилдаа ирэх аавын ажил аяндаа бүтэж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ч хэвээр үлдэх аж. 

Бүх зүйл өөрөөр байсан бол?

5 Хэцүү зүйлсийг хэрхэн хүлээж авах вэ?

Энэ бүхнээс харахад танд тохиолдох зүйлсийн 90 хувь нь зөвхөн таны шийдвэр, хариу үйлдлээс хамааралтай байдаг юм. Хэрэв та чухал мөчид өөрийгөө барьж, зөв шийдвэр гаргавал амьдрал илүү амар хялбар, аз жаргалтай байх болно гэдгийг зохиолч, нийтлэгч Стивен Коуви онцолсон билээ. Харин 10 хувь буюу тань дээр кофе асгарах, бусдаас хамааралтай зүйлс тохиолдох нь хэзээ ч тулгарч мэднэ. Үүнийг та хэрхэн хүлээж авахаас амьдрал тань хамаарах болно. 

Хэцүү зүйлсийг хэрхэн хүлээж авах вэ?

6 Та бүхнийг өөрөө хянана

Та уурлахаасаа өмнө өөрийгөө барьж сураарай. Жишээ нь ажилдаа машинтайгаа явж байхад хэн нэгэн урдуур тань орж соёлгүй аашилвал заавал түүнтэй барьцаж, урд хойноо орж, зам дээр асуудал үүсгэх хэрэггүй. Үүнээс болж осол гарч, муу зүйлс тохиолдвол эцэс сүүлд нь та харамсаад ч барахгүй. Тиймээс уужуу тайван хандаж, зам тавьж өгөөрэй. Та амьдралаа үгүй хийж, осол гаргасны оронд ажилдаа хэдхэн минут хоцроод очсон нь дээр биш гэж үү? 

Эцэст нь хэлэхэд 90/10-ын дүрмийг үргэлж санагалзаж, амьдралдаа хэрэгжүүлээрэй. Бид амьдралаас сайн сайхан бүхнийг мэдэрч, хүртэх гэж мэндэлсэн атлаа үргэлж бухимдаж, стрессдэх хэрэгтэй гэж үү? гэдгийг сайтар бодолцож, аливаад уужуу тайван хандаж байгаарай. 

Та бүхнийг өөрөө хянана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()