Самрыг яагаад дэвтээж идэх ёстой вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа самрыг амтархан иддэг билээ. Гэвч хуурай самранд хоолны шингэцийг удаашруулагч "фермент" агуулагддаг гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй байна. Харин уг зүйлийг алга болгохын тулд самрыг усанд дэвтээж идэх хэрэгтэй байдаг ажээ. 

Самрыг яагаад дэвтээж идэх ёстой вэ?

1 Самрын ач тус

Бүх төрлийн самар нь хүний эрүүл мэнд болон бие организмд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал тархины цусан хангамжийг сайжруулж, зүрх өвчлөхөөс сэргийлэхээс гадна, цусан дахь холестеролын тэнцвэржилтийг хангадаг билээ. Тийм ч учраас болж өгвөл өдөрт нэг атга самар идэж байх хэрэгтэй ажээ. Харин хэтрүүлэн хэрэглэх нь дотор эвгүй оргиход хүргэж, хордлого өгдөг байна.

Самрын ач тус

2 Яагаад дэвтээж идэх ёстой вэ?

Самрыг дангаар нь бус, усанд дэвтээж идэх хэрэгтэй байдаг ажээ. Энэ нь самрын гадна хэсэгт наалдсан байж болзошгүй төрөл бүрийн нян, бактерээс сэргийлж байгаа хэрэг юм. Мөн түүнээс гадна, дээр дурдсан фермент гэх зүйлийг үгүй хийж, хоол шингэх явцыг хурдасгадаг ач тустай байдаг байна. Тэгвэл самрыг хэдий хэр хугацаанд дэвтээж, идэх ёстой вэ?

  • Хушга - 8 цаг
  • Бүйлс - 12 цаг
  • Макадам - 4 цаг
  • Самар - 8 цаг
  • Ойн самар - 8 цаг
  • Хушны самар - 6 цаг
  • Газрын самар - 1-2 цаг

Яагаад дэвтээж идэх ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()