Бидний амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болох гайхалтай санаанууд

Сайхан амьдралын төлөө уйгагүй зүтгэсээр бид зарим зүйлсэд ач холбогдол өгч, анхаарлаа хандуулж чадахгүй байх нь бий. Учир нь цаг хором бүр үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Иймд өнөөдөр амьдралыг хөнгөвчлөх ач тустай 15 аргыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Бидний амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болох гайхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Резинийг доорх зурганд үзүүлсэн шиг будагны саванд байрлуулж, багсанд наалдсан будгийг цэвэрлэх боломжтой юм. 

2

Хэрвээ танд хүзүүний зүүлтээ хадгалах ямар нэгэн сав, хайрцаг байхгүй бол, соруул ашиглаарай. Мөн хол газар аялхаар шийдсэн бол үнэт эдлэлээ шүдний сойзны саванд болох юм.

3

Өмд тань уртдаад байвал сүлбээрэн зүү ашиглаж, тогтоогоорой. 

4

Өндөгний зөвхөн шарыг нь ялгаж авахын тулд хоосон хуванцар савыг соруулж авах хэрэгтэй. 

5

Ээмэгнүүд тань алга болж, гээгдээд байвал товч ашиглан, хадгалаарай. 

6

Модон эд зүйл болон арьсан материалтай хувцсан дээрх төрөл бүрийн толбыг баллуур ашиглан арилгавал илүү үр дүнтэй байдаг.

7

Жүрж, сармис зэргийг агаар нэвтэрдэг торонд хийвэл чанар нь муудахгүйгээр барахгүй, удаан хугацаанд хэрэглэж болдог байна.

8

Илгэн гутлыг хумс үрэгчээр цэвэрлэвэл үр дүнтэй байдгаас гадна, өнгө нь богино хугацаанд сэргэдэг ажээ.

9

Бугуйвчаа зүүхэд тань төвөгтэй байдаг бол, цаасны хавчаар ашиглаарай. 

10

Өвлийн улиралд гутал тань хальтраад, гадуур явахад бэрхшээлтэй байвал, улыг нь үдээсний машинаар хэд хэдэн удаа үдээрэй. Ингэснээр дахин хальтрах вий гэж эмээх хэрэггүй болох аж.

11

Ванны хөшиг тогтоогчийг доорх зурган дээр үзүүлсэн шиг ашиглаж болох нь ээ. Ингэхийн тулд хувцасны өлгүүр дээр хөшиг тогтоогчуудаа байрлуулна. Харин одоо та нэг өлгүүрэнд олон хувцас зэрэг өлгөх боломжтой боллоо.

12

Нүдний шилний гуя хугарах юм уу, эсвэл хувцасны товч тасрах үед өнгөгүй хумсны будгаар будаж, тогтоож болдог. 

13

Кофены шүүлтүүрийг цэцгийн савныхаа ёроолд тавьбал, таны тарьж буй цэцгийг бохирдохоос сэргийлнэ. 

14

Наадаг цаасыг хананд тогтоохдоо урьдчилан хананд бэхэлсэн картонон болон хатуу цаасанд нааж байгаарай.

15

Даашинзаа татахад төвөгтэй байвал, цахилгаанд нь бусдад үл анзаарагдах утас хийгээрэй. Ингэснээр дараагийн удаа даашинзаа өмсөж, цахилгааныг нь татахад илүү хялбар байх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()