Амьдралыг хялбарчлах аргууд

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танилцуулж байна. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээ!

Амьдралыг хялбарчлах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Та машиныхаа урд шилэнд тааруулж, теннисний бөмбөг зогсоол дээрээ өлгөөрэй. Энэ нь дараагийн удаа таныг машинаа байршуулахад тус болж, зогсох цэгийг зааж өгнө. 

2

Хэрэв та хуанли дээрээ ойр дотны хүмүүсийнхээ төрсөн өдрийг өвөрмөцөөр тэмдэглэж бичвэл сүүлд мартах асуудал дахин тулгарахгүй. 

3

Хуванцар савны урд хэсгийг тасалж аваад зурагт үзүүлсэнтэй адил ашиглаж болно. 

4

Хувцасны өлгүүрт хоолны жор бичсэн ном, дэвтрээ өлгөөрэй. 

5

Хуванцар савыг тасалж, зурган дээрх шиг янзлаад дотор нь будаг хийж ашиглаарай. 

6

Хайч ирлэхдээ мөнгөлөг цаас ашиглаж болно. Та ердөө мөнгөлөг цаасыг хайчилж, огтлоход л хангалттай. 

7

Хэрэв юм хийж байхад хадааснууд тарж, ийш тийш унаад байвал бээлийндээ хатгаж тогтоогоорой. 

8

Номын тавиурыг ашиглаж таблетаа тогтоож болно.

9

Угаалтуур орчмын металл эд зүйлсийг нимбэгээр арчиж өнгө оруулаарай. 

10

Сам ашиглаж хадаасаа далий хадахаас сэргийлээрэй. 

11

Та шүршүүрийн хөшигний хоолойндоо өлгүүр олж тогтоогоорой. Энэ нь элдэв зүйлсээ өлгөх боломж олгоно. 

12

Аюулгүйн бүсний оролтыг ашиглаж, түлхүүрээ тогтоож, алга болохоос сэргийлж болох юм.

13

Соронз ашиглаж төмөр материалтай эд зүйлсээ тогтоохыг зөвлөе. 

14

Бөөсөрч, муухай болсон хувцсаа ширүүн сойтгоор үрж, цэвэрлэж болно. 

15

Нүхэндээ жижигдсэн товч таныг мэдээ ч үгүй байхад энгэрийг тань задгайлчихдаг бол хумсны өнгөгүй будгаар будаарай.

16

Лакан гутлан дээр гарсан толбо, зураасыг бага зэрэг вазелинаар арчихад арилдаг. Мөн илгэн гуталны толбыг хумсны хуурайгаар үрж арилгаж болно.

17

Зориулалтын өндөг хадгалах савгүй үед аяган бялууны хэвэнд хийж болдог.

18

Та олон түлхүүрээ хооронд нь ялгахгүй байвал өнгө өнгөөр будаж тэмдэглээрэй. 

19

Тог цахилгаан тань тасарсан үед хуванцар савтай усанд гар чийдэн тогтоож, орчныг илүү тод гэрэлтүүлэх боломжтой. 

20

Хэрвээ таны хувцасны цахилгаан гажиж, татагдахад хүндрэлтэй болсон бол хүүхэд багачуудын зургийн хэрэгсэл болсон тосон харандаагаар цахилгааны замыг зураад үзээрэй. Цахилгаан гажихаа больж, илүү хялбар болсон байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()