Амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санаанууд

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдаж ажиллаж, хөдөлмөрлөж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай санаануудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санаанууд

1 Хөлс дарагчны ул мөрийг арилгах

Хөлс дарагчийг хэрэглэсний дараа санамсаргүй байдлаар хар өнгийн хувцсандаа хүргэх нь гамшиг мэт санагддаг. Харин энэ үед та нойтон гараар хүрч, чийгтэй зүйлээр арчиж болохгүй. Үүний оронд жинсэн өмд, түүний өөдсөөр толбо болсон хэсгийг арчаарай. 

Хөлс дарагчны ул мөрийг арилгах

2 Хуучин зүйлсийг өнгө оруулах

Өнгөө алдаж, хуучирсан хувцасны өнгийг сэргээх маш амархан. Та тухайн хувцсаа усанд хийж, дээр нь 100 гр уусдаг давс хийгээд 3 хонуулаарай. Дараа нь бусад хувцастайгаа адил угаана. 

Хуучин зүйлсийг өнгө оруулах

3 Эвгүй үнэрийг арилгах

Удаан хугацаанд хадгалсан хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг арилгахдаа архийг устай нийлүүлж хэрэглэнэ. Ус болон архийг шүршигч саванд хийж, хувцасруугаа цацаарай. 

Эвгүй үнэрийг арилгах

4 Хувцасны үрчгэрийг арилгах

Индүү байхгүй үед үсний индүүг ашиглан хувцасныхаа ил харагдах тодорхой хэсгүүдийг хялбархаан үрчгэрийг нь арилгаж болдог.

Хувцасны үрчгэрийг арилгах

5 Ноос, ноолууран хувцсыг хадгалах

Ноос, ноолууран материалтай хувцсаа шинээр нь хадгалахыг хүсвэл цэвэрхэн эвхэж уутанд хийгээд хөргөгчинд (нэмэх температуртай хэсэгт) 3 цаг байлгаарай. Дараа нь хувцасныхаа шүүгээнд хийгээрэй. 

Ноос, ноолууран хувцсыг хадгалах

6 Арьсан эдлэл дээрх толбо арилгах

Арьсан эдлэл дээр үүссэн толбыг арилгахдаа модтой хөвөнд бага зэрэг нүүрний чийгшүүлэгч шингээж, арчаад үзээрэй. 

Арьсан эдлэл дээрх толбо арилгах

7 Жинсэн өмд худалдаж авах

Хэрвээ жинсэн өмд худалдаж авах гэж байгаа бол заавал өмсөж үзэлгүйгээр таарах эсэхээ шалгаж болно. Ингэхдээ өмдний дээд хэсгийг хүзүүгээрээ ороож үзээрэй. Хэрвээ хоёр үзүүр нь яг нийлж байвал, танд таарна гэсэн үг юм. 

Жинсэн өмд худалдаж авах

8 Гутлаа ус нэвтэрдэггүй болгох

Та даавуун гутлаа ус нэвтэрдэггүй болгохын тулд зөгийн балан лааг түрхээд, хатаахад хангалттай. Харин одоо та гутлаа өмсөөд устай газраар явж болно. Гэхдээ энэ хамгаалалт түр зуур гэдгийг санаарай.

Гутлаа ус нэвтэрдэггүй болгох

9 Гутлаа шинэ мэт болгох

Бүх төрлийн гутлыг шинэ мэт болгохын тулд шил арчигч шингэнийг ашиглаарай. Та гутал руугаа цацаад, хатаахад л болно.

Гутлаа шинэ мэт болгох

10 Хөлсний толбо

Илүүдэл жинтэй, эс бөгөөс их хэмжээгээр хөлөрдөг хүмүүст тулгардаг том асуудлын нэг бол хувцсан дээр тогтсон хөлсний толбо байдаг. Үүнийг арилгахын тулд нимбэгний шүүсийг толбо болсон хэсэгт түрхэж, хэсэг байлгасны дараа угаана. 

Хөлсний толбо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()