Жингээ хасахаар шийдсэн бол эдгээрийг хамтад нь идээрэй!

Сүүлийн үед хүмүүст хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудын нэг бол яахын аргагүй таргалалт билээ. Турж, жингээ хасахын тулд янз бүрийн арга хэрэглэж байгаа ч, үр дүн муутай байх нь бий. Ингээд хамтад нь идээд, жингээ хасах боломжтой хоол хүнсийг танилцуулж байна. 

Жингээ хасахаар шийдсэн бол эдгээрийг хамтад нь идээрэй!

1 Хүнсний ногоо + Чанасан өндөг

Эрдэмтдийн судалгаагаар чанасан өндөг болон хүнсний ногоог хамтад нь идвэл жин хасахад нөлөөлөхөөс гадна, хараа муудах, хорт хавдар тусах, арьс гэмтэх зэргээс хамгаалах ач тустай болох нь тогтоогджээ. Та өндгөө чанаж болгоод, хүнсний ногоогоор салат хийж, хольж идээрэй.

Хүнсний ногоо + Чанасан өндөг

2 Туна загас + Цагаан гаа

Цагаан гаа нь ходоодны хүчлийг бууруулж, үрэвслийг намдаадаг бол, туна загас нь "Омега 3"-аар баялаг учраас ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Харин эдгээрийг хамтад нь идвэл богино хугацаанд гайхалтай үр дүн авчрах хоолны дэглэм болдог ажээ.

Туна загас + Цагаан гаа

3 Бууцай + Авокадо

Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хоолны дуршлыг бууруулж, улмаар жин хасахад нөлөөлдөг байна. Авокадо нь В, Е витаминаар баялгаас гадна, холестеролын тэнцвэрийг хангадаг ажээ. Харин бууцай нь илүүдэл өөхийг шатаах ач тустай.

Бууцай + Авокадо

4 Эрдэнэ шиш + Шош

7 хоногт нэг удаа хоол хүнсэндээ шош хэрэглэх нь жин хасахад нөлөөлдөг байна. Харин эрдэнэ шиш бие дэх калорийг шатаадаг ажээ.

Эрдэнэ шиш + Шош

5 Тарвас + Усан үзэм

Тарвас нь биенээс шингэнийг гадагшлуулах үйлчилгээтэй байдаг бол, усан үзэм нь "антиоксидант"-аар баялаг учраас хүнийг таргалуулдаг хорт бодисуудыг үгүй хийдэг ажээ.

Тарвас + Усан үзэм

6 Тахианы мах + Буурцагт чинжүү

Тахианы мах нь уураг ихтэй учраас хүний биед хамгийн хэрэгтэй хоол юм. Түүнээс гадна таргалуулдаггүй гэдгээрээ ихээхэн онцлог билээ. Тэгвэл буурцагт чинжүү нь хоолны дуршлыг бууруулж, өөхийг шатаах үйлчилгээтэй гэнэ.

Тахианы мах + Буурцагт чинжүү

7 Төмс + Чинжүү

Төмсөө чанаж, чинжүүгээр амтлаж болгоод, хоол хүнсэндээ хэрэглэх нь жингээ хасахад итгэмээргүй сайнаар нөлөөлдөг байна.

Төмс + Чинжүү

8 Кофе + Шанцай

Шанцай нь "антиоксидант"-аар баялаг учраас хэвлийгээрээ гоолиг болоход туслах болно. Харин кофе уух нь хоол идэх дуршлыг бууруулдаг. 

Кофе + Шанцай

Хамтад нь идэж болохгүй хоол хүнс:

  • Уураг болон нүүрс ус агуулсан хоол хүнс
  • Утсан гахайн мах, өндөг
  • Тахианы мах болон гоймон
  • Төмс, кетчуп
  • Сахар болон өөх тос агуулсан хоол хүнс
  • Гүзээлгэнэ, мөхөөлдөс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()