Хүн бүрийн мэдэх ёстой, компьютерийн коммандууд

Ялангуяа компьютерийн хэрэглээний мэдлэг сайтай, мэргэжлийн хүмүүс аливаа үйлдлийг, коммандын тусламжтай хялбархан аргаар хийж гүйцэтгэдэг. Энэ нь тэдний цаг завыг хэмнэхээс гадна, илүү сул үйлдэл гаргахаас сэргийлдэг байна. Тиймээс бид  та бүхэндээ таны заавал мэдэж байвал зохих, компьютер дээрх өргөн хэрэглээний коммандуудыг танилцуулж байна.

Хүн бүрийн мэдэх ёстой, компьютерийн коммандууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хаагдсан цонхүүдийг эргэн сэргээх

"Google Chrome" веб хөтөч дээр, санаандгүй байдлаар хаагдсан цонхүүдийг эргэн сэргээхдээ "Control+Shift+T" ашиглана.

Хаагдсан цонхүүдийг эргэн сэргээх

2 "Screenshot" хийх

Компьютер дээр "screenshot" буюу хадгалж авахыг хүссэн зураг, мэдээллийг "crop" хийн хадгалахын тулд "Start" цэс рүү орж, "Snipping Tool" хэсэг хүү орно.

"Screenshot" хийх

3 "Excel" программын сүүлийн үйлдлийг давтах

"Excel" рүү орж, компьютерийн гар дээр байрлах, F4 товчыг дарна. 

"Excel" программын сүүлийн үйлдлийг давтах

4 Олон зураг хуулах, идэвхижүүлэх

Хуулах, зөөхийг хүсэж буй зурган дээрээ хулганаа байршуулж, "Control" буюу "Ctrl" дарангаа зурагнуудаа дарж идэвхижүүлнэ.

Олон зураг хуулах, идэвхижүүлэх

5 Зураг хадгалах

Хэрэв таалагдсан зургаа хадгалахыг хүсвэл Ctrl+S дарвал хадгалах цонх гарч ирнэ.

Зураг хадгалах

6 "Youtube" бичлэг зогсоох, гүйлгэх, ухраах

Бичлэг, кино үзэж байхдаа "F" товчийг дарахад дэлгэц томордог. Харин "K" товч зогсоох, тоглуулах, "L" товч нь 10 секундээр гүйлгэх, харин "J" товч нь бичлэгийг 10 секундээр ухраадаг байна.

"Youtube" бичлэг зогсоох, гүйлгэх, ухраах

7 Цонхны байрлах өөрчлөх, нээх, далд оруулах

Нээсэн цонхнуудын байршил өөрчлөх, дэлгэцэнд нээх, нуухдаа "Windows" товчин дээр дарж,  баруун, зүүн, дээшээ, доошоо суман дээр дарна. 

Цонхны байрлах өөрчлөх, нээх, далд оруулах

8 "Cache" устгах

Хадгалагдсан мэдээллийг устгаж, шинэчлэхдээ "Control+Shift+R"

"Cache" устгах

9 Компьютерээ түгжих

Компьютерээ хэсэг хугацаанд түгжихдээ "Windows+L" дарна.

Компьютерээ түгжих

10 Дэлгэцний байрлал өөрчлөх

"Control+Alt+баруун, зүүн, дээр, доор сум"

Дэлгэцний байрлал өөрчлөх

11 Дэлгэц томруулж, багасгах

Дэлгэц томруулах, багасгах  "F11"

Дэлгэц томруулж, багасгах

12 Томруулах

"Control+" томруулах, "Control-" багасгах, "Control+0" хэвийн хэмжээнд тохируулах

Томруулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()