1
Өглөгч, үргэлж сайн сайхан зүйл рүү тэмүүлж байдаг хүмүүс юм. Тэд намхан нуруутай ч, асар өндөр амбицтай. Гэвч цаг ямагт өөрөө өөртөөгөө зөрчилддөг. Тэд амжилтыг бүхнээс чухалчилдаг. Хичээл зүтгэл сайхан амьдралыг цогцлооно гэдэгт итгэдэг.
2
Тэд мөрөөдөх дуртай. Хамгийн гайхалтай нь тэдний мөрөөдсөн зүйлс бүгд биеллээ олдог. Ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлэхийг хүсдэг. Төлөвлөгөө гаргаж, юу хийхээ байнга боддог. Өөртөөгөө ижил зан чанар, үзэл бодолтой хүмүүстээ хамтарч ажиллавал илүү тохиромжтой. Зарим зүйлийг хааяа нэг бодлогогүй хийх нь бий.
3
Бусад шиг байхыг хамгийн ихээр үзэн яддаг. Дотор хүнтэйгээ заримдаа зөрчилддөг бөгөөд ингэснээр өөрийгөө зовоодог байна. Тэдэнд хувийн орон зай нь хамгийн чухал юм. Бүтээлч сэтгэлтэйгээс гадна, үргэлж хөгжиж дэвшихийг хүсдэг. Сэтгэл хөдлөл ихтэй учраас амархан баярлаж, гомддог.
4
Өөртөө итгэлтэй, бардам хүмүүс бөгөөд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нийтэч. Бусдын юу гэж бодох тэдэнд тийм ч сонин биш бөгөөд өөрийнхөөрөө амьдрахыг чухалчилдаг. Хэлье гэснээ нууж хаалгүй шулуухан хэлчихдэг шударга зантай. Бусдыг удирдах, зохион байгуулах төрөлхийн авъяас чадвартай.
5
Биеэ даасан, эрх чөлөөг эрхэмлэдэг. Бусдыг эрхшээлдээ оруулж, өөрийнхөөрөө байлгах дуртай. Өөрийгөө бүхний нэн тэргүүнд тавьж, бусдаар магтуулахдаа таатай байдаг. Зөв бодож, зөв юм хийж байна гэж өөрийгөө үргэлж зоригжуулдаг.
6
Сайхан сэтгэлтэй, бусадтай амар ойлголцдог хүмүүс юм. Үргэлж өөрөөсөө эерэг энерги цацруулж явдаг. Тайван дөлгөөн, даруухан. Өдөр бүр өөрчлөгдөж, хувийн ур чадвараа сайжруулахыг эрхэмлэдэг. Бусдад чин сэтгэлээсээ ханддаг. Нэг хайрласан хүндээ насан туршдаа үнэнч байж чаддаг.
7
190 см болон түүнээс дээш өндөртэй хүмүүс бусдын шүүмжийг хүлээцтэй сонсож, хүлээж авдаг. Өөрийгөө зөвтгөхөөс илүүтэй алдаа дутагдлаа засч явахыг эрмэлздэг сайн чанартай. Заримдаа хэтэрхий их санаа зовдгоосоо болоод өөрийгөө стрессдүүлэх нь бий. Хичээл зүтгэлтэй учраас ажилдаа богино хугацаанд тушаал дэвшдэг.