1
Зууван хэлбэртэй хумс
Хумсаа зууван хэлбэртэй болгож засдаг бүсгүйчүүд эрхэмсэг, дэгжин харагддаг. Тэд амьдралаас их зүйлийг хүсч, түүндээ хүрэх гэж хичээж явдаг. Гаднаасаа тун үзэсгэлэнтэй харагдах бөгөөд дотроосоо гэрэл цацруулсан гайхалтай хүмүүс байх нь бий.
2
Дөрвөлжин хэлбэртэй хумс
Тэд хийсвэр ертөнц, төсөөллөөс илүүтэй бодит байдалтай зохицож амьдардаг. Амьдрал үзсэн, ухаалаг нэгэн шиг байхыг хичээдэг бөгөөд бусдад зөвлөгөө өгөх дуртай. Тэдэнд хичнээн хүнд бэрх зүйлс тохиолдсон байлаа ч, бусдаас тусламж гуйдаггүй ба өөрөө бүхнийг шийдвэрлэх гэж хичээдэг байна.
3
Дугуй хэлбэртэй хумс
Хумсаа дугуй хэлбэртэй болгож засч янзалсан бүсгүйчүүд мөрөөдөмтгий, гэнэн цайлган байдаг. Тэд маш эелдэг бөгөөд хүмүүст үргэлж эерэг энерги тарааж, инээмсэглэл бэлэглэдэг.
4
Богино, дөрвөлжин хэлбэртэй хумс
Олон талын авьяастай, хүчирхэг бүсгүйчүүд хумсаа тус хэлбэрээр засч янзалдаг байна. Тэд зорилго, мөрөөдөлдөө хүрэх гэж хичээж явдаг бөгөөд бусдад чадах чинээгээрээ туслахыг хүсдэг. Гаднаасаа хатуу ширүүн харагдах боловч дотроо зөөлөн дулаахан хүмүүс аж.
5
"Хусуур" (spatula) хэлбэртэй хумс
Бусдаас өвөрмөц, өөрийнхөө дотоод ертөнцөд амьдардаг. Тэд хэн нэгэнтэй адилхан байх дургүй бөгөөд эрх чөлөөтэй, дураараа байхыг эрхэмлэдэг аж. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэдэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй.
6
Богино хумс
Тэд маш нээлттэй, найзархаг хүмүүс юм. Цаг хугацааг дэмий зүйлд үрэх дургүй бөгөөд аль болох өөрт хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх зүйлс хийж байхыг эрхэмлэдэг. Өөрийгөө дайчилж чаддаг төдийгүй тун ухаалаг аж.