Ямар эрчүүд, бүсгүйчүүдийг ухаангүй дурлуулдаг вэ?

Хүн бүрийн хүсэл сонирхол, мөрөөдөл өөр боловч бүсгүйчүүдийн ихэнх нь дор дурдах төрлийн залууст соронзон мэт татагдаж, хайлан урсдаг байна шүү. Мэдээж эдгээр шинж чанарыг бүгдийг агуулсан залууг олж авна гэдэг бүтэшгүй боловч залуу та ийм байж гэмээнэ, хүссэн бүсгүйгээ өөртөө дурлуулах аж. Ингээд бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон залуугийн шинжүүдийг танилцуулъя. 

Ямар эрчүүд, бүсгүйчүүдийг ухаангүй дурлуулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ухаалаг

Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь ухаан гайхуулах мэт соёлтой, боловсролтой эрчүүд ямагт дур булаам харагддаг. Тэдэнд бүхий л бүсгүйчүүд татагдах бөгөөд зарим нь шагайгаа мултартал араас нь гүйх нь ч бий. Хэдийгээр тэд хамт байхад тийм ч хөгжилтэй биш боловч ухаалаг яриа, өргөн мэдлэг нь ярилцан суухад өөрийн эрхгүй бишрэл төрүүлдэг аж.

Ухаалаг

2 Мэдрэмжтэй

Яагаад ч юм түүний ярьж байгаа бүхэн нь бусдыг өөртөө татаж чаддаг, мэдрэмжтэй залуус үнэхээр догь. Үгээрээ бусдыг уярааж чаддаг залуусын араас гүйх бүсгүйчүүд цөөнгүй бөгөөд тэд ч энэхүү давуу чанараа ашиглаж, ямар ч бүсгүйг өөрийн болгох чадвартай юм. Тэдний царай төрх, бие хаа, түрүүвчний зузаан зэрэг ямар ч хамаагүй бөгөөд зөвхөн яриа, байдалд нь дурладаг байна. 

Мэдрэмжтэй

3 Бүтээлч

Өөрийн гэсэн зорилго, тэмүүлэлтэй төдийгүй түүнийхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэж, бүтэхээс бүтэхгүй хүртэл явах залуус хамгийн дур булаам, хайр татам байдаг аж. Тэд одоо хүндхэн байдалд байлаа ч ирээдүйд амжилтанд хүрэх нь гарцаагүй тул ямар ч бүсгүй алдахыг хүсдэггүй юм. 

Бүтээлч

4 Сайхан сэтгэлтэй

Өөрөөсөө илүүтэй бусдыг гэх өрөвч сэтгэлтэй залууст дурлахгүй, татагдахгүй, зүрхээ өгөхгүй бүсгүй хүн гэж орчлон дэлхий дээр ганц ч үгүй. Гэнэн хонгор бүсгүйчүүд тэдний өчүүхэн зүйл дээр сайхан, энэрэнгүй сэтгэл гаргах төдийд л хайлан урсдаг аж. 

Сайхан сэтгэлтэй

5 Романтик

Эмэгтэй хүн бүр хайрлуулж, халамжлуулахыг хүсдэг юм. Тиймдээ ч романтик, хайр дурлалд идэвхитэй залууст дуртай бөгөөд тэдэнд хайрлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон байдаг аж. Учир нь тус төрлийн залуус хайрандаа үнэнч, нэг хүнээ насан туршдаа хайрлаж, халамжилж чаддаг байх юм. 

Романтик

6 Дур булаам

Та ямар залууг дур булаам гэж ойлгодог вэ? Хүн бүрийн хэмжих хэмжигдэхүүн өөр боловч тэд ихэвчлэн цэвэрхэн хувцасласан, өөрийнхөөрөө, хөгжилтэй болоод тогтсон ажилтай залуусыг дур булаам хэмээн тодотгодог байна. Хамгийн гол нь тухайн залуу чин сэтгэлээсээ бүсгүйтэй харилцах аваас бүх л зүйлс гайхалтай өрнөж, бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдэж чаддаг увидастай аж. 

Дур булаам

7 Аав шиг нь залуу

Эмэгтэй хүн бүр яг л аав шигээ залуутай ханилахыг хүсдэг. Гэвч тийм зүйл амьдрал дээр ховор тохиолдох нь харамсалтай. Тэднийг яг л охин шигээ үзэж, хайрлан, халамжлах залуус ямагт бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж чаддаг. Хайр гэдэг бол халамжлахын нэр шүү дээ. Залуус минь таалагддаг бүсгүйгээ өөртөө татахыг хүсвэл зүгээр л харамгүй ихээр хайрлаж, халамжаа мэдрүүл.

Аав шиг нь залуу

8 Хэлсэн үгэндээ хүрдэг

Эр хүн бүрт байх ёстой эрхэм чанар бол хэлсэн үгэндээ хүрч, үүргээ ухамсарлах билээ. Харин үүнийгээ эмэгтэй хүнд мэдрүүлж, өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ ойлгуулж чадсан залуус эмэгтэй хүн бүрийн хүслэн болдог жамтай. 

Хэлсэн үгэндээ хүрдэг

9 Гэр бүлээ дээгүүр тавьдаг

Өдгөө гэр бүлийн үнэ цэнийг мэдэхгүй дор үзэх залуус их болж байгаа тул гэр бүлээ дээгүүр тавьж, хүндэлдэг залуус ховрын бараа болоод байгаа аж. Ийн төрлийн залуус нь хүний сайн хань, хүүхдийн сайн эцэг болж чаддаг тул эмэгтэй хүн бүр л тэднийг өөрийн болгохыг хүснэ. 

Гэр бүлээ дээгүүр тавьдаг

10 Эрэлхэг

Бүсгүйчүүд яг баатар шиг хүчирхэг, сайхан сэтгэлтэй, өөрийг нь үргэлж хайрлаж, хамгаалж явах эртэй хуримлана хэмээн дотроо хүсч, мөрөөдөж явдаг аж. Тэдэнтэй хамт байхад юунаас ч айх шаардлага гарахгүй бөгөөд эрэлхэгээр бусдыг аварч байхдаа хамгаас сэтгэл татам харагддаг гэжээ.

Эрэлхэг

11 Үнэнч

Ямар ч бүсгүй тэдний урдуур хойгуур гүйж байсан ч ямагт дурласан бүсгүйдээ л сэтгэлээ зориулах залуус хамгийн ихээр шунал хөдөлгөж, булаагаад авчих юмсан гэх хүслийг бадраадаг байх юм. Харин тус төрлийн залуусыг өөрийн болгосон бүсгүйчүүд өөрсдийгөө хамгийн азтайд тооцож болох аж. 

Үнэнч

12 Соёлтой

Бусадтай зөв, эелдэг даруу харилцдаг залуус сүүлийн үед улам олширсоор байгаа нь сайшаалтай билээ. Бүсгүй хүн бүрт өөртэй нь төдийгүй өрөөл бусадтай соёлтой харилцаж, суудал тавьж, хаалга онгойлгож өгөх залуус борхон зүрхийг нь булиглуулж орхидог байна. 

Соёлтой

13 Хөгжилтэй

Хошин шогийн мэдрэмж өндөртэй залуус ямар ч "Мөсөн хатан"-г өөрийн болгох чадалтай. Ганц хэлсэн үг нь уйтгар гунигийг үргээж, хэн ч бодож олоогүй галзуу зүйлсийг сэдэх тэднээс хэн ч холдохыг хүсдэггүй байна шүү. 

Хөгжилтэй

14 Амжилттай яваа

Өнөө цагт ихэнх бүсгүйчүүд болзох залуусынхаа ирээдүй гэрэлтэй эсэхийг ажиглаж, шийдвэрээ гаргадаг болсон тул ажил нь амжилттай яваа хөрөнгө чинээ ихтэй залуус хамгийн их эрэлттэй байгаа юм. Тэдний гадаад төрх, ааш занаас илүүтэй аж амьдрал нь бүсгүйчүүдийг хуйлруулдаг юм.

Амжилттай яваа

15 Өөрийнхөөрөө

Бүсгүйчүүдэд лаг харагдах гэж хичээлгүй зүгээр л өөрийнхөөрөө инээж, аашлах эрчүүд ямагт бүсгүйчүүдийн номер нэг сонголт байсаар ирсэн билээ. Тэд хэлэх гэсэн үгсээ шударгаар хэлж, хийж байгаа үйлдлээрээ өөрийгөө батлан харуулдаг юм. Ийн төрлийн залуус ихэвчлэн хамгийн ухаалаг, сайхан, эгэл даруу бүсгүйчүүдтэй амьдралаа холбогдог аж. 

Өөрийнхөөрөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()