“Холливууд”-ын жүжигчид шиг цав цагаан шүдтэй болох аргууд

Холливуудын алдар нэртэй одууд бүгд яралзсан цагаан шүдээрээ гайхуулж, хүн бүрийн анхаарлыг татдаг. Харин та урьд өмнө нь тэднийг "Хэрхэн шүдээ цагааруулдаг юм бол?" хэмээн гайхаж байсан нь гарцаагүй биз ээ. Иймд бид сайхан инээмсэглэхийн үндэс болсон цагаан шүдтэй болох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргыг хэрэглэж, Холливуудын одууд шиг танан цагаан шүдтэй болоорой. 

“Холливууд”-ын жүжигчид шиг цав цагаан шүдтэй болох аргууд

1 Куркума

1 халбага нунтаг куркумаг, 1 халбага кокосын тос, 2-3 дусал гааны тостой хольж зуураарай. Үүнийгээ шүдний оо болгож хэрэглэж болох бөгөөд өглөө бүр шүдээ угаасны дараа үүгээр ахин нэг удаа угааж байгаарай. Энэ нь шүдийг богино хугацаанд цайруулахаас гадна, амны хөндий дэх нян, бактерийг устгах болно. 

Куркума

2 Цайны модны тос

Та 5 дусал цайны модны тосыг тал аяга устай хольж хутгаарай. Өглөө бүр шүдээ угаасны дараа тус шингэнээр амаа зайлж хэвшиснээр ердөө 2 долоо хоногийн дараа гэхэд шүд тань мэдэгдэхүйц цагаарсан болохыг та анзаарна. Хэрэв бүр богино хугацаанд шүдээ цайруулахыг хүсч байвал цайны модны тостой усаар амаа зайлахаас гадна, долоо хоногт нэг удаа ганц дусал цайны модон тосоор шүдээ үрж болох аж. Ингэснээр шүд тань илүү эрчимтэй цайрах юм. 

Цайны модны тос

3 Гүзээлзгэнэ

Бидний амтархан идэх дуртай гүзээлзгэнэ жимсэнд Витамин С ихээр агуулагддаг. Тиймээс ч шүдний шар өнгөрийг арилгаж, цайруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Харин давс нь гүн өнгөрийг бүдгэрүүлэх, шүдний ерөнхий өнгийг сэргээдэг. 1-3 ширхэг том гүзээлзгэнэ, 1 чимх нунтаг далайн давсыг нийлүүлж, сайтар хутгаж, нухаж бэлтгээрэй.

Бэлдсэн зуурмагаасаа сойзондоо бага зэргийг түрхээд 5 минут орчим шүдээ үрж угаагаарай. Үүний дараа цэвэр усаар зайлах хэрэгтэй. Гэхдээ тус аргыг 2 долоо хоногоос хэтрүүлж хэрэглэж болохгүйг анхаараарай.

Гүзээлзгэнэ

4 Кокосын тос

Кокосын тос шүдний өнгөрийг арилгах гайхалтай үйлчилгээтэй гэдгийг та мэдэх үү? Энэ нь ямарваа химийн найрлага, бодис агуулаагүй тул бага насны хүүхэд хэрэглэхэд ч тохиромжтой юм.

Өглөө сэрсэн даруйдаа нэг цайны халбага кокосын тосыг шүдэндээ түрхэж, 10-15 минутын дараа сойзоор үрж угаах аж. Энэхүү аргыг 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. 

Кокосын тос

5 Нүүрсэн эм

Нүүрсэн эм нь шүдийг цайруулах онцгой үйлчилгээтэй. Та эхлээд эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэж, шүдээ үрж угаагаарай. Дараа нь амаа сайтар зайлж, хар өнгө нь алга болтол үрэх хэрэгтэйг анхаарна уу. Уг зааврын дагуу долоо хоногт 1-2 удаа хийж үзээрэй. Шүд тань мэдэгдэхүйц цайрах болно. 

Нүүрсэн эм

6 Гадилны хальс

Гадилны хальс нь шүдийг цайруулж, амны хөндийг эрүүлжүүлэх онцгой үйлчилгээтэй аж. Та харлаж, цоохортоогүй гадилны хальсыг сонгож, дотор хэсгээр нь шүдээ үрээрэй. Ойролцоогоор 5-7 минут үрсний дараа хэсэг хугацаанд байлгаж, эцэст нь амаа усаар зайлна. Өдөрт нэг удаа шүдээ гадилны хальсаар үрэхэд хангалттай бөгөөд 14 хоногийн дараа үр дүнгээ өгөх аж.

Гадилны хальс

7 Нимбэг

Таны шүдийг цайруулахаас гадна сэнгэнэсэн амьсгал бэлэглэх ам зайлагч нимбэгний шүүсийг ашиглаад үзээрэй. 6 халбага нимбэгний шүүсэн дээр 2 халбага давс хийж бэлтгээд үүгээрээ шүдээ угаасны дараа амаа зайлж хэвших хэрэгтэй юм. Долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэглэнэ. Гэхдээ таны амны хөндий үрэвссэн бол ам зайлагч хэрэглэж болохгүйг анхаараарай. 

Нимбэг

8 Базиликийн навч

Базилик ногооны навчыг нухаж, шүд цайруулах бэлдмэл болгож болох юм. Та үүнийг шүдэндээ түрхэж, 5-10 минут байлгасны дараа дурын оог ашиглаж шүдээ угаах хэрэгтэй. 

Базиликийн навч

9 Зуун наст

Зуун настыг голоор нь зүсч, нэг талаар нь шүдээ сайтар үрж, 5-7 минут байлгана. Дараа нь амаа зайлах бөгөөд энэхүү аргыг өглөө бүр шүдээ угаасны дараа хэрэглэснээр 2 долоо хоногийн дараа гэхэд үр дүнгээ өгч эхлэх болно. 

Зуун наст

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()