“iPhone 8” тун удахгүй хувьсал хийх гэж байна!

Өнөөдөр хүн бүрийн хэрэглээ болсон, "Apple" компаний "iPhone" гар утасны дараагийн загвар болох “iPhone 8” худалдаанд гарах өдөр ойртсоор байгаа билээ. Энэхүү гар утас нь өмнөх загваруудаасаа өвөрмөц, онцлог давуу талууд ихтэй бөгөөд 2017 оны 9-р сард нээлтээ хийж, хэрэглэгчдийн гар дээр очихоор төлөвлөгдөөд байгаа ажээ. Иймд бид та бүхэндээ дэлхий нийтийг шуугиулах “iPhone 8” гар утасны тухай сонирхол татам мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

“iPhone 8” тун удахгүй хувьсал хийх гэж байна!

1 "iPhone 7"-гийн "S" загвар байх болно

"iPhone"-ийн өмнөх гар утаснуудын тухайд бүгд "S" гэсэн илүү дэвшилтэт, чанар сайтай загвартай байсан. Харин "iPhone 7" гар утасны тухайд "S" загваргүй бөгөөд үүний оронд "iPhone 8"-ийг гаргана хэмээн эх сурвалжууд мэдээллээд байгаа юм. Ямартай ч уг утасны шинэ загвар хийгдэж байгаа төдийгүй үүнийгээ "iPhone 7 S" эсвэл "iPhone 8" гэж нэрлэх нь одоогоор 100 хувь баттай болоогүй байгаа бөгөөд мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр "iPhone 8" байх болно хэмээн батлаж байгаа ажээ.

"iPhone 7"-гийн "S" загвар байх болно

2 Илүү том дэлгэцтэй

Одоогийн "iPhone 7" болон "iPhone 7 plus" гар утаснууд нь 12-14 см урттай бол шинэ загварын гар утсыг 14.7 см урттай байх магадлал өндөртэй гэж үзэж байгаа юм. Илүү том дэлгэц, өнгөний нягтрал сайтай шинэхэн гар утсыг хэрэглэгчдийн гарт хүргэхээр дизайнерууд амрах завгүй ажиллаж байгаа нь лавтай.

Илүү том дэлгэцтэй

3 Цор ганц шинэ загвар

"iPhone" гар утасны 10 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа "iPhone 8" утас нь өмнөх загваруудаасаа өвөрмөц, тэс өөр, тэсрэлт хийхүйц байх шаардлагатай нь ойлгомжтой. Харин энэ тухай гарсан нэгэн мэдээлэлд шинэ загварын гар утас нь "Samsung Galaxy S7 Edge" шиг нумарсан дэлгэцтэй байх магадлалтай гэнэ. Тэд шинэ загварын гар утасныхаа тухай мэдээллийг нууцалж байгаа боловч, хүмүүс эх сурвалжуудаас мэдээлэл авч үүнийгээ баяжуулан, таамаглал дэвшүүлсээр байгаа юм. Хэрэв энэ үнэн бол "iPhone 8" гар утас дэлхий нийтийг шуугиулж, тэсрэлт хийх нь гарцаагүй биз ээ.

Цор ганц шинэ загвар

4 Бүхэлдээ дэлгэц байх болно

"Apple" болон бусад компаниудын шинэчлэл, техник технологийг хариуцаж, цаг алдалгүй олон нийтэд шинэ мэдээ мэдээлэл хүргэдэг Жон Грубер (John Gruber) гэх эрхэм "iPhone 8" гар утасны тухай шинэхэн мэдээллийг дуулгажээ. Тэрээр уг гар утас бүхэлдээ дэлгэц байх бөгөөд нүүрэн хэсэгт нь ямар ч товчлуур байхгүй гэдгийг дурдсан юм. 

Бүхэлдээ дэлгэц байх болно

5 Шилээр хийгдэж, хөнгөн цагаан хүрээтэй байна

"iPhone 8" гар утасны ард хэсэг нь шилээр хийгдэж, хөнгөн цагаан хүрээтэй байх тухай эх сурвалжууд мэдээллэсэн байна. Өмнө нь "iPhone 4 болон 4S" загварууд шилэн материалаар хийгдэж байсан билээ. 

Шилээр хийгдэж, хөнгөн цагаан хүрээтэй байна

6 Голын товчлуур нь харагдахгүй

Дээр дурдсанчлан энэхүү гар утас нь бүхэлдээ дэлгэц байх юм. Харин "iPhone"-ийн нэрийн тэмдэг болсон голын товчлуур байх боловч, хүний нүдэнд үл үзэгдэж нуугдсан загвартайгаар хийгдэх гэнэ. Хэрэглэгч хурууны хээгээ уншуулж, утсаа нээх боломжтойгоор зохион бүтээж байгаа ажээ. Нэг ёсондоо танд голын товч харагдахгүй байх боловч та тухайн хэсэгт хуруугаа хүргэж, утсаа нээнэ гэсэн үг юм. 

Голын товчлуур нь харагдахгүй

7 Өвөрмөц дэлгэц

Тэд дэлгэцэн дээр голчлон анхаарлаа хандуулж, "Хэрхэн илүү шинэлэг, дэвшилтэт болгох вэ?" хэмээн олон зүйлийг туршиж үзэж байгаа ажээ. Харин шинжээч, судлаач нарын үзэж буйгаар "iPhone 8" гар утасны дэлгэц "OLED" буюу нумарсан байх магадлал өндөр гэдгийг онцолсон юм. Энэ нь өнгөний ялгаралыг төгс болгож, нягтралыг өндөр түвшинд аваачих үндэс болох гэнэ.

Өвөрмөц дэлгэц

8 Утасгүй цэнэглэгч

Цэнэглэгчээ тогонд залгаж, утсаа цэнэглэдэг цаг хэдийн ард хоцорчээ. Тэр ч утгаараа "iPhone 8" утасгүй цэнэглэгчтэй болох бөгөөд энэ нь тийм ч шинэлэг зүйл биш боловч олон хүнд таалагдаж байгаа юм. 

Утасгүй цэнэглэгч

9 Чихэвчний оролтгүй

"iPhone 7"-той адил удахгүй гарах шинэ загвар нь мөн чихэвчний оролтгүй байх ажээ. 3.5 мм-ийн чихэвчний оролтыг бүрмөсөн арилгаж, утастай чихэвчийг хэрэглээнээс гарган, утасгүй чихэвчийг хүмүүст түгээж, ид шидийг нь олон хүнд хүртээхийг зорьж байгаа нь эндээс харагдаж байгаа биз ээ. 

Чихэвчний оролтгүй

10 Мянган долларын үнэ хүрнэ

Маш олон судлаач, шинжээч нар удахгүй худалдаанд гарах "iPhone 8" утсыг 1,000 долларын үнэтэй байх магадлал өндөр болохыг дурджээ.

Мянган долларын үнэ хүрнэ

11 Хос камер

Тэд "iPhone 7" гар утасны камерыг шинэчилж, ард байрлах үндсэн камерыг хос болгож, зургийн чанарыг сайжруулахын дээр дижитал бус, "оптик-zoom" бүхий зураг дарах боломжийг бүрдүүлсэн билээ. Харин үүнтэй яг ижлээр "iPhone 8" гар утасны камерыг хийхээр төлөвлөсөн байна. 

Хос камер

12 Шинэ лазер мэдрэгч

Шинэ лазер мэдрэгчийн тусламжтайгаар царай таних системийг суулгахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй тул царай таних системийг суулгаснаар гар утасны үнэ 1,000 доллар хол давж мэдэх юм.  

Шинэ лазер мэдрэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()