Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?

Орчин цагийн хүмүүсийг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тиймдээ ч өдрийн турш утсаа байнга хэрэглэчихээд цэнэггүй болсон утсаа шөнө нь цэнэглэж, хонуулдаг. Ингээд өглөө босоод ирэхэд утас мэдээж 100% цэнэгтэй болсон байдаг. Гэхдээ утасны батерей дүүрчихсэн байхад цэнэглээд л байх нь зөв үү? Тэгвэл мэргэжилтнүүдийн хариултыг хамтдаа харцгаая.

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?

1 Утсаа шөнийн турш цэнэглэж болох уу?

Ухаалаг утас хэрэглэдэг ихэнх хүн энэ асуултанд санаа зовж явдаг биз ээ. Сүүлийн үеийн утаснууд нэрэндээ таарч, ихэд ухаалаг болсон учраас цэнэгээ бүрэн авсан үедээ өөрөө зогсдог. Гэсэн ч ухаалаг утасны "литиум-ион" батерейг гартаа барьж, удаан хугацааны турш тогонд залгаатай байлгавал халж эхэлдэг байна. Харин халсан батерейн цэнэгээ барих чадвар нь богиносдог. Тиймээс ерөнхийдөө ухаалаг утасны цэнэг барих чадварыг сайжруулахын тулд хэтэрхий удаан тогонд залгах хэрэггүй юм.

Утсаа шөнийн турш цэнэглэж болох уу?

2 Ухаалаг утсыг хэрхэн зөв цэнэглэх вэ?

"Литиум-ион" батерейг 50-80% байхад нь цэнэглэх нь зүйтэй. Ингэснээр батерейн цэнэгээ барих чадвар мууддаггүй байна. Тиймээс итгэмээргүй, бас тохиромжгүй сонсогдож мэдэх ч, ухаалаг утсыг өдөрт хэд хэдэн удаа богино хугацаагаар цэнэглэх нь хамгийн зөв сонголт болдог аж.

Ухаалаг утсыг хэрхэн зөв цэнэглэх вэ?

3 Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Батерейнд хамгийн их аюул учруулдаг зүйл бол 10% болтлоо цэнэггүй болсон утсыг огцом 100% болтол нь цэнэглэх явдал юм. Энэ нь батерейн "цикл"-ээс хамаардаг ажээ. Бүх батерейн "цикл" хязгаартай байдаг бөгөөд "цикл" дуусмагц батерей нурдаг байна. Мэдээж утасны "цикл" маш олон байдаг боловч харамсалтай нь хязгааргүй биш юм. Тиймээс утасныхаа цэнэгийг аль болох 0 болтол нь дуусгахгүй байх хэрэгтэй ажээ.

Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

4 Чанартай төхөөрөмж хэрэглэж байгаарай!

Утасныхаа цэнэгийг сайн барьдаг хэвээр нь байлгахын тулд чанартай цэнэглэгч хэрэглэх нь зүйтэй. Энэ нь хамгийн анх сав баглаагаа дагалдан ирдэг цэнэглэгч юм. Харин уг цэнэглэгчийг эвдсэн тохиолдолд тухайн утасны үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Ийм цэнэглэгч үнэтэй байдаг хэдий ч, мөнгөө хэмнэх гээд утсаа муутгах хэрэггүй л болов уу.

Чанартай төхөөрөмж хэрэглэж байгаарай!

Дүгнэлт: Та шөнийн турш утсаа цэнэглэж болно. Гэхдээ энэ хугацаандаа утсаа халаахгүй байхыг хичээгээрэй. Харин өдрийн цагаар утасныхаа цэнэгийг дуустал хүлээх хэрэггүй бөгөөд цэнэгтэй байхад нь ойр ойрхон, богино хугацаагаар цэнэглэх хэрэгтэй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()