1
Нүүрс хэрэглэх
Махаа гриллдэж шарахдаа нүүрс ашиглаж байгаарай. Энэ нь гал гаргагч шингэн (lighting fluid)-ийг бодвол эрүүл мэндэд хор хөнөөл багатай юм. Нүүрсээ ширмэн доор тавьж асаана.
2
Махаа сонгох
Та аль болох сайн чанарын гол мах сонгож аваарай. Ямар ч өөхгүй мах болсныхоо дараа хуурай, хатуу болох гээд байдаг бол хэт өөхтэй мах нь амтыг сулруулж, тос ихтэй болгодог сул талтай. Тиймээс та сайтар ажиглаж, өөх мах нь таарсан махыг сонгох хэрэгтэй.
3
Махаа бэлтгэх
Махаа амтлахаас өмнө хэд хэдэн зүйлсийг анзаарах хэрэгтэй.
- Дээр дурдсанчлан мах тань хэт өөхтэй байвал тухайн хэсгийг хэрчиж авна.
- Махны гадна хальсыг авч бэлтгэнэ.
- Хэрэв таны сонгосон мах ястай байвал яснаас нь салгаарай.
- Махаа хэрчиж, асуудалтай хэсгийг авч хаяхдаа хэт том зүсч, махаа гэмтээж, эвдэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
4
Махаа амтлах
Одоо махаа амтлах хэрэгтэй.
- Соё соус - 1/3 аяга,
- Оливын тос - 1/2 аяга
- Нимбэгний шүүс - 1/3 аяга
- Нухсан сармис - 2 хумс
- Давс - чимх
Эдгээрийг нийлүүлж бэлтгээд махтайгаа цуг гялгар уутанд хийж, хольж хутгаад 8-24 цагийн турш хөргөгчинд байлгаарай. Ингэснээр маханд тань амтлагч сайтар шингэж, салахын аргагүй амттай болгох юм.
5
Махаа хайруулын тавганд шарах
Хайруулын тавгаа ойролцоогоор 5-6 минут халаасны дараа махаа хийж шарна. Махны гадаргуу шаргалтсан өнгөтэй болтол нэг талыг нь 1-2 минут, хоёр талыг нь ойролцоогоор нийт 3-4 минут орчим шарж болгоорой.
6
Гриллдэх
Та хайруулын тавган дээр махаа хагас шарж авсан бол одоо гриллдэх хэрэгтэй.
- Махаа хэт шарахаас сэргийлж, минут тутамд эргүүлж байгаарай.
- Махтайгаа цуг өөрийн дуртай ногоог шарж болно.
- Ойролцоогоор 5-6 минут шарсны дараа махаа гаргаж авна.
7
Ингээд бэлэн болсон махаа нухсан төмс, цэцэгт байцаа, ногооны салат зэрэг өөрийн дуртай хачирнуудаар чимж, амтархан зооглоорой. Та тавтай сайхан хооллоорой!.