Арьсны нүхжилтээс хэрхэн ангижрах вэ?

Хэрвээ таны арьс нүхжиж, хар батга ихэссэн бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Гоо сайхныг үгүй хийх тус асуудлыг шийдвэрлэж, арьсыг толигор, гэрэлтсэн болгох гайхалтай алхмуудыг танд танилцуулах гэж байна. Энэ нь хийхэд амар хялбар төдийгүй маш энгийн арга тул танд таалагдах нь гарцаагүй юм. Заавал үнэтэй бүтээгдэхүүн авч хэрэглэлгүй бидний хүргэх зөвлөгөөг туршаад үзээрэй. 

Арьсны нүхжилтээс хэрхэн ангижрах вэ?

1 Нүүрээ арчлах

1. Нүүрээ хөөсөөр угаах 

Та орой унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлэж хэвшээрэй. Нүүрээ будагтай унтсанаар арьсанд нүхжилт үүсч, батгашиж эхэлдэг юм. Тиймээс эхлээд өөрийн хэрэглэдэг саван, хөөсийг ашиглаж нүүрээ угааж, бүлээн усаар зайлж, хуурай алчуураар зөөлөн дарж арчаарай. 

Нүүрээ арчлах

2. Нүүр цэвэрлэгч ашиглах

Хэрэв таны арьс хэт эмзэг бол шууд хөөсөөр угаахаас илүүтэй цэвэрлэгчийг сонгож байгаарай. Нүүрээ сүүн шингэнээр арчиж цэвэрлэсний дараа багахан хөөсөөр зөөлөн угааж болох юм. Эс бөгөөс эмзэг арьс амархан гэмтэж, шархлаа үүсэх талтай байдаг. 

3. Тосон цэвэрлэгч туршиж үзэх 

Нүүр угаагчийн оронд ургамлын гаралтай тосыг ашиглаж будгаа арилгах нь сүүлийн үед маш түгээмэл болж байна. Энэ нь ямар нэгэн химийн бодисгүйгээр арьсыг цэвэрлэж, будгийг арилгаж чаддаг бөгөөд арьсанд чийгшэл, тэжээлийг ч давхар өгдөг. Та өөрийн арьсанд тохирох тосыг сонгож, хөвөн ашиглаж, нүүрээ цэвэрлээрэй. 

  • Тослог арьсанд: 1 халбага касторын тосыг 2 халбага жожоба тостой хольж хэрэглэнэ.
  • Холимог арьсанд: 1/2 халбага касторын тосыг 2 халбага оливын тостой хольж хэрэглэнэ.
  • Хуурай арьсанд: 1/4 халбага касторын тосыг 2 халбага оливын тостой хольж хэрэглэх юм. 

4. Өглөөдөө нүүрээ усаар шавших 

Та сайн унтаж амарсны дараа өглөө нүүрээ хүйтэн усаар шавшиж, сэргээгээрэй. Хэрэв та будагтайгаа унтаагүй бол өглөө заавал хөөс, саван зэргээр нүүрээ угаах шаардлагагүй аж. 

5. Арьсаа гуужуулах

Мэдээж арьс арчлах хамгийн чухал зүйлсийн нэг бол үхэжсэн арьсыг гуужуулах юм. Тухайн гуужуулагчний зориулалт, найрлагаас хамаарч арьсаа гуужуулах хугацаа нь ч харилцан адилгүй байдаг. Зөөлөн буюу усан, гелэн суурьтай гуужуулагчийг өдөр тутамдаа, харин ширүүн, элсэн ширхэгтэй гуужуулагчийг 7 хоногт дор хаяж 1 удаа хэрэглэж заншаарай. Ингэснээр таны арьсны нүхжилт багасч, хар батга арилах юм. 

2 Арьсны нүхээ нээх

1. Ууранд утах 

Энэ нь нүүрний бөглөрсөн нүхнүүдийг нээж, бохирдлыг гадагшлуулахаас гадна арьсанд амьсгалах боломжыг олгох үүрэгтэй. 1 данх ус буцалгаад нүүрэн доороо байрлуулж, уурыг гадагшлуулахгүй үүднээс толгой дээгүүрээ алчуур тавиарай. Ингээд 10 минут болоод нүүрээ тэр чигээр нь хатаагаарай. Өдөрт нэг удаа хийхэд л хангалттай байна.

Арьсны нүхээ нээх

2. Шавран маск тавих 

Шавран маскыг нүүрэндээ түрхэж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар угааж арилгах бөгөөд энэ нь арьсны бөглөрсөн нүхийг нээж өгдөг юм. Үүний дараа та нүүрээ хүйтэн усаар угаах эсвэл мөсөөр арчиж, нүхээ агшаах боломжтой. 

3 Арьсаа чийгшүүлэх

1. Нүүрээ цэвэрлэсний дараа тоник түрхэнэ

Та нүүрээ угааж цэвэрлэх, маск тавих, гуужуулах зэрэг үйлдлүүдийг хийсний дараа нүүрээ заавал чийгшүүлж, тоник түрхэж байх хэрэгтэй. Энэ нь арьсны "pH" балансыг тэнцвэржүүлж, толигор болгох юм. 

Арьсаа чийгшүүлэх

2. Хэт хүчтэй тоник хэрэглэхгүй байх

Химийн гаралтай, хүчтэй тоник хэрэглэж, арьсаа гэмтээж болохгүй. Та сонгосон тоникныхоо найрлагыг судалж, аль болох байгалийн гаралтайг нь сонгож хэрэглээрэй. 

3. Алимны цууг хэрэглэх 

Алимны цуу нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Та нэг халбага алимны цууг, нэг халбага устай хольж хөвөнд шингээж, нүүрээ арчаарай. Дараа нь нүүрээ хатмагц тос түрхэж чийгшүүлнэ. 

4. Зөгийн балтай маск түрхэх

Та зөгийн балнаас багаханг авч нүүрэндээ түрхээрэй. 10 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Энэ нь нүхжилтыг агшааж, арьсыг залуужуулах болно.  ​

5. Арьсаа чийгшүүлэх 

Арьсны нүхжилтыг агшаахад хамгийн чухал нөлөөтэй зүйл бол чийгшүүлэгч тос юм. Та нүхээ нээх аргууд хэрэглэсний дараа үргэлж тос түрхэж байгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()