24 дэх удаагаа Москва хотноо зохиогдож байгаа Олон Улсын Хүнс, Шингэн хүнсний болон Хүнсний түүхий эдийн Прод Экспо үзэсгэлэн яармаг нь 2017.02.06-ны өдөр ОХУ - ын худалдааны танхимийн ерөнхийлөгч Сергей Катырин болон ОХУ - ын Хөдөө аж ахуйн яамны сайд Александр Ткачёв нар нээлтийн арга хэмжээнд үг хэлснээр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Уг шалгаруулалтад нийт 27 ангилалд 60 улсаас эх орноо төлөөлөн ирсэн дэлхийд нэр хүндтэй 573 аж ахуйн нэгжүүд өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээрээ өрсөлджээ.
Олон Улсын Хүнс, Шингэн хүнсний болон Хүнсний түүхий эдийн “Прод Экспо” шалгаруулалт нь дэлхийн хүнсний салбарын шинэ чиг хандлага, хөгжлийг тодорхойлж, хүнсний шилдэг үйлдвэрлэгчидийн чанар чансаа, эрэмбэ, брэндийн нэр хүндийн илэрхийлэгч болж чаддаг олон улсын нэр хүндтэй шалгаруулалт юм.
Уг шалгаруулалтаас Монголын хүнсний манлай үйлдвэрлэгч Жем Интернэшнл ХХК-ын Соёрхол брэнд амт чанар, дизайн шийдлээрээ тэргүүлэн алтан медаль, Жем Хужирт ХХК – ний “Хужирт” байгалийн эрдэст ус мөнгөн медаль хүртэж олон улсад Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн сурталчилж, монголын хүнсний үйлдвэрлэлийн хөгжил дэлхийн хэмжээнд тэргүүлэх байр суурь, чанарыг илэрхийлж баталгаажууллаа.
Шингэн хүнсний нэр хүндтэй брэндүүд болон олон жилийн туршлагаараа алдартай Европын улсууд, ОХУ, Азиас Хонгконг, Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг дэлхийд тэргүүлэгчдийн брэндүүдээс шалгарч “ЧАНАР МӨНХӨД ОРШИХУЙ” уриагаа дэлхийд баталгаажуулж чадсан Жем интернэшнл ХХК – ны бүтээгдэхүүн Чингис GOLD брэнд 3 удаа, Чингис “Platinum” брэндүүд хошой алтан медаль дээрх шалгаруулалтаас хүртэж байжээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.