1
Стрессээс хэрхэн ангижрах вэ?
Та ердөө л биеийнхээ аль цэг дээр дарах ёстойгоо мэдэхэд хангалттай. Энэ аргыг 5000 жилийн өмнөөс дорно дахинд хэрэглэж ирсэн бөгөөд хүний мэдрэлийн эсүүд ихээр оршдог толгой болон нүүрэн дээрээ дарах ёстой юм. Хүний биед маш их хэмжээний энергийн урсгал байдаг ба сэтгэл санаа тогтворгүй болох үед энэ үйл явц зогсдог байна. Харин энэхүү урсгалаа сэргээж, биеийн байдлаа тэнцвэржүүлэхийн тулд тусгай цэгүүд дээр дарах ёстой аж. Хятадын анагаах ухаанд хүнд 12 энергийн урсгал байдаг. Эдгээр урсгал сайн байвал хүний цусны эргэлт хэвийн үргэлжилж, бие эрүүл болдог байна.
2
Цэгүүд
1. Санаа зовж байвал...
Эрхий болон чигчий хуруугаа чанга нийлүүлнэ. Хүчтэй, удаан дарах тусам таны санаа зовнил алга болох юм.
2. Тайвшрахын тулд...
Нэг хуруугаараа хөмсөгнийхөө хооронд дарна. Дараа нь нөгөө хуруугаараа гэх мэтчилэн 10 хуруугаараа ээлжлэн дараарай. Нэг хуруугаараа 10 секунд дарах бөгөөд удалгүй та тайвшрах юм.
3. Ядарч байвал...
Хоёр нүднийхээ доод ясан дээр хоёр эрхий хуруугаараа дарна. 10 секунд орчим ингэж дарах бөгөөд энэ үедээ "Би ядарсан ч, үргэлжлүүлэх хүч надад бий" гэж хэлээрэй.
4. Айж байвал...
Долоовор хуруугаараа хамрынхаа доор буюу "хүн" цэг дээрээ дарж, 10-20 секунд байлгана. Ингэвэл таны айдас алга болох ажээ.
5. Түгшиж байвал...
Уруулынхаа доор, эрүүнийхээ дээхнэ талд хуруугаараа 10-20 секунд дараарай. Удахгүй таны сэтгэлийг түгшээж байсан зүйл юу ч биш юм шиг санагдах болно.
6. Стресстээд байвал...
Баруун гарынхаа эрхий хуруугаар толгойнхоо орой дээр дараарай. Энэ үед таны стресс намжиж, та тайвшрах юм.
Бидний бүх эрхтэн тогтолцоо хоорондоо холбогдсон байдаг. Зөвхөн яаж хэрэглэхээ мэдэх нь л чухал билээ. Танд эрүүл энхийг хүсье.