1
Гоймон угаах
Гоймонг болгосныхоо дараа хүйтэн усанд зайлах нь буруу юм. Учир нь гоймонгийн гадуур соус сорж авдаг цардуул байдаг бөгөөд усанд сойсноор энэ нь алга болдог ажээ.
2
Төмсийг бусад ногоотой цуг болгох
Эзэгтэй нарын түгээмэл гаргадаг алдаа бол төмсөө бусад хүнсний ногоотойгоо хамт болгох явдал юм. Төмсөнд агуулагддаг хүчил нь бусад ногооны болох үйл явцыг удаашруулдаг. Ийм учраас хоол удаан болдог ажээ.
3
Шөлнийхөө давсыг эхэнд хийх
Шөлтэй хоол хийж байхдаа давсаа эхэлж хийвэл хоолны давс ихдэх магадлал өндөр байдаг. Мөн махыг хүйтэн усанд чанаж болговол илүү амттай болдог ажээ. Харин махаа ялз болгох гэж байгаа бол, буцалсан усанд чанах нь зүйтэй.
4
Төмсийг холигчинд нухах
Холигч бол эзэгтэй нарын үнэнч туслах билээ. Гэхдээ төмс нухахын тулд холигч ашиглах нь буруу юм. Үүний оронд уламжлалт аргаар нухсан нь дээр аж. Харин мэргэжлийн тогооч нар төмснийхөө усыг бүгдийг нь шүүж авдгаар зогсохгүй чанаж байхдаа усыг нь ширгээхийг илүүд үздэг гэнэ.
5
Хэтэрхий бага эсвэл их халуун ногоо хэрэглэх
Давс нь ихэдсэн хоол ямар муухай байдаг билээ дээ. Гэхдээ энэ нь ганц давс гэлтгүй бүх амтлагчинд хамаатай юм. Бүх төрлийн хоол амтлагч болон халуун ногоог яг тааруулж хийх хэрэгтэй гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
6
Пиццанд хэт их зүйл холих
Пиццанд хичнээн их зүйл холино, төдий чинээ амттай, сайхан харагдах юм шиг санагддаг байж болох юм. Гэхдээ пиццаг жорын дагуу хийх нь зүйтэй. Үгүй бол пицца амтгүй болохоос гадна, түүхийрэх аюултай гэнэ.
7
Гурилан бүтээгдэхүүнийг бага усанд буцалгах
Гоймон, банш зэрэг бусад гурилан бүтээгдэхүүнийг хангалттай их усанд буцалгаж байх хэрэгтэй. Учир нь ус багадвал хоол наалдах аюултай бөгөөд савандаа наалдаж, ихээхэн төвөг учруулах нь бий.
8
Сонгино хэрчих
Хэрчсэн сонгино дорхноо гашуун амттай болдог. Ийм сонгиныг хоолонд хийвэл амт нь гашуун болно гэсэн үг юм. Мөн иргүй хутгаар хэрчвэл ялгаагүй гашуун болдог байна. Тиймээс иртэй хутгаар, хоолондоо хийхийн өмнөхөн сонгиноо хэрчиж байгаарай.
9
Махыг ширхгийн дагуу хэрчих
Ширхгийг нь дагуулж хэрчсэн мах хатуурч, хэлбэрээ алддаг. Харин ширхгийн эсрэг хэрчвэл амттай, зөөлөн болж, болгох явцад хэлбэрээ алддаггүй ажээ.
10
Цагаан цуу, хүнсний сода холих
Цагаан цуу, содаг хооронд нь хольж болдоггүй. Харин үүний оронд 1/4 халбага хүнсний содыг нэг аяга усанд хийж, 1 халбага нимбэгний шүүс хольж, цэвэрлэгээний бодис болгон ашиглаарай.
11
Төмсийг хэрчингүүтээ хоолонд хийх
Жигнэсэн төмс үнэхээр амттай гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин зурган дээрх шиг амттай төмс болгохын тулд төмсөө хэрчээд хэдэн цаг хүйтэн усанд дэвтээнэ. Ингээд төмсөө жигнэвэл сайхан амттай, үзэмжтэй харагдах аж.
12
Ногоог олон цаг болгох
Цэцэгт байцаа, бууцай зэрэг ногоон өнгөтэй хүнсний ногоог удаан болгож болдоггүй. Тиймээс буцалж байгаа усанд 2-5 минут хийгээд авах нь зүйтэй. Ингэснээр ногооны өнгө, амт хэвээр үлдээд зогсохгүй, амин дэмээ алддаггүй ажээ.
13
Сонгино, лууванг хамтад нь шарах
Сонгино, лууванг хамтад нь шарж болдоггүй. Эхлээд сонгиноо шарж болгоод дараа нь лууванг шарах ёстой аж. Учир нь сонгино удаан болдгийн зэрэгцээ, гашуун амттай учраас лууванд амт оруулдаг талтай.
14
Хоолондоо сахар хийх
Ногоотой шөл, хүчиллэг орц бүхий хүнсний бүтээгдэхүүн, эсвэл улаан лоольтой хоол хийж байхдаа багахан хэмжээний элсэн чихэр хийвэл хоол үнэндээ маш амттай болдог. Мөн чихэрлэг хоол хийж байхдаа жаахан давс хийвэл хоол амттай болдог байна.
Та дээрх аргыг сурч аваад хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.